Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
Хэргийн индекс | 187/2018/0220/Э |
Дугаар | 223 |
Огноо | 2018-06-04 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ, |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Г.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А- овогт Г-ийн О-д холбогдох эрүүгийн 1810009730213 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Монгол зоог цайны газарт тогооч ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А- овогт Г-ийн О- /РД:........../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Г.О- нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Сонсголонгийн гүүрэн дээрх замд “Тоёота Приус-20” маркийн ... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Н.Б-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Мөн эрүүгийн 1810009730213 дугаартай хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч Г.О- 2018.05.21-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний орой 21 цаг 15 минутын үед ... УБЕ улсын дугаартай Т.Приус маркийн автомашин жолоодоод Сонсголонгоос Нисэх орох замд ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байгаад Сонсголонгийн гүүр рүү орох үед зам нарийсаад эргэлтэн дээр тоормосоо гишгэсэн боловч машин гулгаад эсрэг урсгал руу ороод зогсож байсан машиныг мөргөөд зогссон. Тухайн үед шуургатай, цастай байсан болохоор зам дээр зогсож байсан хүн болон машин харагдаагүй. Би машинаас буугаад хартал миний машины зүүн талд боржур дээр нэг залуу ёолоод сууж байсан. ... Би нилээн сандарсан. Тэр үед түргэн тусламжийн машин явж байхаар нь зогсоож тэр залууг үзүүлэхэд эмч нь “хугарсан зүйл байхгүй байх шиг байна, бид нар хүнтэй явж байна” гээд явсан. ... Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 99-100-р хуудас/,
2. Хохирогч Н.Б- 2018.04.10-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 04 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн орчим өөрийн “Тоёота Приус” маркийн ... УНЦ улсын дугаартай автомашинаар Сонсголонгийн гүүрэн дээр урдаас хойшоо чиглэлд Монос руу явж байтал “Хонда Капа” маркийн машин урсгал сөрөөд өөдөөс мөргөсөн. Ослын газар буугаад зураг аваад “Хонда Капа” маркийн машины ард ослын зургийг нь авах гээд зогсож байтал араас “Тоёота Приус” маркийн ... УБЕ улсын дугаарын автомашин гэнэт гарч ирээд зүүн хөлний ар руу мөргөөд би ертөнцийн зүгээр зүүн тал руу үсрээд унасан. Приус маркийн автомашин мөргөлдсөн 2 машины “Хонда Капа” маркийн машины араас мөргөж зогссон. ... Гэгээ тасарсан, үзэгдэх орчин муу, халтиргаа ихтэй, маш их салхитай байсан. ... Би маш их гомдолтой байна. Би машины лизингтэй сар болгон зээл төлдөг тул яаралтай хохирлоо бүрэн барагдуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
2018.05.03-ны өдөр мэдүүлэхдээ: ... Намайг мөргөсөн машины жолооч болох эмэгтэй бууж ирээд “уучлаарай, гулгаад зогсож чадсангүй” гэсэн. Би босч чадахгүй миний зүүн хөл өвдөөд хэвтэж байтал түргэн тусламжийн машин явж байхыг зогсоогоод хөлөө үзүүлсэн чинь “зүгээр байна, яс хугараагүй байна” гэхээр нь дахин түргэн тусламж дуудсан Би ээжийнхээ хамт Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд “зүүн хөлийн өвдөгний ар хэсэгт яс хугарсан байна” гээд шохойдож өгсөн. Мөн миний зүүн шуу зулгарсан, зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан. ... Би машинд учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Эмчилгээний зардалд 300.000 төгрөг, шатахууны төлбөрт 130.000 төгрөг, 1 сарын лизинг 550.000 төгрөгийг буруутай жолоочоор төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
3. Иргэний нэхэмжлэгч Ж.Ц- 2018.05.03-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 04 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн үед би хүү Н.Б-ын хамт машиных нь урд суудалд суугаад бид хоёр Яармагаас Ханын материал орох гээд Хан-Уул дүүргийн нутаг 10-р хороо Сонсголонгийн гүүрэн урдаас хойшоо чиглэлтэй явж байтал өөдөөс нэг машин урсгал сөрөөд орж ирээд манай машинтай мөргөлдсөн. Би толгойгоороо юм мөргөөд толгойгоо бариад сууж байсан ба манай хүү машинаас буугаад нөгөө жолоочтой уулзаж байсан. Би хэсэг сууж байгаад “Хонда Капа” маркийн машины зүүн талд зогсоод жолоочийг нь загнаж байтал нэг машин хойноос урагшаа чиглэлтэй хурдтай гулгаад бид нар руу чиглээд ороод ирсэн. Би машин гулгах чимээг сонсоод хартал манай хүү “Хонда Капа” машины ард зогсож байсан. Тэр машин зогсолгүй орж ирээд манай хүүг мөргөөд “Хонда Капа” машины араас мөргөөд зогссон. Харин манай хүү машинд мөргүүлээд замын зүүн тал руу унасан. Манай хүү “зүүн талын хөл өвдөөд байна” гээд орилоод босч чадахгүй байсан. Тэр машины жолооч эмэгтэй бууж ирээд “уучлаарай эгчээ” гэсэн. Замд явж байсан түргэний машиныг зогсоогоод үзүүлсэн чинь “хугарсан зүйл байхгүй байна, хүнд өвчтөнтэй явж байна” гээд явсан. Дараа нь дахин түргэн тусламж дуудахад манай хүүг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ... Ослын улмаас машины урд гупер хагарсан, зүүн талын их гэрэл хагарсан, копуд чихэгдсэн, лонжром чихэгдсэн байсан. Үнэлгээгээр 2.253.400 төгрөг гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,
4. Иргэний нэхэмжлэгч Ө.Т- 2018.05.01-ний өдөр мэдүүлэхдээ: ... Би уг автомашиныг 2017 онд 1.500.000 төгрөгөөр Х.Ө-т зарсан. Тухайн үед мөнгөө дутуу өгсөн болохоор нэрээ шилжүүлээгүй байсан. Миний танидаг хүн болохоор худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. ... Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би бусдад учирсан хохирлыг хариуцахгүй. Х.Ө- өөрөө хохирлыг барагдуулах ёстой...гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/,
5. Иргэний нэхэмжлэгч О.С- 2018.05.30-ны өдөр мэдүүлэхдээ: ... Г.О- нь миний ээж юм. ... УБЕ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг боловч ээж О- жолооддог. Учир нь би жолооч болоогүй. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,
6. Гэрч Х.Ө- 2018.05.10-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 04 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн үед би 17-64 УБЗ улсын дугаартай “Хонда Капа” маркийн автомашиныг жолоодоод 5 шараас Яармаг орох санаатай Сонсголонгийн замаар хойноос урагшаа чиглэлтэй 2-р эгнээгээр явж байгаад зам нарийсаад зүүн гар тал руугаа дараад гүүр рүү гарах үед зам халтиргаатай байсан учраас тоормосоо гишгэтэл зогсож чадалгүй эсрэг урсгал руугаа ороод өөдөөс явж байсан Т.Приус маркийн автомашинтай мөргөлдсөн. Би машиндаа суугаад 102-т дуудлага өгөөд, даатгалаа дуудаад сууж байтал гадаа хүн орилсон. Би “юу болов” гэхэд “араас бас нэг машин орж ирээд мөргөсөн. Би буугаад хартал надад мөргүүлсэн машины жолооч залуу замын зүүн талын хашлага дээр хөлөө бариад ёолоод хэвтэж байсан. Жолооч залуугийн ээж нь “хүүхэд дайраад хаячихлаа” гээд байсан. Харин миний машины араас мөргөсөн жолооч эмэгтэй бууж ирээд “яанаа уучлаарай, гулгаад мөргөчихлөө” гэсэн. Тэгээд замаар өнгөрч байсан түргэн тусламжийг машиныг зогсоогоод тэр залууг үзүүлсэн чинь “хүнд өвчтөнтэй явж байна” гээд орхиод явсан. Тэгээд дараа нь дахиад түргэн тусламжийн машин ирээд тэр залууг аваад явсан. ... Машинд учирсан хохирлоо даатгалаар барагдуулсан тул гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №4626 дугаартай дүгнэлтэнд:
1. Н.Б-ын биед шаант ясны хугарал, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 82-р хуудас/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №4625 дугаартай дүгнэлтэнд:
1. Ж.Ц-гийн биед баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 84-р хуудас/,
9. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №99 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд:
1. “Т.Приус-20” маркийн ... УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Нарангийн Баярболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2. “Хонда Капа” маркийн 17-64 УБЗ улсын дугаартай автомашины жолооч Хорлоогийн Өсөхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонго явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Н.Б- жолоочтой “Т.Приус-20” маркийн ... УНЦ улсын дугаартай автомашиныг мөргөсөн байх үндэслэлтэй байна.
3. “Т.Приус-20” маркийн ... УБЕ улсын дугаартай автомашины жолооч Г-ийн О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Нарангийн Баярболдыг мөргөж улмаар мөргөлдөөд зогсож байсан “Хонда Капа” маркийн 17-64 УБЗ улсын дугаартай автомашиныг мөргөсөн байх магадлалтай байна. /хх-ийн 85-86-р хуудас/,
10. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11-р хуудас/,
11. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 13-р хуудас/,
12. Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-16-р хуудас/,
13. Баримт бичиг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17-19-р хуудас/,
14. Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 20-22-р хуудас/,
15. “Вендо” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-30-р хуудас/,
16. Баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 59, 114-р хуудас/,
17. Хохирогч Н.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:
- Автомашины зээлийн гэрээ /хх-ийн 48-51-р хуудас/,
- жолоочийн үнэмлэхний хуулбар, автомашины гэрчилгээний хуулбар /хх-ийн 52-р хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53-р хуудас/,
- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55-р хуудас/,
- хохирлын баримтууд /хх-ийн 60-69-р хуудас/,
18. Шүүгдэгч Г.О-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101-р хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102, 106-р хуудас/,
- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 103-р хуудас/,
- жолоочийн хариуцлагын даатгал /хх-ийн 105-р хуудас/,
- тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /хх-ийн 107-р хуудас/,
- хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 109-111-р хуудас/,
- гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 112-р хуудас/,
- нөхрийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 113-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч Г.О-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.О- нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Сонсголонгийн гүүрэн дээрх замд “Тоёота Приус-20” маркийн ... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч хохирогч Н.Б-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Н.Б-ын ... Ослын газар буугаад зураг аваад “Хонда Капа” маркийн машины ард ослын зургийг нь авах гээд зогсож байтал араас “Тоёота Приус” маркийн ... УБЕ улсын дугаарын автомашин гэнэт гарч ирээд зүүн хөлний ар руу мөргөөд би ертөнцийн зүгээр зүүн тал руу үсрээд унасан. Приус маркийн автомашин мөргөлдсөн 2 машины буюу “Хонда Капа” маркийн машины араас мөргөж зогссон...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
2018.05.03-ны өдөр: ... Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд “зүүн хөлийн өвдөгний ар хэсэгт яс хугарсан байна” гээд шохойдож өгсөн. Мөн миний зүүн шуу зулгарсан, зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Ц-гийн ... Би хэсэг сууж байгаад “Хонда Капа” маркийн машины зүүн талд зогсоод жолоочийг нь загнаж байтал нэг машин хойноос урагшаа чиглэлтэй хурдтай гулгаад бид нар руу чиглээд ороод ирсэн. ... Тэр машин зогсолгүй орж ирээд манай хүүг мөргөөд “Хонда Капа” машины араас мөргөөд зогссон. Харин манай хүү машинд мөргүүлээд замын зүүн тал руу унасан. Манай хүү “зүүн талын хөл өвдөөд байна” гээд орилоод босч чадахгүй байсан. ... Ослын улмаас машины урд гупер хагарсан, зүүн талын их гэрэл хагарсан, копуд чихэгдсэн, лонжром чихэгдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ө.Т-гийн ... Би уг автомашиныг 2017 онд 1.500.000 төгрөгөөр Х.Ө-т зарсан. Миний танидаг хүн болохоор худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. ... Би бусдад учирсан хохирлыг хариуцахгүй. Х.Ө- өөрөө хохирлыг барагдуулах ёстой...гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/,
Гэрч Х.Ө-ын ... 2018 оны 04 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн үед би 17-64 УБЗ улсын дугаартай “Хонда Капа” маркийн автомашиныг жолоодоод 5 шараас Яармаг орох санаатай Сонсголонгийн замаар хойноос урагшаа чиглэлтэй 2-р эгнээгээр явж байгаад зам нарийсаад зүүн гар тал руугаа дараад гүүр рүү гарах үед зам халтиргаатай байсан учраас тоормосоо гишгэсэн чинь зогсож чадалгүй эсрэг урсгал руугаа ороод өөдөөс явж байсан ... Би машиндаа суугаад 102-т дуудлага өгөөд, даатгалаа дуудаад сууж байтал гадаа хүн орилсон. Би “юу болов” гэхэд “араас бас нэг машин орж ирээд мөргөсөн. Би буугаад хартал надад мөргүүлсэн машины жолооч залуу замын зүүн талын хашлага дээр хөлөө бариад ёолоод хэвтэж байсан. Жолооч залуугийн ээж нь “хүүхэд дайраад хаячихлаа” гээд байсан. Харин миний машины араас мөргөсөн жолооч эмэгтэй бууж ирээд “яанаа уучлаарай, гулгаад мөргөчихлөө” гээд зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №4626 дугаартай дүгнэлтэнд:
1. Н.Б-ын биед шаант ясны хугарал, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 82-р хуудас/,
2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №99 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд:
1. “Т.Приус-20” маркийн ... УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Нарангийн Баярболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2. “Хонда Капа” маркийн 17-64 УБЗ улсын дугаартай автомашины жолооч Хорлоогийн Өсөхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонго явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Н.Б- жолоочтой “Т.Приус-20” маркийн ... УНЦ улсын дугаартай автомашиныг мөргөсөн байх үндэслэлтэй байна.
3. “Т.Приус-20” маркийн ... УБЕ улсын дугаартай автомашины жолооч Г-ийн О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Нарангийн Баярболдыг мөргөж улмаар мөргөлдөөд зогсож байсан “Хонда Капа” маркийн 17-64 УБЗ улсын дугаартай автомашиныг мөргөсөн байх магадлалтай байна. /хх-ийн 85-86-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Н.Б-ын биед учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Г.О- түүнийг машинаараа мөргөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Г.О-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасныг зөрчсөний улмаас хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, Прокуророос түүний гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.
Шүүгдэгч Г.О-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасныг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Н.Б- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нь илэрхийлснээр /хх-ийн 123-р хуудас/ 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 227 дугаартай прокурорын саналаар Г.О-д холбогдох эрүүгийн 1810009730213 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Г.О-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасныг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.О- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.О-гийн хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Н.Б- нь “...эмчилгээний зардал болох 550.000 төгрөгийг “Монгол” даатгалаас гаргаж өгсөн. Жолооч Г.О-, Х.Ө- нар нь 1 сарын лизинг болох 550.000 төгрөгийг бэлнээр өгсөн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-ийн 121-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Ц- нь “...Машины хохиролд 2.253.000 төгрөг, хүү Н.Б-ын эмчилгээний зардалд 550.000 төгрөг, нийт 2.803.000 төгрөгийг “Монгол” даатгалаас гаргуулж авсан. Шүүгдэгч Г.О-гаас 275.000 төгрөг бэлнээр хүлээн авсан тул гомдолгүй” гэх хүсэлт /хх-ийн 120-р хуудас/-ийг тус тус гаргасан байна. Иймд шүүгдэгч Г.О-г хохирогч Н.Б-ын эмчилгээний зардалд 275.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Г.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.