| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0467/З |
| Дугаар | 128/ШШ2026/0271 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2026/0271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* бариач овогт ******* /РД:ИЗ680214/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: овогт ын /ШТБЭД:№/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн ,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: овогт /ИБД:*******/,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: /ШТБЭД:№/. Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 24 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Анх маргаан бүхий газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 14 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” дугаар захирамжийг үндэслэн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Сонсголон хаягт байрлах нэгж талбарын дугаартай 582 м.кв газрыг Амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай ын д эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, ******* дугаар гэрчилгээ олгожээ.
1.2. Нэхэмжлэгч Д. нь 19 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.гаас Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Оргил худалдааны төвийн эсрэг талд газар ХХК-ийн зэргэлдээ Сонсголон хаягт байрлах 582 м.кв амины орон сууцны зориулалттай газрыг иргэн Б.гаас 38,000,000 /гучин найман сая/ төгрөгөөр худалдан авч, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 22 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” дугаар захирамжаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Сонсголон хаягт байрлах нэгж талбарын дугаартай 582 м.кв газрыг Амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай, эзэмших эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлж, ******* дугаар гэрчилгээ гаргуулан тус маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч болжээ.
1.3. “ газар” ХХК нь 23 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Гомдол гаргах тухай” дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Сонсголонд байрлах иргэн Д. нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар ханджээ.
1.4. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 23 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн /14 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгч “дүүргийн Засаг даргын 22 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр захирамжаар тус дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт газар ХХК-ий хойд талд 582 м.кв газрыг танд аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэр нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 /нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна/ дах заалт, 21.5.3 /энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах/ заалтыг зөрчсөн тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/ гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдье.
Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу холбогдох тайлбар, санал, нотлох баримтыг 23 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус албанд ирүүлэхийг мэдэгдэж түүний оршин суугаа хаяг болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 12 дугаар байрны 6 тоот хаягт Монгол шуудангаар дамжуулж мэдэгджээ.
1.5. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Нийслэлийн Засаг даргын 24 оны дугаар захирамж, Авлигатай тэмцэх газрын 23 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар мөрдөгчийн мэдэгдэл, Хотын стандарт, хяналтын газар улсын ахлах байцаагчийн 23 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар дүгнэлтийг үндэслэн 24 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 22 оны дугаар захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгож Д.ын газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
1.6. Дээрх дугаар захирамжийг 25 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мэдсэнээр нэхэмжлэгч Д. нь 25 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн Засаг дарга болон Хотын стандарт, хяналтын газарт хандсан боловч ямар нэг хариу аваагүй байна.
1.7. Ингэснээр нэхэмжлэгч Д. нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 24 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 25 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан ба тус шүүхийн 25 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Иргэн ******* би, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Сонсголонгийн хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 582 м.кв газрын хууль ёсны эзэмшигч билээ. Миний бие тус газрыг 19 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.гаас “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх” гэрээний дагуу шилжүүлэн авч, мөн өдрөө тухайн газрыг эзэмшиж байсан иргэн Б.гаас Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасан “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” бүрэн эрхийнхээ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ” гаргуулах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт гаргаж өгснийг тус алба хүлээн авч, хянан үзээд баримтын бүрдүүлбэр хангасан гэж үзэн Д. надад тус газрыг эзэмших эрхийн №******* дугаар гэрчилгээг гаргаж өгсөн.
Д. миний хувьд гэрээ, гэрчилгээнд заасны дагуу зориулалтын дагуу ашиглан, газраа хашаалан, төлбөр зохих төлбөрийг бүрэн төлсөөр, ямарваа нэг хууль бус үйл ажиллагаа явуулсан зүйлгүй, Газрын тухай хуульд заасан харшлах зүйлгүй газраа эзэмшсээр ирсэн. Гэтэл 25 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хашаалсан хашаа маань албадан буулгах процесс явагдах үед Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 24 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар Д. миний газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан болох талаар мэдсэн. Улмаар энэ талаар тодруулан Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны мэргэжилтэнтэй уулзахад тус захирамжийг үндэслэлийг тайлбарлаж өгөөгүй, захирамжаа ч албан ёсоор гардуулж өгөөгүй, хаягаар хүргүүлсэн хэмээн тайлбарлаж шүүхдээ ханд гэж зөвлөгөө өгсөн.
Д. би, өөрийн газрыг эзэмшиж байх хугацаандаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.2.газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, 40.1.3.шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, 40.1.4.байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй, 40.1.7.газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан” заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлыг гаргасан үйлдэл байхгүй тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 24 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамж эрх зүйн үндэслэлгүй хууль бус.
Мөн уг газрын эзэмших эрх үүссэнээс хойш тухайн газарт тодорхой санхүү мөнгөн дүн зарцуулсан, энэ тохиолдолд захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “итгэл хамгаалах зарчим”-ыг үйл ажиллагаандаа баримтлах ёстойгоос гадна ямар үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж буй талаар мэдэгдэх ёстой байсан.
Нэгэнт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 24 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар Д. миний Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Сонсголонгийн хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 582 м.кв газрын анх олгосон 15 оны , 22 оны дүгээр захирамжуудыг хүчингүй болгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т ... шударга ёс, ..., тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, далдугаар зүйлийн 1-д “... төрийн байгууллагын бусад шийдвэр, ... иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино...” гэх үндсэн хуулийн зарчмыг болон бодит байдал дээр нэг тууш шугамд байгаа газар эзэмшигч нараас зөвхөн хоёрхон хүний газар эзэмших эрхийн гэрчилгээг онцгойлон хүчингүй болгож байгаа нь шударга бус, алагчлалтай хандсан захиргааны үйл ажиллагааны хууль бус үйл ажиллагааг хүчингүй болгуулан, улмаар өөрийн газар эзэмших эрхээ сэргээлгэн, шударга ёсыг тогтоолгохоор шүүхэд хандлаа.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 24 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжийг хууль бус байсныг тогтоож, хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч Д. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...19 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.гаас Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Оргил худалдааны төвийн эсрэг талд газар ХХК-ийн зэргэлдээ байрлах 580 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, газар эзэмших эрхийг шилжүүлэн худалдаж авсан. Худалдаж авахаасаа өмнө холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд Сонгинохайрхан дүүргийн газрын албанд очоод газрын албаны мэргэжилтэнтэй уулзаж, би энэ Б. гэх хүнээс тухайн газрыг худалдаж авах сонирхолтой байх тул ямар нэгэн болохгүй гэх шалтгаан байгаа эсэхийг тодруулж асуусан. Газрын албаны мэргэжилтэн тухайн газрыг худалдаж авч болно гэж хариулсан. Улмаар Баянзүрх дүүргийнхээ татварын албанд татвараа хууль журмын дагуу төлж, гэр бүлийнхээ хүний хамт нотариат хийлгэж албан ёсоор худалдаж авсан. Тухайн газрыг худалдаж авсны дараа өмнө нь эзэмшиж байсан хүн газраа чөлөөлж хүлээлгэн өгснөөр хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 19 оны 11 дүгээр сард ковид цар тахал гарч гэрчилгээ нь гарахгүй хэд хоног болж байгаад гэрчилгээ нь гарсан. Гэтэл 25 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр миний газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан тул хашааг чинь буулгана гэсэн газрын албаны мэдэгдэл хашаан дээр наасан байсныг мэдсэн. Ингээд газрын албанд очоод уулзаж асуухад таны хаягийн дагуу тухайн мэдэгдлийг хүргүүлсэн гэж хэлсэн. Би Газрын албаны мэдэгдлийг ямар нэгэн байдлаар хүлээж аваагүй болохоо хэлсэн. Газрын албаны дарга нь дугаар хороо хариуцсан байцаагчаа дуудаж асуухад, нөгөө надад хүргүүлсэн мэдэгдэл нь архивынхаа бичиг баримтад байсан. Би ямар хууль дүрэм зөрчсөн учраас энэ газрын гэрчилгээг хүчингүй болгоод цуцалсан тухай асуухад, ямар нэгэн тайлбар өгөөгүй, хашааг чинь буулгах ёстой гэж хэлсэн. Миний мэйл хаягаар мэдэгдлээ илгээж болох байсан тухай хэлэхэд Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр цуцалсан тул албадан буулгана, тиймээс та шүүхэд хандах эрхтэй гэж хэлсэн. Надад бол Газрын тухай хуулийг зөрчсөн, худалдаж авахдаа татвараа төлөөгүй тохиолдол байхгүй. Ямар хүний эрх ашгийг зөрчсөн болоод ийм нөхцөл байдалд хүрснээ ойлгохгүй байх тул хууль зүйн туслалцаа аваад хүсэлт гаргасан. Гэтэл манай газрын эргэн тойронд нэлээн хэдэн эзэмшигчтэй. Түүнээс хоёр хүний газрын эрхийн гэрчилгээг цуцалсан байсан бусад газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээ хэвийн байсан. Дараагийн асуудал бол тухайн газрыг хууль бусаар худалдан авсан эсэхийг тодруулах гэж Авлигатай тэмцэх газраас дуудаж мэдүүлэг авсан. Авлигатай тэмцэх газрын байцаагч надаас Сонгинохайрхан дүүргийн газрыг, Газрын албаны өмнөх даргад нь мэдэгдэхгүйгээр авсан эсэх тухай лавлаж асуусан. Д. би хууль журмынх нь дагуу бүх татвар хураамжаа төлж худалдаж авсан. Та ямар хүнээр зөвшөөрөл гаргуулсан гэж асуухад нь би ямар нэгэн хүнээс зөвшөөрөл аваагүй, Б. гэдэг хүнээс 14 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг худалдаж авсан. Авлигатай тэмцэх газрын байцаагч хавтастай материалаа лавлаж үзээд та эзэмших эрхтэй юм байна гэж хэлсэн. Энэ газрыг хэн гэдэг хүн, ямар үндэслэлээр цуцлуулах гээд байгааг тодруулахад газар ХХК хүсэлт тавьсан байсан. Миний ойлгосноор эхлээд Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн, дараа нь доогуур нь шугам явж байгаа гэсэн. Миний хувьд хөрөнгө мөнгө их зарцуулснаас гадна сэтгэл санааны хохиролтой байна. Мөн газрын эрхийн гэрчилгээг цуцалснаас болж шүүхэд хандаж байгаа тохиолдолд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Хэргийн газрын үзлэг хийж байх үед миний ажигласан зүйл бол 14 он болон 19 онуудад газрын алба нь газар эзэмших эрхийн шилжүүлэн өгөхдөө ямар нэгэн дулааны шугам гэх зүйл ярьж байгаагүй. Намайг тухайн газрыг худалдаж авахад ХХК-ийн газраа зарж байгаа хүн, газрын төлөв байдлын шинжилгээ хийлгэсэн материалыг үзэхэд газрын хөрс нь бор, эрүүл газар гээд бичсэн байсан. Засаг даргын гаргасан шийдвэрийг дараагийн Засаг дарга эсвэл иргэдийн төлөөлөгч нь цуцлаад байна. Би нэг юмыг огт ойлгохгүй байгаа учир нь хэргийн газрын үзлэг хийх үед шугам байгаа гэх газар дээр цемент цутгасан байсан, гэтэл 14 он, 23 он, 24 он, 25 он болж байхад цемент нь шинэ цэнхэр өнгөтэй, шинээрээ байсан, барилгын цемент удахаараа цагаан өнгөтэй болдог. Миний газрыг авахын тулд надад дарамт үзүүлж, бусад хүмүүст нөлөөлж, Авлигатай тэмцэх газарт гэмт хэрэгтэн мэт ойлголт өгсөн. Авлигатай тэмцэх газар дуудагдахад би 50 настай зүгээр мөрөөрөө явж байсан хүн, ямар гэмт хэрэг хийсэн билээ гэж ноцтойгоор бодож даралт өгсөх гэх мэт асуудал гарсан. Авлигатай тэмцэх газарт гэмт хэрэг үүсгээгүй гэдгийг мэдсэн. Гэтэл одоо болохоор таны газрын доор шугам байсан, тэр шугам нь хэзээ байсан юм, одоо ашиглаж байгаа эсэх, хэрэв өмнө нь байсан юм бол Газрын албаныхан иргэнд газар эзэмших эрх олгохдоо судалгаа хийдэг үү, эхний хүнд нь газар эзэмших эрх олгохдоо судлаагүй юм бол дараагийн хүнд газар эзэмших эрх олгохдоо яагаад судлаагүй юм. Энэ бүхэнд миний ямар ч буруу байхгүй, эдгээр асуудлыг шийдвэрлэх гэж нэлээн асуудлыг шийдүүлж байна. Бусад эргэн тойронд байгаа компаниудыг газрын эрхийг цуцлаагүй байж, миний болон нөгөө хүний Монгол Улсын иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан явдал нь манай газрыг авах гээд байна гэж хардаж байна. Бид бүхэн энгийн нэг аж ахуй нэгж, иргэн ном журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, хуулийн дагуу газар эзэмших эрхээ авчихсан хүний газрыг, төрийн шийдвэр гаргуулж авах нь хууль бус шийдвэр байна.
Тиймээс газар эзэмших эрхийг цуцалсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нөхцөл байдлуудыг нэгтгээд үзэхээр захиргааны байгууллага буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга миний үйлчлүүлэгч холбогдох газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт хуульд нийцээгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Захиргааны байгууллагын тайлбарласнаар Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчин төгөлдөр бус болгохтой холбоотойгоор, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.5 дугаар хэсэгт заасан нөхцөл байдлыг шалган тогтоох үүргээ огт биелүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа захиргааны акт гаргах үндэслэл болгосон энэ 2 баримт буюу байцаагчийн дүгнэлт, мөрдөгчийн мэдэгдэл хоёр хуульд нийцээгүй байна. Тусгай зөвшөөрөл эзэмшдэг, манай үйлчлүүлэгчийн газар доогуур эдний шугам явдаг, ийм хэмжээтэй гэх үйл баримтууд харилцан зөрөөтэй байна. 300, 100, 273, 219 метр шугамтай гээд, хандаад явж байсан тайлбарууд, мөн бид ашигладаг гэх нөхцөлүүд байна. Тусгай зөвшөөрөлтэй гэх боловч, одоо байгаа тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр эсэх, яг энэ хэсэгт үйлчилгээ явуулдаг эсэх асуудлууд, хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Газар эзэмших эрхтэй холбоотой асуудалд, миний үйлчлүүлэгчийг буруутгаад байгаатай холбоотой асуудлыг гаргахаасаа өмнө нэг ийм үйл баримтууд байна. Хот байгуулалт хөгжлийн газар эднийд цахим шугам сүлжээнийхээ зураглалыг шалгаж мэдээллийн санд хүлээлгэж өгч байдаг баримтууд энэ хавтаст хэрэг дотор байхгүй. 1982 онд байсан. 08 оноос хойш бид энэ шугамыг эзэмшиж байгаа гэх боловч бараг хориод жилийн хугацаанд, мэдээллийн сандаа бүртгүүлээд, бүртгүүлэх хүсэлтээ албан ёсоор гаргаад өөрсдийнх нь хүсэлтээр бүртгээд авчихдаг л зохицуулалт. Шугам сүлжээнд оруулчихсан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Хавтаст хэрэгт ирсэн 25 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн шугам сүлжээний зураглал байна. Миний үйлчлүүлэгчийн эрхийг цуцалж байгаа ганцхан үндэслэл нь энэ уурын шугам байгаа гэх асуудал боловч, бусад замтай параллель оршиж байгаа энэ эгнээнүүдэд бусад шугам сүлжээнүүд бүгдээрээ ижил тэгш явж байгаа. Энэ зураг дээр нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Уурын шугамын худаг гаргаад тавьчихсан гэдэг асуудал байгаа. Гэтэл яг энэ уурын шугам засвар үйлчилгээ хийхтэй холбоотой мэдээллийн сан татсан зургаас харвал энэ п хэлбэрийн буюу мурийлттай, энэ халуун дулаан тэлж хөрдөг шугам бол энэ худгийг шууд хөндлөн гараад явчихсан. Мэдээллийн санд орсон зураг хөндлөн гараад явчихсан. Зайлшгүй засвар үйлчилгээ шаардлагатай гээд байгаа асуудал нь энэ зураг дээрээс няцаагдана. Талуудын хэлээд, дэмжиж оролцоод байгаа үндэслэлүүд тогтоогдохгүй. Ийм байхад 08 онд шүүхийн шийдвэр гарчихсан гээд байгаа. 08 онд зүгээр эвдрэл баталсан тус шүүхийн шүүгчийн захирамж л гарсан. Ийм нөхцөл байдлыг тогтоосон. Шүүх энийг нотолсон ийм баримт бичиг биш гэдгийг ингэж харуулсан. Талууд эвлэрсэн, эвлэрч байна гэдгийг шүүх баталсан. Баталгаа болохоос биш шүүх өөрөө нотлох үүргийнхээ хүрээнд холбогдох баримт цуглуулаад уг захирамж дээр уурын шугам байгаа, нийтийн элдэв газартай холбоотой гэх янз бүрийн дүгнэлт бол байхгүй гэдгийг дурдаж байна. Иймээс энэ бүхнийг нэгтгээд үзвэл анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Маргаан бүхий дугаар захирамж, хууль бус хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгохтой холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 48.2 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй, мэдэгдлийн үндэслэл болсон Мөрдөгчийн тогтоол нь гэмт хэрэг биш, мөрдөн шалгах ажиллагаа буюу хэргийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг л шалгаж байх үеийн явуулсан мөрдөгчийн мэдэгдэл учраас энэ хэргийн бодит байдлыг тогтоосон гэдэг үндэслэлд тооцогдохгүй. Мөн дүгнэлттэй холбогдуулаад хэлээд байгаа цахилгааны шугам сүлжээ бол тэр чигтээ зам дагаад явчихсан шугам сүлжээ юм. Нэг ялгаатай зүйл нь миний үйлчлүүлэгчийнх бол уурын шугам байна гэх асуудал яригддаг. 1982 оноос эхтэй гэж байгаа боловч энэ талаар мэдээллийн санд оруулсан. Энэ газар эзэмших эрхийг 19 онд шилжүүлж өгөхтэй холбоотой асуудал дээр захиргааны байгууллага өөрөө энэ нөхцөл байдлыг мэдээгүй, мэдээллийн санд байдаггүй, одоо ч байдаггүй гэх үйл баримтуудыг ярьж байгааг дүгнээд үзэхэд энэ шийдвэр хуульд заасан өмнөх нэг дүгээр дүгнэлт дээр хэлсэн шаардлагыг бүхэлд нь хангаагүй захирамж гарсан байна гэж дүгнэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дүгээр хэсэгт зааснаар хуульд бус болохыг тогтоогоод, хүчингүй болгож өгөөч гэсэн саналаа дэмжиж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
3.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 14 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай захирамжаар иргэн овогтой д газар эзэмшүүлэх захирамж гарсныг үндэслэн 14 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэгж талбарын дугаартай, , 582 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгосон. 19 оноос эхэлж иргэн Б., Д. нар нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх талаар хүсэлтүүд өгч байсныг үндэслэн. Иргэн Б. нь газар эзэмшүүлэх эрхээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 22 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай захирамжаар иргэн шилжүүлсэн. Тухайн өдрөө Д. нь нэгж талбарын дугаартай, ******* дугаартай газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай авсан байна. Газар эзэмшүүлэх 23 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дугаартай гэрээг хийсэн байна.
Түүнчлэн дүүргийн Засаг даргын Тамгын газраас 23 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “ газар” ХХК-ийн албан бичгийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсний дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба 23 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай хариу албан бичигт 23 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж хүргүүлсэнтэй холбогдуулан тайлбар, санал, нотлох баримтыг 23 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус албанд ирүүлэхийг мэдэгдсэн тухай дурдсан байна. Мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 23 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн /14, 23 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн /1724 дугаартай албан бичгүүдээр тус иргэн мэдэгдэл хүргүүлсэн, иргэний үүрэн холбооны 9911.... дугаарт мөн холбогдож иргэнд мэдэгдсэн байна.
Эрчим хүчний яамны улсын ахлах байцаагчийн 23 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн дугаартай зөрчил арилгах тухай албан бичиг, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 23 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03/632 дугаартай Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгч, орон нутаг, хяналтын газарт хандсан албан бичиг, Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-ийн оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02/396 дугаартай “ газар” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн тухай албан бичиг, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 22 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/757 дугаартай “ газар” ХХК-нд шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, “ газар” ХХК-ийн 17 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 1707 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт, газар чөлөөлүүлэх тухай хүсэлт, мөн тус компаний 17 оны 08 дугаар сарын 16-ний өдрийн 1783 дугаартай Нийслэлийн газрын албанд газар чөлөөлүүлэх тухай хүсэлт, 18 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18/03 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлт, 18 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 18/18, 18 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18/26 дугаартай албан бичгүүдийг Сонгинохайрхан дүүргийн засаг даргад гаргасан, мөн 23 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 23/61 дугаартай Хотын стандарт хяналтын газарт тус тус гомдол, хүсэлтүүдийг гаргасан байна.
Мөн Авлигатай тэмцэх газрын 23 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/19766 дугаартай Сонгинохайрхан дүүргийн засаг даргад хүргүүлсэн албан бичгийн хавсралтад 150 дугаартай мөрдөгчийн мэдэгдэлд Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Газрын тухай хуулийн 21.5.3, энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрын иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах/, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тухай мэдэгдлийн дүгнэлт хэсэгт Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.ын эзэмшлийн ******* дугаартай гэрчилгээтэй, 582 м.кв Уур, дулаан, цахилгааны инженерийн шугам сүлжээ, цэвэр усны шугам дээр давхцуулан олгосон, хамгаалалтын зурвас дотор байх тул зөрчлийг арилгах тухай мэдэгдлийг ирүүлсэн.
Түүнчлэн Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалтын албаны 24 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01-07/1343 дугаартай “Арга хэмжээ авах” тухай албан бичиг, мөн байгууллагын 24 оны 03 дугаар сарын -ны өдрийн дугаартай албан бичигт , Д. нарын газар эзэмшүүлэх эрхийг дуусгавар болгож шугам сүлжээний газрыг чөлөөлөх тухай албан бичиг, мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 24 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03/1685 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, Эрчим хүчний хамгаалах сүлжээг хамгаалах дүрмийн 2 дахь хэсэгт заасны дагуу, хууль тогтоомж зөрчиж олгосон газрын эрхийг хүчингүй болгох талаар яаралтай арга хэмжээ авах тухай албан бичиг, мөн Монгол Улсын Эрчим Хүчний яамны 23 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд гаргасан “Хамгаалалтын зурвасыг хангуулах тухай” албан бичиг зэрэг олон байгууллагын дүгнэлт, мэдэгдэл, дээд шатны байгууллагын албан шаардлага, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн засаг дарга 24 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дугаартай захирамжийг хуульд нийцүүлэн гаргаж дүүргийн Засаг даргын 15 оны А/472 дугаартай захирамжийн , 22 оны захирамжийн Д. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Тухайн хамгаалалтын бүсийн тодорхойлолт дээр цахилгаан, цэвэр усны шугам зэргийг тодорхой тусгаагүй байна. Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 23 онд ороод, инженерийн шугам, сүлжээний бүсэд газар олголтыг огт хийхээ больчихсон. Программ дээр цаанаас нь программчлаад, тусгай мөрддөг төлөвлөгөөнд олгохгүй байхаар болгож өгсөн байгаа. Энэ асуудал бол үүнээс өмнө болсон асуудал учраас хамгаалалтын бүс дээр газар олгогдсон байна. Тэгэхээр одоо мөрдөж байгаа хууль, дүрэм журмын хүрээнд, инженерийн шугам сүлжээ бүхий газар дээр амны орон сууц барих болон үйл ажиллагаа явуулахад ерөөсөө тохиромжгүй. Тэгэхээр нэхэмжлэгч Д. амины орон сууцаар ашиглах боломжтой байршил руу газраа шилжүүлэх ч юм уу, өөр газар эзэмших боломжтой гэж үзэж байна” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын үндэслэл.
4.1. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Д.ын нэхэмжлэлийн тухайд. 24 оны 05 сарын 14-ний өдөр дугаартай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж гарч, уг захирамжаар 22 оны дугаартай захирамжаар иргэн газар эзэмших эрх олгосон холбогдох заалтыг хүчингүй болгож, түүний эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Д. нь энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Манай компани нь “ групп” ХХК, “*******” ХХК-ийн эзэмшлийн Ф300мм-ийн уурын шугамын засвар үйлчилгээ, ашиглалт, аюулгүй байдлыг хариуцан ажилладаг бөгөөд тус уурын шугамын хамгаалалтын зурваст иргэн Д. нь хашаа барьж, үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Учир нь иргэн Д.ын эзэмшлийн гэх Сонгинохайрхан дүүргийн -р хороо, Сонсголонгийн хаягт байрлах 582 м.кв газрын доогуур манай хариуцан ажилладаг Ф300 мм-ийн уурын шугам, инженерийн шугам сүлжээ, шилэн кабель, цэвэр усны шугам давхацсан, мөн түүнчлэн тус газар дээрх хашаанаас төв зам хүртэлх зайд өндөр хүчдэл, нийтийн эзэмшлийн газар, явган хүний зам бүхий ногоон байгууламж зэрэг багтдаг /шугам сүлжээний давхцалын зургийг хавсаргав/. Иргэн Д. нь ийнхүү хашаа барьж үйл ажиллагаа явуулж байгаа нь манай уурын шугамын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар шинэчлэлийн ажилд саад болж, шаардлагатай засвар шинэчлэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иргэн Д. хэрхэн хүч түрэн, өөрийн газрыг хашсан тухайд. Д. нь нэхэмжлэлдээ “19 оны 10 сарын 24-ний өдөр иргэн гаас тухайн газрыг шилжүүлж авсан” гэж дурдсан хэдий ч эрх шилжүүлэн авснаас хойш тус газраа зориулалтын дагуу огт ашиглалгүй явсаар гэнэт 23-ны 09 сарын 24-ний өдөр /амралтын өдөр/ нэр нь үл мэдэгдэх 5-6 тооны хүмүүс ирж, уурын шугамын засвар хийхээр ухсан байсан газрыг техник оруулан, шугам хоолойг хүчээр шороогоор булж, үүнээс хойш 2 өдрийн дараа төмөр хашаа хатгасан. Ийнхүү хашаа хатгаж, бидний үйл ажиллагаанд саад учруулсан тул холбогдох төрийн байгууллагуудад газар чөлөөлүүлэх, арга хэмжээ авах, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгүүдийг хүргүүлсэн. Өмнөх газар эзэмшигч нь энэхүү газрыг хашаалж, хаягдал төмөр цуглуулах цэг ажиллуулж байсан хэдий ч 23 онд Д. хашаа хатгах хүртэл өмнө байсан хашаа нь хуучирч, салж унасан байсан. Бид энэхүү зөрчлийн талаар иргэн удаа дараа мэдэгдэж, шугам сүлжээний газрыг чөлөөлөхийг удаа дараа шаардсан ч тэрээр энэ талаар огт арга хэмжээ аваагүй.
Иймд иргэн Д.ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагад гаргасан гомдол, хариу, авсан арга хэмжээний тухайд. Манай компани 23 оноос хойш иргэн Д.ын эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар холбогдох төрийн байгууллагуудад удаа дараа албан бичиг хүргүүлж, өөрийн зүгээс эрх ашгаа хамгаалуулахаар бүхий л арга хэмжээг авсан байдаг. Бидний гаргасан гомдолд үндэслэн 23 оны 11 сарын 02-ны өдрийн дугаартай Хотын стандарт хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтээр “...иргэн Д.ын эзэмшлийн Амины орон сууц зориулалтаар олгогдсон 582 м.кв газрыг Уур, дулаан, цахилгааны инженерийн шугам сүлжээнүүд дээр давхцуулан олгосон нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дах заалт, Эрчим хүчний шугам, сүлжээ хамгаалах дүрмийн 2.6 дах (хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр, хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно) заалтыг... тус тус хангахгүй байна. Улмаар 24 оны 05 сарын 14-ний өдрийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж гарч, иргэн Д.ын газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон байдаг.
Ийнхүү холбогдох төрийн байгууллагуудын шийдвэр, дүгнэлт гарч, тухайн байршилд газар олгосон нь хууль, дүрэм журам зөрчсөн тул эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байхад иргэн Д. газрыг чөлөөлөхөөс татгалзаж, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь цаг хугацаа хожих гэсэн, манай эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж буй увайгүй үйлдэл гэж үзэж байна...” гэжээ.
4.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаад байгаа захиргааны акт хууль ёсны болоод үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, мөн хууль үндэслэлгүй гэсэн байдлаар тайлбарлаж байна. Үүнийг няцаах заалт нь улсын байцаагчийн дүгнэлт байгаа. Хариуцагчийн зүгээс бодит нөхцөл байдал тогтоох бодитой ажиллагаа хийгээгүй боловч улсын байцаагчийн дүгнэлтээр, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосон мэдээллийг улсын байцаагчийн дүгнэлтэд бол агуулсан байгаа. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад ирсэн байхад, өөр нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй. Энэ бол Хууль ёсны мэдээллийг хамгаалах тухай хууль болон төрийн байгууллага үйл ажиллагаандаа Үндсэн хууль, хууль дээдлэх зарчмыг дээдлэх нэг байгууллага, улсын байцаагч энэ нөхцөл байдлыг тогтоочихсон байхад давхардуулаад Засаг даргаас ийм үйл ажиллагаа явуулаад байх шаардлага байхгүй. Бодит нөхцөл байдлыгаа бүрэн тогтоочихсон байна. Сонсох ажиллагааны тухайд Захиргааны ерөнхий хуулийн 43.5 дугаар хэсэгт заасны дагуу, захиргааны акт хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаяг дээрээ байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, зориуд санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажлын 14 хоног өнгөрсний дараах өдрөөр актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцдог. Сонсох ажиллагаа дээр хаягийн талаар тодорхой болоогүй ч гэсэн энэ дээр хаяглагдсан этгээд өөрийнхөө хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагадаа мэдэгдэж байх үүрэг нь байгаа. Хаягийнхаа өөрчлөлтийг мэдэгдээгүй байж захиргааны шийдвэр гаргах ажиллагааны сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн аваагүй гэж тайлбарлаж байгаа нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, эрх ашиг сонирхлыг хангах, зөрчихгүй байх боломжит өөр хувилбар, арга хэмжээг авах боломжит аргыг хэрэгжүүлэхээр сонсох ажиллагааныхаа мэдэгдлийг хүргүүлсэн байхад, захиргааны байгууллага сонсох ажиллагааныхаа мэдэгдлийг хүргүүлээгүй, захиргааны байгууллага болох хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй. Захиргааны актын үндэслэлийн тухайд гуравдагч этгээд болох газар ХХК-ийн гаргасан гомдлын үндсэн дээр уурын шугам давхцалтай байгаа гэдэг гомдлоор, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа үүссэн боловч, захиргааны байгууллагаас цахилгааны утас, уур, дулаан, бусад суурь шугам сүлжээ давхацсан байгааг тогтоогдсон. Тэгэхээр захиргааны актын үндэслэл нь зөвхөн уурын шугам биш юм. Иймээс захиргааны байгууллага газар эзэмшүүлэх эрх олгохыг хориглосон нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг өөрөө тогтоочихсон учраас энэ актыг батлан гаргасан. газар ХХК уурын шугамдаа засвар үйлчилгээ хийх боломжгүй нөхцөл байдал харагдаад байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны шүүхээс хийсэн үзлэгийн дүгнэлтэд уурын шугам нь тухайн газрынхаа гол хэсэг болон захад нь байна. Тэр хэсгээс тухайн газрын голоор уурын шугам нь үргэлжилж байгаа. Энэ уурын шугам нь 300 метрийн диаметртэй. Тус шугам газрынхаа уртыг хөндлөн үргэлжилж явсаар 300 метрийн өргөнтэй явж байна гэсэн үг. Тухайн газрын уртаар бүрэн дайрч байгаа. Одоо давхцаж байгаа нөхцөл байдал тодорхой харагдана.
Нэхэмжлэгчийн зүгээс энэ уурын шугамыг засварлах ажиллагаанд, бодитоор саад учруулж, ухаад тавьсан газрыг буцаагаад булаад байгаа үйл ажиллагаа явуулаад байгаа боловч, надад огт мэдэгдээгүй гээд байдаг. Өмнө нь энэ талаар гомдол мэдээлэл байнга гарч байхад, огт мэдэгдээгүй, анхнаасаа уурын шугам байгаагүй гэсэн байдлаар тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Захиргааны байгууллага 08 оны шүүгчийн захирамжид дурдсанчлан тухайн газарт, газар эзэмших, эзэмшүүлэх нь хориотой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үүнийг шүүх шүүхийн шийдвэрээр дахиад нотлоод байх шаардлага байхгүй. Захиргааны байгууллага өөрөө зөвшөөрчхөөд, энэ газар дээрээ газраа дахиад олгочихсон байгаа нь өөрөө хууль бус учраас энийгээ ухамсарлаад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдал нь хуульд нийцэж байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна. Тухайн шугам сүлжээ 300 цельс хүртэл халуун уурыг дамжуулдаг. Энэ газар дээр хүн амьдрал, үйл ажиллагаа эрхлэх нь нэхэмжлэгчдэд болон эрүүл мэнд, амь насанд нь аюултай. Яагаад заавал хэрэглэх гээд байгаа юм. Харин захиргааны байгууллага боломжтой арга хэмжээг авч хэрэгжүүлээд өөр газар олох юм, эсвэл ингээд тохиролцъё гэсэн байдлаар шийдэх гэж оролдсон. Энэ дээр нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн арга хэмжээг өөрөө авч хэрэгжүүлэх ёстой. Зөвхөн энэ газартаа үлдэхийг хүсээд байгаа шалтгаан нь ерөөсөө байхгүй. Энэ газарт нь үлдэх юм бол танд өөрт чинь амь насанд чинь болоод эрүүл мэндэд чинь аюултай. Энэ шугамаар 300 цельс хүртэл халуунтай уур дамждаг. Иймээс нэхэмжлэгчийн өөрийнх нь аюулгүй байдлыг бодож захиргааны актыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй холбоотой үйл баримтын тухайд.
2.1. Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 14 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” дугаар захирамжаар иргэн Б.-д Сонгинохайрхан дүүргийн -р хороонд амины орон сууц 582 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.
2.2. Нэхэмжлэгч ******* /регистрийн дугаар: ИЗ680214/ нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн -р хороо, Сонсголон хаягт байрлах 582.0 /0.0582/ м.кв /га/ амины орон сууцны зориулалттай, ******* гэрчилгээний, ******* улсын бүртгэлийн, нэгж талбарын дугаар бүхий газрын эзэмших эрхийг 19 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ”-ээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 14-р хороо, Бурхантын ам 2-р гудамж 235 тоот хаягт оршин суух хаягтай ын /регистрийн дугаар: КЮ85110112/-аас шилжүүлэн авсан.
2.3. Энэ эрх нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 22 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” дүгээр захирамжаар баталгаажсан ба өмнөх дүүргийн Засаг даргын 14 оны дугаар захирамжийн Б.д холбогдох хэсэг хүчингүйд тооцогджээ.
3. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх анх Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Сонгинохайрхан дүүргийн 14 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 6/5 дугаар тогтоол ёсоор иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршилд хамаарч батлагдсан байх ба маргаан бүхий газрыг анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 14 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар эзэмшүүлэхэд уг шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байна.
4. Нэхэмжлэгчээс “газар эзэмших эрхийн зөрчилгүй, газрын төлбөрөө төлж ирсэн байхад мэдэгдэхгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус” гэж, хариуцагчаас “иргэн Д.ын газар шугамын хамгаалалт зөрчсөн гэх гомдлыг Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга, Газрын албанд удаа дараа гарснаар Авлигатай тэмцэх газрын 26 оны А/150 тоот мөрдөгчийн дүгнэлт, Хотын стандарт хяналтын улсын онцгой байцаагчийн 23 оны тоот дүгнэлт илгээгдсэн, мөн дээд шатны байгууллага болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хүчингүй болгож шийдвэрлэлээ гэсэн чиглэл ирсний үндсэн дээр Засаг дарга өөрийн эрх хэмжээнээс хэтрүүлж, буруутай шийдвэр гаргасан байх тул Газрын тухай хуулийн 61.1-ийг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлтэй” гэж маргасан.
Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд.
5. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын маргаан бүхий дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1. “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.4. “энэ хуулийн 21.2.7-д заасны дагуу эрх шилжүүлэн авсан бол энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан шийдвэр гаргах”, 61 дүгээр зүйлийн 61.1. “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасныг үндэслэн гарсан байна.
5.1. Түүнчлэн “...Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, газрын хэмжээ нэмэхээс бусад газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, эрхийг дуусгавар болгох, хэмжээг хасах болон байршил, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн” агуулгаар гарсан Нийслэлийн Засаг даргын 24 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” дүгээр захирамж,
5.2. Авлигатай тэмцэх газрын Мөрдөгч, комиссар Г.Баасанжавын “...дээрх байдлаас дүгнэхэд: Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.ын эзэмшлийн 000041644 дугаартай гэрчилгээтэй, 582 м.кв газар нь Уур, дулаан, цахилгааны инженерийн шугам сүлжээ, цэвэр усны шугам дээр давхцуулан олгосон, хамгаалалтын зурвас дотор байх тул зөрчлийг арилгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор хариу ирүүлэхийг мэдэгдэж” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүргүүлсэн 23 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаартай мөрдөгчийн мэдэгдэл,
5.3. Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 23 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Шугам сүлжээний ашиглалтын төлөв байдлын тухай” дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн гарчээ.
6. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. “...газрын сан нэгдмэл байх”, 4.1.3. “газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 9 дүгээр зүйлийн 9.2. “газрын нэгдмэл санг газар ашиглалтын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан ангилна”, 10 дугаар зүйлийн 10.1. “Монгол Улсын газрын нэгдмэл санг дараах байдлаар ангилна”, 10.1.3. “зам, шугам сүлжээний газар”, 13 дугаар зүйлийн 13.1. “Зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, зам, замын зурвас газар, тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна”, 21 дүгээр зүйлийн 21.2. “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.6. “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх”, 21.2.7. “энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан бүрэн эрхээ дүүргийн Засаг даргад шилжүүлэх”, 21.5. “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.4. “энэ хуулийн 21.2.7-д заасны дагуу эрх шилжүүлэн авсан бол энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан шийдвэр гаргах”, 27 дугаар зүйлийн 27.1. “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3. “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4. “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 35 дугаар зүйлийн 35.1. “Газар эзэмшигч дараах эрхтэй”, 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” хэмээн хуульчилжээ.
7. Хариуцагч захиргааны байгууллага гуравдагч этгээдээр татагдсан “ газар” ХХК-ийн гаргасан гомдлыг шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хуулийн этгээдийн хууль ёсны дагуу олж авсан газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг ба маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг маргаанд хамаарах үйл баримт, хуулийн зохицуулалттай уялдуулан авч үзвэл,
7.1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 25 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 2/71 дугаар албан бичгээр “...Танай албан бичгээр ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн дугаар хороонд байрлах, иргэн Д.ын /РД: ИЗ680214/ нэгж талбарын дугаартай 582 м.кв талбай газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн системийн 26 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар бүртгэлтэй хамгаалалтын бүсүүдтэй давхцуулан үзэхэд: Холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын бүстэй 30.1 м.кв талбайгаар, бохир усны хамгаалалтын бүстэй 264.9 м.кв талбайгаар, цэвэр усны хамгаалалтын бүстэй 223.8 м.кв талбайгаар, цахилгаан түгээх шугамын хамгаалалтын бүс /6-10 кВ/-тэй 129 м.кв талбайгаар, цэвэрлэх байгууламжийн хамгаалалтын бүстэй 530 м.кв талбайгаар тус тус давхацсан. Харин тус албан бичигт дурдсан уур, дулаан, цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газрын хамгаалалтын зурвасууд нь тус газрын мэдээллийн санд байхгүй тул давхцуулан шалгах боломжгүй” гэж ирүүлсэн.
7.2. Үүнээс үзэхэд холбоо мэдээлэл, цахилгаан, цэвэр бохир ус, цэвэрлэх байгууламжийн хамгаалалтын бүс нь захиргааны байгууллагад гомдол гаргагч буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд газар компанийн эрхлэх үйл ажиллагаанд хамааралгүй байна. Хэдийгээр гуравдагч этгээд “ газар” ХХК-ийн зүгээс Сонгинохайрхан дүүрэг болон Нийслэлийн Засаг дарга, Газрын алба гэхчлэн холбогдох газруудад хандаж “өндөр даралтын уурын шугамын хамгаалалтын зурвас бүхий газарт газар олголт хийсний улмаас төлөвлөгөөт засвар үйлчилгээний ажилд саад учруулж байгаа” талаарх гомдлыг удаа дараа гаргадаг бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг хуулийн этгээд нь Эрчим хүчний яамнаас авсан ТЗ-5.1 заалтын дагуу ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, энэхүү зөвшөөрөл нь зөвхөн уурын шугамын засвар үйлчилгээтэй холбоотой, уг уурын шугам дамжин өнгөрч буй нэхэмжлэгчийн газартай давхцал бүхий хэсэг нь газрын мэдээллийн нэгдсэн санд шугам сүлжээний газраар бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна.
8. Иймээс гуравдагч этгээд нь “уурын шугамын чиглэлээр үйл ажиллагаа явуулах”-аар тухайлан газар эзэмшээгүй, тэрчлэн уурын шугам байрлаж байгаа маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэрээр бүртгэгдээгүй, газрын эрхийн давхцалаар дүйцэж маргах эрхгүй байхад Газрын тухай хуулийн 21.2.6-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь учир дутагдалтай, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллага нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, газар эзмшүүлэх гэрээний дагуу газрын эрхийг хэрэгжүүлж байгаа нэхэмжлэгчийн эрхийг шууд хөндсөн буруутай байна.
9. Маргаан бүхий энэ тохиолдолд захиргааны байгууллага буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх байсныг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай, сонсох ажиллагаанд оролцогч нь бүрэн дүүрэн тайлбараа гаргах боломж олдоогүй, зөвхөн гомдол гаргасан талын бүх баримтыг цуглуулсан атлаа мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар явуулсан мэдэгдэл нь хүрээгүй байхад шаардлагатай гэж үзэж утсаар ярих зохицуулалтыг хэрэгжүүлээгүй. Энэ тохиолдолд захиргааны байгууллага гомдол шийдвэрлэх ажиллагааг шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн ба ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлд заасны дагуу оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулах зэргээр нэг нь нөгөөгөөсөө нөхцөлдсөн үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг дутуу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
10. Нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах талаарх Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .2.1. “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүгээрээ маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх үзлээ.
11. Захиргааны байгууллагын зүгээс нөхцөл байдлыг тогтоох замаар эсхүл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах замаар нөхцөл байдал өөрчлөгдсөн, газрын мэдээллийн санд хүсэлт гаргаснаар шугам сүлжээний газарт хамаарсан зэргээр дахин шийдвэр гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан иргэн Д.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дугаар захирамжийн нэхэмжлэгч холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН