| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00353/И |
| Дугаар | 302/ШШ2025/00351 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 302/ШШ2025/00351
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: ***********-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн дугаар *****, Т ББСБ ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************-т оршин суудаг, утас ************, У.М,
Хариуцагч: *******-т оршин суудаг, утас *********, Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөрт 2,784,609 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 394,208 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 78,842 төгрөг, нотариатын төлбөр 8,800 төгрөг, нийт 3,266,459 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.М, Д.Б нарт холбогдох иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.М, Д.Б нар үндсэн зээлийн төлбөрт 2,784,609 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 394,208 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 78,842 төгрөг, нотариатын төлбөр 8,800 төгрөг, нийт 3,266,459 төгрөгийг төлж өгөхөөр болсон тул хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,250 төгрөгийн тал нь болох 33,625 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 33,625 төгрөг, мөн хариуцагч Ц.М, Д.Б нараас 33,625 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ц.М, Д.Б нар үндсэн зээлийн төлбөрт 2,784,609 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 394,208 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 78,842 төгрөг, нотариатын төлбөр 8,800 төгрөг, нийт 3,266,459 /гурван сая хоёр зуун жаран зургаан мянга дөрвөн зуун тавин есөн/ төгрөгийг нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,250 төгрөгийн тал нь болох 33,625 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 33,625 /гучин гурван мянга зургаан зуун хорин таван/ төгрөг, мөн хариуцагч Ц.М, Д.Б нараас 33,625 /гучин гурван мянга зургаан зуун хорин таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.М, Д.Б нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК