Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 197/ШШ2025/08839

 

 

 

 

 

 

 

 

2025 06 30 197/ШШ2025/08839

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдуламыг суулцуулан, хариуцагч Д.Батзогсохыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: С*******,*******, Содон орон сууцны хорооллын*******, 71 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,,,,од холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 1.887.239 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/00194 дугаартай захирамжаар тус шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Содон Сууц өмчлөгчдийн холбооноос хариуцагч Д.Батзогсоход холбогдуулан 2018 оноос 2024 оны 10 сар хүртэлх хугацаанд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний үйлчилгээний зардалд нийт 1.887.239 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэлд энэ өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааныг товыг шүүгчийн туслах түүний 91118180 дугаарын утсаар нь мэдэгдэхэд нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх өмнө гаргасан хүсэлтээ дэмжиж байгаа, эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан журмын дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.

2. Хариуцагч Д.Батзогсох нь ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тус Содон орон сууцны хорооллын*******, 71 тоот орон сууц нь миний нэр дээр бүртгэлтэй боловч би уг борон сууцанд 2017 оны 05 дугаар сараас хойш амьдрахгүй байгаа, хаягийн бүртгэлээс хасалт хийлгээгүй, тус байранд салсан эхнэр Н.Алтанжигүүр, хүүхдүүд амьдарч байгаа, шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулснаас хойш тухайн байранд амьдраагүй, шүүхийн шийдвэрийн дагуу уг орон сууцыг хүүхдүүдэд үлдээхээр тохирсон боловч Хас банкны ипотекийн зээлтэй учир зээл төлж дуустал нэр шилжүүлэх боломжгүй байгаад байгаа юм... гэсэн тайлбар өгч маргасан.

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар татгалзал болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.1. Содон СӨХ-ны харьяалалд байх Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо,*******, Содон орон сууцны хорооллын*******ны 071 тоотын эзэмшигч, өмчлөгч Д.Батзогсох нь 2018 оноос 2024 оны 10 сар хүртэлх хугацаанд тооцогдох, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний үйлчилгээний зардлын нийт 1.887.239 төгрөгийг Содон СӨХ-нд төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан харилцагчийн гүйлгээний баримтаар тогтоогдсон байна.

3.2. Монгол улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар Сууц өмчлөгч нь.., дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, Орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй байна.

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3-т Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16-р зүйлийн дагуу оролцох үүрэгтэй гэж тус тус заасан байх тул тогтоосон хэмжээгээр оршин суугч иргэн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой гарсан зардлыг төлөх үүрэгтэй байна.

3.3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2017 оноос тус орон сууцанд амьдраагүй гэх хэдий ч өмчлөгч нь дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-д заасан.

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн сууц өмчлөгчийн эрх, үүргийг тодорхойлсон 13 дугаар зүйлийн 13.2.6 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч Д.Батзогсохоос нийтийн зориулалтай орон сууны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1.887.239 төгрөг гаргуулахыг хүссэн Содон СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Энэхүү шийдвэр нь өөрийн орон сууцыг эзэмшиж, ашиглаж буй этгээдээс учирсан хохирлоо шаардан нэхэмжлэх хариуцагчийн эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759 .2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэг болон Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан Д.Батзогсохоос 1.887.239 /нэг сая найман зуун наян долоон мянга хоёр зуун гучин ес/ төгрөг гаргуулж, Содон сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45.646 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД