| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/01520/И |
| Дугаар | 197/ШШ2025/06768 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/06768
2025 05 26 197/ШШ2025/06768
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам, нэхэмжлэгч Б.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, Хагшууд шарайд овгийн Батцэрэнгийн Билгүүний гаргасан
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******,,, Бэсүд овогт Нацагдоржийн Намжилд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 4.500.000 төгрөг,,гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Билгүүн нь хариуцагч Н.Намжилаас орон сууц хөлсөлсөн хугацааны төлбөрт 4.500.000 төгрөг,,гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: ...миний бие өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020491 дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Чингилтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж дахь 10 дугаар байрны 4 тоот дахь орон сууцаа 6 сарын хугацаатай хөлслүүлэхээр тохирч, 2023 оны 12 сарын 22-ны өдөр хариуцагч Н.Намжилтай Орон сууц хөлслөх гэрээ байгуулан, түрээсийн 2 сарын төлбөр 3.000.000 төгрөгийг, дэнчингийн 1.500.000 төгрөгийн хамт өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар хүлээн авсан. Ингээд гэрээний дагуу Н.Намжил нь дараагийн төлбөр хийх 2024 оны 2 сарын 23-нд, 2024 оны 04 сарын 23-нд тус тус төлбөр хийх байсан ч хийгээгүй, олон удаа төлнө, төлнө гэж худлаа хэлсээр өдий хүрсэн.
Иймд гэрээний 3.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож төлүүлнэ гэсэн заалтын дагуу төлбөр гүйцэтгэх 2024 оны 02 сарын 23-ны өдрөөс хоног тутамд алданги тооцоход 6.975.000 төгрөг болж байна. Орон сууц хөлслөх гэрээний хугацаа нь 2024 оны 06 сарын 24-ны өдөр дуусгавар болсон. Иймээс хариуцагч Н.Намжилаас орон сууц хөлсөлсний төлбөр 4.500.000 төгрөг,,гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
2. Хариуцагч Н.Намжил нь нэхэмжлэлд бичгээр өгсөн хариу тайлбарт: ...Миний бие Нацагдоржийн Намжил Б.Билгүүний байрыг түрээслэх хугацаандаа гурван сараар төлбөрийг өгч барагдуулаагүй нь үнэн болно. Гэрээний хугацааг 6 сараар хийсэн байгаа.Алдангийг гэрээний хугацаанд нь бодож өгнө. Тиймээс 3 сарын түрээсийн төлбөрт 3 сарын хугацаанд нь тааруулж алданги төлнө Мөн энэ хугацаанд ажлын гүйцэтгэл муу байсан учир төлбөрийг төлж чадаагүй. 3 сарын түрээсийн төлбөр 4.500.000 төгрөг, алдангид 1.350.000 төгрөг, нийт 5.850.000 төгрөгийг төлнө гэсэн тайлбар өгсөн ба энэ өдөр товлон зарласан шүүх хуралдааны товыг хариуцагчийн 88100016 дугаарын утсанд цахим захидал илгээн мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн эдгүйд хэргийг хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
3. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн урь гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.
3.1. Хариуцагч Н.Намжил нь нэхэмжлэгчтэй Орон сууц хөлслөх гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, нэхэмжлэгч Б.Билгүүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020491 дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Чингилтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж дахь 10 дугаар байрны 4 тоотын хоёр өрөө орон сууцыг сарын 1.500.000 төгрөгийн хөлстэй, 2023 оны 12 сарын 23-ны өдрөөс 2024 оны 06 сарын 23-ны өдрийг хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар хөлслөн суухаар харилцан тохирч 2023 оны 12 сарын 22-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.
3.2. Гэрээний 3.2.1-д зааснаар төлбөрийг 2 сар тутамд төлөх ба 2023 оны 12 сарын 22-ны өдөр эхний 2 сарын төлбөрийг дансаар шилжүүлэн төлөх, дараагийн төлбөрийг 2024 оны 02 сарын 23-ны өдөр, 2024 оны 4 сарын 23-нд тус тус төлөх, дэнчин 1.500.000 төгрөгийг гэрээ байгуулсан 2023 оны 12 сарын 22-ны өдөр хөлслөгч нь хөлсүүлэгчид төлөх, дэнчинг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулахаар төлбөр гүйцэтгэх хугацаа, журмыг талууд тохиролцон тогтоосон.
3.3. Зохигч орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн байх ба энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэх гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, тэдний хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг зөрчөөгүй хүчин төгөлдөр Орон сууц хөлслөх гэрээ гэж үзэх үндэслэлтэй.
Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь орон сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба гэрээний дагуу орон сууц хөлслөгч Б.Билгүүн нь сууцны зориулалттай орон сууцыг хөлслөгч Н.Намжил-н эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.
Харин хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээ байгуулсан 2023 оны 12 сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн ХХБ дахь харилцах дансанд байрны түрээс 23.12.23-24.02.23 гүйлгээний утгаар 4.500.000 төгрөгийг төлсөн, өөр төлбөр тооцоо гүйцэтгээгүй буюу гэрээний дагуу хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан зохигчийн хооронд байгуулсан орон сууц хөлсөх гэрээ, нэхэмжлэгчийн харилцах дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
3.5. Иймд үлдсэн 3 сарын хугацааны буюу 2024 оны 03 сараас 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 4.500.000 төгрөг гаргуулахаар /1.500.000 х 3 = 4.500.000₮/ нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.
3.6. Түүнчлэн Орон сууцны хөлслөх гэрээний 3.6-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож төлүүлнэ нэх нөхцөлийг талууд тохирч, тодорхойлсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6-д заасныг тус тус зөрчөөгүй хэдий ч нэхэмжлэгч нь алданги тооцож 6.975.000 төгрөг нэхэмжилсэн тооцооллын дүн мөн хуулийн 232.4-т заасан ..Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалтад нийцээгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүх хариуцагч Н.Намжилаас орон сууц хөлслөх гэрээний дагуу 3 сарын төлбөр 4.500.000 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тооцож, алданги 2.250.000 төгрөг /4.500.000:2=2.250.000₮/, нийт 6.750.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Билгүүнд олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 4.725.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759 .2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний Хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Намжилаас 6.750.000 төгрөг /зургаан сая долоон зуун тавин мянга/ гаргуулж нэхэмжлэгч Б.Билгүүнд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.725.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД