| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00351/И |
| Дугаар | 302/ШШ2025/00326 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 302/ШШ2025/00326
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: ************-д үйл ажиллагаа явуулдаг, А ББСБ ХХК /РД:*****,
Хариуцагч: ***********-т оршин суудаг, утас ******, Д.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 471,077.90 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 471,077.90 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч Д.Б нь цахим зээлийн гэрээгээр манай байгууллагаас зээл авсан боловч одоогийн байдлаар үлдэгдэл 460,077.90 төгрөгийг төлж өгөөгүй баөйна.
Иймээс Д.Баас зээлийн гэрээний үүрэгт 460,077.90 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 471,077.90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Миний бие нэхэмжлэгч А ББСБ ХХК-нд 471,077.90 төгрөгийг төлж өгнө. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж гэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 471,077.90 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 471,077.90 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,783 төгрөгийн тал нь болох 7,391.50 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 7,391.50 төгрөг, мөн хариуцагч Д.Баас 7,391.50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д.Б нь зээлийн гэрээний үүрэгт 471,077.90 /дөрвөн зуун далан нэгэн мянга далан долоон төгрөг ерэн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч А ББСБ ХХК-нд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,783 төгрөгийн тал нь болох 7,391.50 /долоон мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 7,391.50 /долоон мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг тавин мөнгө/ төгрөг, мөн хариуцагч Д.Баас 7,391.50 /долоон мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Б сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК