Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 313/ШШ2025/00452

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Их уул, 6 дугаар баг, *******, *******

Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /РД: /, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, *******-Овоогийн 1341 тоот

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.*******тай 2014 оноос 2016 оныг хүртэл хамтран амьдарч байсан. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2015 оны 5-р сарын 14-ний өдөр охин Б. төрсөн. Одоо Б. 10 настай. Т.******* нь үндэслэлгүйгээр хардаж сэтгэл санааны дарамт үзүүлж байгаад өөр хүнтэй болоод орхин явсан.

Иймд хариуцагч Т.*******ас охин Б.тээ тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Т.******* бид хоёр эд хөрөнгийн маргалдаан байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оноос 2016 он хүртэл хамт амьдарсан. 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр охин Б. төрсөн. 2016 онд салсан, ямар ч шалтгаангүйгээр хардаж, сэтгэл санааны дарамт үзүүлдэг байсан. Тэгээд өөрөө өөр хүнтэй болоод салаад явсан. Гэр бүлээ батлуулаагүй. Дундаасаа нэг хүүхэдтэй. Охин маань одоо 10 нас, 04 сартай. 6 дугаар сургуулийн 5е ангид сурдаг. Надтай хамт миний асрамжид байгаа. Т.******* бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Цогтцэций сумын ******* овоо 134*******од амьдардаг. Миний охин Б.т зохих ёсны тэтгэлгийг нь өгөх хүсэлтэй байна. Б. миний төрсөн охин мөн гэж би зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Улаанбаатар хотод эхнэр Ууганжавхаа нь тал харвалт өгөөд эмчлүүлээд явж байгаа тул шүүх хуралд өөрийн биеэр очиж чадахгүй. Шүүх хуралд оролцохгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Миний бие өөрийн охин Б.т тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байгаа гэжээ.

Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, охин Б.ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шим билэг өрхийн эрүүл мэндийн төвийн болон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Т.******* нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.

Т.*******, Д.******* нар нь гэрлэлт бүртгүүлээгүй хэдий ч 2014 онд танилцаж дотносон улмаар хамтран амьдарч тэдний дундаас 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр охин Б. төрсөн, түүний эцэг Т.******* болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Одоо охин Б. нь 10 нас 04 сартай эх Д.*******ийн асрамжид эрүүл өсөн бойжиж болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, Шим билэг өрхийн эрүүл мэндийн төвийн болон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Хариуцагч Т.******* нь хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй тул нэхэмжлэгч дээрх үүргийг эцгээс нь шаардах эрхтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Т.*******ас мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй охин Б.ийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй... болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Т.******* нь шүүх хуралдааныг эзгүйд хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. гэж заасныг баримтлан хариуцагч Т.Мөнгөнбаганын бичгээр ирүүлсэн хүсэлт болон нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг тус тус хүлээн авч, хариуцагч Т.Мөнгөнбаганыг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт *******ийн ******* /РД: /-аас 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.*******т мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН