| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00312/И |
| Дугаар | 302/ШШ2025/00333 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 302/ШШ2025/00333
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: *************-т үйл ажиллагаа явуулдаг, Г банк ХК /РД:******/,
Хариуцагч: *********-т оршин суудаг, утас ********, М.С,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,215,483.53 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч М.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,215,483.53 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч Маралхан овогтой С нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Г банктай ЗГ/RI80013598 дугаартga гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг 21 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлэн авсан болно.
1.2.Хариуцагч М.С нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 96 хоног хугацаа хэтэрч байгаа тул М.Сгаас үндсэн зээлийн төлбөрт 8,729,467.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 482,153.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,862.61 төгрөг, нийт 9,215,483.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.С нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Миний бие Г банкны зээлийн төлбөр болох 9,215,483.53 төгрөгийг тус банканд төлж өгнө. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталснаар шийдвэрлэж гэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Сд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 9,215,483.53 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 9,215,483.53 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч Г банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,398 төгрөгийн тал нь болох 81,199 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 81,199 төгрөг, мөн хариуцагч М.Сгаас 81,199 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.С нь зээлийн гэрээний үүрэгт 9,215,483.53 /есөн сая хоёр зуун арван таван мянга дөрвөн зуун наян гурван төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч Г банк ХК-нд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,398 төгрөгийн тал нь болох 81,199 /наян нэгэн мянга нэг зуун ерэн есөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 81,199 /наян нэгэн мянга нэг зуун ерэн есөн/ төгрөг, мөн хариуцагч М.Саягаас 81,199 /наян нэгэн мянга нэг зуун ерэн есөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.С сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК