| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0283/Э |
| Дугаар | 290 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 290
2018 04 04 290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч А.Б.г.н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Олонхууд овогт А.н.хын Б.г.нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0006 20189 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Олонхууд овогт А.н.хын Б.г.н, Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч А.Б.г.н нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр .... дүгээр байрны гадна иргэн Ж.Б..У.лын эзэмшлийн “I phone 5s” маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж хуурч аван 280.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б.г.н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ж.Б..У.лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны орой...01 цагийн үед найз Б.Б.дын хамт С.Б.рын талбайн урд талын “Meeting” бааранд орсон. Бааран дотор урдны танил болох А.Б.г.н гэх эмэгтэй тааралдаад найз Б.Б.д, А.Б.г.ны найз охин нартай хамт сууж байгаад бид нар баарнаас гарсан. Баарнаас гараад бид хоёр А.Б.г.ныг найзтай охинтой нь хамт хүргэж өгөхөөр таксинд хамтдаа суугаад явж байхад А.Б.г.н “утсаа өгч өгч бай” гэхээр нь түүнд утсаа өгсөн. Тэгтэл А.Б.г.н утасны код асуухаар нь 000000 гэж хэлсэн. Тэгээд явж байтал А.Б.г.н таксины жолоочийг “түр зогсож бай” гэснээ намайг “өөр такси барьчих” гэхээр нь би найзтайгаа буугаад такси барих гээд зогсож байтал А.Б.г.н найз охинтойгоо хамт нөгөө таксигаараа яваад өгсөн. Би араас нь утас руу залгахад авахгүй байхаар нь гэрт нь очтол байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 16),
“...А.Б.г.нтай хамт явж байсан найз нь гэрлүүгээ утсаар яримаар байна гэхээр нь А.Б.г.н миний утсыг аваад кодыг нь надаас асууж тайлаад нөгөө найздаа өгсөн. ...тэгээд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны арын зам буюу 1 дүгээр байрны орчимд А.Б.г.н таксигаа зогсоочих гэж хэлсэн. Тэгээд Б.Б.д бид хоёр өөр такси барих гээд зогсож байхад А.Б.г.н найзтайгаа хамт яваад өгөхөөр нь би утас руугаа залгахад А.Б.г.н миний утсыг аваад чи маргааш утсаа авчих...гэж хэлсэн. ...би утасны байршлыг дүүгээрээ интернетээр шалгуулахад А.Б.г.ны гэрийн байршлыг зааж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),
2. Гэрч Ө.Э.б.дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр найз Б..У.лтай хамт С.Б.рын тайлбан урд талын бааранд сууж байгаад Б..У.лын таньдаг А.Б.г.нтай...тааралдаад тэндээ хэсэг сууж байгаад Б..У.л А.Б.г.ныг хүргэж өгнө гээд...таксинд суугаад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын арын зам дээр А.Б.г.ны найз нь утсаар яримаар байна гэхэд А.Б.г.н Б..У.лын утсыг аваад найздаа утсаар яриулсан...Тэгээд А.Б.г.н бид хоёрыг өөр такси барьчих би найзтайгаа 5 үг солиодхоё гээд бид хоёрыг буулгаад нөгөө такситайгаа яваад өгсөн...Б..У.л утсаа авах гээд залгаад байсан. Би гэр рүүгээ явах замдаа таксины жолоочийн утсаар А.Б.г.нтай ярихад А.Б.г.н...гэртээ унтаж байна. Маргааш уулзаад утсаа авчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35),
3. Гэрч Ж.Б.б.нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байхад...Б..У.л нь гар утсаа алдсан гэж хэлсэн...тухайн утас нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг, интернет орж өөрийнхөө хаягийг шалгахад уг алдсан утасны байршил Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарч ирсэн...энэ талаар Б..У.лд үзүүлэхэд...Б..У.л нь миний утсыг авсан эмэгтэйн гэр дээр зааж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
4. Хөрөнгийн үнэлгээний “Дамно“ ХХК-ний тайлан (хавтаст хэргийн 55),
5. Шүүгдэгч А.Б.г.ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард С.Б.рын талбайн урд талд нэг бааранд сууж байгаад Б..У.лтай тааралдаад намайг гэрт хүргээд өгье гээд такси бариад...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн хойд замд...таксигаа зогсоогоод таксинаас буусан. Тэгээд Б..У.л...найзтайгаа хамт...манай найз А.ж.н бид хоёрыг хамтдаа буудалд орж архи ууя гэхээр нь бид хоёр зөвшөөрөөгүй. А.ж.н бид хоёр ийм заваан газар орохгүй гээд тэр хоёртой жаахан муудалцаад такси бариад гэр рүүгээ явсан. Б..У.л маргааш нь над руу утсаар яриад надаас утсаа асуухаар нь чиний утас яагаад надад байх ёстой юм бэ гэхэд найз охиныхоо дугаарыг надад өгчихоо гэсэн. Тэгээд би А.ж.нгийн 9235...тай утасны дугаарыг Б..У.лд өгсөн. Тэгээд Б..У.л, А.ж.н хоёр над руу ээлжлээд утсаар яриад байсан. Б..У.л над руу А.ж.н чамайг миний утсыг авсан гэж байна гэж ярьсан. Харин А.ж.н нөгөө залуу чинь над руу утсаар яриад байна. Би тэр утсыг нь аваагүй...гэж хэлсэн...А.ж.н 2017 оны 12 дугаар сард надтай утсаар ярьж байгаад тухайн үед би утсыг нь аваад явчихсан юм гээд phone-5s маркийн гар утсыг надад авчирч өгсөн...А.ж.н манайд ирж найзуудтайгаа хамт...архи уусны дараа цагдаагийн ажилтан хулгайд алдагдсан утасны байршил танай гэрт зааж байна гэж хэлэхээр нь би А.ж.н руу утсаар ярьж...утас нь хаана байгаа юм бэ гэхэд “А.ж.н надад байгаа гээд...ажил дээр байхад надад авчирч өгсөн...” би тэр утсыг цагаан сарын дараа хороололд утас засварын газар засуулах гээд өгчихсөн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 19), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44), эд зүйл хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 49), ажил газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 59-60) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Б.г.нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч А.Б.г.н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч А.Б.г.н нь ....орчим, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шунхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, иргэн Ж.Б..У.лын эзэмшлийн iphone-5s маркийн гар утсыг утсаар чинь ярьчихаад өгье гэж хуурч, урьдын харилцааны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад 280.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Ж.Б..У.лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Б.г.ныг найзтай нь хамт гэр рүү нь хүргэж өгөхөөр явж байхад А.Б.г.н утсаа өгч бай гэж хэлэхээр нь би утсаа өгтөл А.Б.г.н миний утасны код асуусан...тэгээд түр зогсож бай өөр такси барьчих гэж хэлсэн. Тэгээд би найзтайгаа хамт өөр такси барих гээд зогсож байтал А.Б.г.н нөгөө такситай хөдлөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),
“...би утас руу залгахад А.Б.г.н миний утсыг аваад чи маргааш утсаа авчих...гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),
- Дамно ХХК-ний эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 55),
- Гэрч Ө.Э.б.дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Б.г.ны найз нь утсаар яримаар байна гэхэд А.Б.г.н Б..У.лын утсыг аваад найздаа утсаар яриулсан...Б..У.л утсаа авах гээд залгаад байсан. Би гэр рүүгээ явах замдаа таксины жолоочийн утсаар А.Б.г.нтай ярихад А.Б.г.н...гэртээ унтаж байна. Маргааш уулзаад утсаа авчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35),
- Гэрч Ж.Б.б.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б..У.л нь гар утсаа алдсан гэж хэлсэн...тухайн утас...интернет орж өөрийнхөө хаягийг шалгахад уг алдсан утасны байршил Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарч ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б.г.н нь урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б..У.лын гар утсыг хуурч авсан явсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогч Ж.Б..У.лд 280.000 төгрөгийн хохирол учирсан болох “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. Улсын яллагчаас 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжээс “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” гэж зүйлчлээгүй байгааг шүүх зөвтгөж шийдвэрлэх боломжтой. Нөгөө талаас дээрх нөхцөл байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй буюу ял шийтгэлд нөлөөлөхгүй тул зөвтгөж шийдвэрлэв.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч А.Б.г.ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч А.Б.г.н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б.г.нд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Б.г.н нь “..лтай” ХХК-нд ажилладаг болох түүний мэдүүлэг, ажлын газрын тодорхойлолт зэргээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдож байх тул улсын яллагчийн гаргасан торгох ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар А.Б.г.н нь торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар
Эрүүгийн 1808000620189 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Олхонууд овогт А.н.хын Б.г.н хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,