| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2018/1005/Э |
| Дугаар | 360 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Энхболд |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Урангуа,
Улсын яллагч Н.Энхболд,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Д Дад холбогдох 1805017450418 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, төрийн банкинд инженер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт ................. тоотод оршин суух хаягтай, /................../ улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц.ДД /РД:.................../
Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр байрны 1-24 дугаар тоотод эхнэр Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Э: “...2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо 59-1-28 тоотод нөхөр болох Д нь намайг чи яагаад цалингаа урьдчилаж авч гар утасныхаа төлбөрийг төлсөн юм бэ гэж хэлэхээр нь би хаагдсан утастай би хүмүүстэй ярьж чадахгүй яах юм бэ гэхэд чи гэртээ байдаг хүн утсаар яадгийн гэчий минь гэж хэлээд өөдөөс орилоод гурилын элдүүр гаргаж ирээд толгойруу 3 удаа цохиж доош нь дарж байгаад нуруулуу 3-4 удаа цохисон, зүүн талын гуяруу зөндөө цохиж байгаад надруу баахан эд зүйл шидээд байсан. би нойлруу ороод хаалга түгжиж байгаад ээжрүүгээ залгаж хэлсэн манай ээж цагдаа дуудаж өгсөн....” гэжээ. /хав 4,10-11,12 хуу/
Шинжээч эмч О.Болороо: “...Үзүүлэгч Эгийн биед зүүн далны дээд хэсэг, зүүн шууны гадна хэсэг, зүүн гуяны дээд хэсэгт шаргал өнгийн шимэгдэж буй арилж буй цус хуралт нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. ...Зүүн шууны гадна дээд дунд хэсгийг хамарсан хөхөлбөр өнгийн цус хуралт нь хэрэг учрал гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх 19-20/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 30,31,39/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4085 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Эгийн биед зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн шууны цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, зүүн дал, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хав 18 хуу/
Хохирогчийн гомдол саналгүй гэх баримт /хх 43 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр байрны 1-24 дугаар тоотод эхнэр Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Э/хх 4,10-11,12/, шинжээч эмч О.Болороо /хх 19-20/ нарын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 30,31,39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4085 дугаартай дүгнэлтэд /хх 18/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 43/ гэх үндэслэлээр прокуророос түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Дад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд прокуророос санал болгосон торгох ял оногдуулсан саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.