| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 183/2024/07479/И |
| Дугаар | 197/ШШ2025/06414 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/06414
2025 05 12 197/ШШ2025/06414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Г.Гантөмөр, Лаки лайф ХХК нарын өмчлөлийн
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт 18120 гудамж, 36 дугаар хэсэг, 3663/19 тоот хаягт байрлах 75.1 м.кв талбайтай хувийн сууцыг 148.357.300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ,
- 3662/3а тоот хаягт байрлах 56.1 м.кв талбайтай, 2 өрөө хувийн сууцыг 93.383.700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, 3662/3б тоот хаягт байрлах 56.1 м.кв талбайтай 2 өрөө хувийн сууцыг 93.383.700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ,
- 3662/3б тоот хаягт байрлах 56.1 мкв талбайтай 2 өрөө хувийн сууцыг 93.983.700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Гантөмөрийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД