Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2026/0296

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э, Д.Э,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Р.Б, П.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А, Ц.Т,

Маргааны төрөл: Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн эсэх татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Батаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагч Р.Б, П.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шинжээч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Нэхэмжлэгч “Н” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Р.Б, П.Д, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дүгээр тогтоол, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, Р.Б нарын үйлдсэн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0105 тоот нөхөн ногдуулалтын актыг тус тус хүчингүй болгуулах, Ашигт малтмалын нөөцийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т зааснаар тооцуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
    1. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “НА-0105 дугаар актаас илүү ногдуулсан 1,187,378,781.22 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 356,213,634.37 төгрөгийн торгууль, 237,475,756.24 төгрөгийн алданги, нийт 1,781,068,171.83 төгрөгийг хасч тооцох, илүү ногдуулсан АМНАТ-ын нөхөн төлбөр 1,084,491,634.86 төгрөг, торгууль, 402,075,770.16 төгрөг, алданги 180,925,870.20 төгрөг, нийт 1,722,457,194.05 төгрөгийг хасч тооцох нийт 2,271,870,416.10 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны нөхөн төлбөр, 758,289,404.63 төгрөгийн торгууль, 418,401,626.1 төгрөгийн алдангийг хасч тооцуулах” тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдох хэсгээс татгалзсан.
    2. Иймд тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 460 дугаар захирамжаар “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
    3. Улмаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэг буюу шинжээчийн дүгнэлтээр буруу ногдуулсан нь тогтоогдсоны дагуу нөхөн ногдуулалтын актаас хасуулах 1,781,068,171.83 төгрөг хэвээр бөгөөд харин нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэгт дурдсан экспортолсон баяжмалд indmin.com сайтын үнийг баримтлан Засгийн газраас зарласан жишиг үнээр АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцож илүү ногдуулсан дүн буюу актын дүнгээс хасуулж тооцуулах дүн 1,747,248,498.99 төгрөг болж өөрчлөгдсөн болно. Нөхөн ногдуулалтын актын дүнгээс хасуулах болон төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа дүнг он тус бүрээр гаргаж, 9-р хавсралтад нэгтгэсэн болно. Нөхөн ногдуулалтын актаас 108,275,476.53 төгрөгийн нөхөн төлбөр, 46,976,243.51 төгрөгийн торгууль, 25,263,820.19, нийт 180,515,540.24 төгрөгийг төсөвт төлөхийг зөвшөөрч байна.” гэж тодруулсан байна.
  2. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Р.Б, П.Д нар нь “Н” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, дугаар томилолтын дагуу хяналт шалгалтыг хийж, “Н” ХХК-д нийт 48,762,083,059.02 төгрөгийн зөрчилд 2,447,563,179.96 төгрөгийн нөхөн татвар, 801,206,050.2 төгрөгийн торгууль, 495,168,957.4 төгрөгийн алданги, нийт 3,744,0188,187.56 төгрөгийн төлбөр төлүүлэхээр НА-0105 дугаар нөхөн ногдуулалтын акт үйлджээ.
  3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий НА-0105 дугаар нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна.
  4. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хянаад 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн НА-0105 дугаар нөхөн ногдуулалтын актад “... татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар 48,762,083,059.02 төгрөгийн зөрчилд 2,447,263,179.9 төгрөгийн нөхөн татвар, 801,206,050.2 төгрөгийн торгууль, 495,618,957.4 төгрөгийн алданги, нийт 3.744,088,187.5 төгрөгийн төлбөр ногдуулснаас буцаасан 342.6 тонн хайлуур жоншны хүдэрт ногдуулсан 12,381,012.5 төгрөгийн үндсэн, 11,142,911.2 төгрөгийн нэмэлт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 7,057,177.1 төгрөгийн торгууль, 4,704,784.7 төгрөгийн алданги, нийт 35,285,885.5 төгрөгийн төлбөрийг бууруулж, 2,423,739,256.3 төгрөгийн нөхөн татвар, 794,148,873.11 төгрөгийн торгууль, 490,914,172.7 төгрөгийн алданги, 3,708,802,302.10 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсүгэй.” гэж шийдвэрлэжээ.
  5. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1442 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлэхэд дахин шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2058 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоожээ.
  6. Улмаар нэхэмжлэгчээс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасныг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2610 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

7. Нэхэмжлэгч “Н” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ““Н” ХХК-д 2022 онд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас хийсэн татварын хяналт шалгалтаар тус компанид 2,447.3 сая төгрөгийн нөхөн татвар, 801.2 сая төгрөгийн торгууль, 495.6 сая төгрөгийн алданги, нийт 3.744.1 сая төгрөгийг төлүүлэхээр НА-0105 дугаартай нөхөн ногдуулалтын акт гарсан.

Компанийн зүгээс үүнийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд Татварын маргаан таслах зөвлөл 2023 оны 11 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцээд 40 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолоор татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрөөс 12.4 сая төгрөгийн нөхөн төлбөр, 11.1 сая төгрөгийн торгууль, 4.7 сая төгрөгийн алданги, нийт 35.3 сая төгрөгийг хасч үлдэх 3708.8 сая төгрөгийн төлбөр, торгууль, алдангийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан 3,744.1 сая төгрөгийн төлбөр, торгууль, алдангиас 12.4 сая төгрөгийн нөхөн төлбөр, 11.1 сая төгрөгийн торгууль, 4.7 сая төгрөгийн алдангийг хасч, төлбөрийн дүнг 35.3 сая төгрөгөөр бууруулсныг зөвшөөрч байгаа. Үлдэх хэсэг буюу 2,423.7 сая төгрөгийн нөхөн төлбөр, 794.1 сая төгрөгийн торгууль, 490.9 сая төгрөгийн алданги, нийт төлбөрийн дүн 3,708.8 сая төгрөгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, өмнө хүргүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсанаар өөрчилж байгаа болно.

Ашигт малтмалын тухай хууль /2006 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө.” гэж заасан байдаг.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль (2019.03.26-ны өдрийн)-иар уг заалтыг 47.1.“Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.”, өөрчлөн найруулсан нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр тогтоол 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гарсан.

Үндсэн хуулийн цэцийн дээр дурьдсан тогтоолыг УИХ хүлээн зөвшөөрч Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль (2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн)-иар дор дурдсанаар өөрчлөн найруулжээ. Үүнд:

47.1. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:

47.1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч;

47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд:

47.1.3. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд.

Хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдсөн байна. Эндээс үзэхэд “Н” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан жоншны баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй байсан бөгөөд харин өөрийн тусгай зөвшөөрөлтэй уурхайн эдэлбэрээс олборлоогүй буюу бусад этгээдээс худалдан авч экспортод гаргасан жоншны баяжмалд АМНАТ /ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/ төлөх үүрэггүй байсан гэж үзэж байна.

Татварын улсын байцаагч нар хуулийн дээрх зохицуулалтыг үл харгалзан “Н” ХХК-ийн 2018 онд бусдаас худалдан авч экспортолсон 10053.7 тн, 2019 онд бусдаас худалдан авч экспортолсон 5999.5 тн жоншны баяжмалын борлуулалтын үнэлгээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нөхөн ногдуулж, торгууль, алданги төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус үйлдэл болсон.

Энэ нь тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3434 дүгээр захирамжаар томилогдсон шинжээч /татварын мэргэшсэн зөвлөх Я.Б/-ийн дүгнэлтээр нотлогдоно. Үүнд: дүгнэлтийн хариулт 2-т “Н” ХХК-ийн 2018-2019 онд өөрийн тусгай зөвшөөрөлтэй уурхайн эдэлбэрээс олборлоогүй буюу бусад этгээдээс худалдан авч экспортод гаргасан жоншны хүдэрт нөхөн төлбөр, торгууль алданги тус тус ногдуулсан нь үндэслэлгүй байна.”

Шинжээчийн дүгнэлтийн хавсралт №2-т 2018 онд бусдаас худалдан авч экспортолсон 10053.7 тн жоншны хүдэрт 398,993,956.30 төгрөгийн үндсэн төлбөр /Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3 дахь заалт/, 368,868,767.51 төгрөгийн нэмэлт төлбөр /Ашигт малтмалын тухай хуулийн 47.5.7 дахь заалт/, нийт 767,862,723.81 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 230,358,817,14 төгрөгийн торгууль, 153,572,544.76 төгрөгийн алданги, 2019 онд бусдаас худалдан авч экспортолсон 5999.5 тн жоншны хүдэрт 211,576,927.12 төгрөгийн үндсэн төлбөр Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3 дахь заалт/, 207,939,130.30 төгрөгийн нэмэлт төлбөр  Ашигт малтмалын тухай хуулийн 47.5.7 дахь заалт/, нийт 419 516 057.42 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 125 854 817.22 төгрөгийн торгууль, 83,903,211.48 төгрөгийн алданги, нийтдээ 1,187,378,781.22 ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 356,213,634.37 төгрөгийн торгууль, 237,475,756.24 төгрөгийн алдангийг хууль зөрчин ногдуулсныг тодорхойлсон байна.

Иймд Татварын улсын байцаагч Р.Б, Д.Д нарын НА-0105 дугаартай актаар илүү ногдуулсан 1,187,378,781.22 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 356,213,634.37 төгрөгийн торгууль, 237,475,756.24 төгрөгийн алданги, нийт 1,781,068,171.83 төгрөг төлөхөөр ногдуулсныг НА-0105 дугаартай актын дүнгээс хасч тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана.” гэж, Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмын 2.1-д “АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг дараахь байдлаар тооцно”, 2.1.2-т “тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлан;” гэж тус тус заасан.

Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14 дэх хэсэг /тогтоол гаргах үед дугаар нь 47.12/-г үндэслэн 2016 онд “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолыг гаргасан бөгөөд уг тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт хайлуур жонш Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ нийтэлдэг цахим эх сурвалж (www.indmin.com) гэж заасан.

“А” ХХК болон бусад нэр бүхий 12 компанийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тэдгээрийн нэг нь “Н” ХХК юм. Уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 001/XT2025/0011 тогтоол гарсан. Тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2024/0038 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй.” гэсэн агуулгаар өөрчилсөн,

Улсын дээд шүүхийн 001/ХТ2025/0011 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад дурдсан захиргааны шинэ акт гаргах 6 сарын хугацаа 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дууссан бөгөөд Засгийн газар 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд шинэ акт гаргаагүй тул “Н” ХХК-иас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан Улсын дээд шүүхийн тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2-р хавсралтын 5 дахь хэсэг Хайлуур жонш Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ нийтэлдэг цахим эх сурвалж /www.indmin.com/-ийг хүчингүй болгох ажиллагааг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2/2051 дугаартай албан бичигт: Улсын дээд шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаад “Уг тогтоолоор хариуцагчид шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх арra журмыг тодорхой зааж, тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий хэм хэмжээний актын холбогдох зохицуулалт хүчингүй болох талаар тусгасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас олгох боломжгүй юм. Харин хариуцагч шинэ акт гаргаагүйн улмаас маргаан бүхий хэм хэмжээний актын холбогдох зохицуулалт хүчингүй болсон эсхүл хариуцагчаас шинээр гаргасан акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй.” гэсэн байгаа болно.

Нэхэмжлэгч талын хувьд Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын “Хайлуур жонш Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ нийтэлдэг цахим эх сурвалж “www.indmin.com” сайт буюу экспортод гаргасан жоншны хүдрийн гадаад зах зээлийн жишиг үнийг тодорхойлох эх сурвалж хүчингүй болсон нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж ойлгож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан Борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:”, 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн.” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл 2018-2021 онуудад “Н” ХХК-ийн экспортод гаргасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах жоншны хүдэр /2018-2019 онуудад өөрийн тусгай зөвшөөрөлтэй уурхайн эдэлбэрээс олборлоогүй буюу бусад этгээдээс худалдан авч экспортод гаргасан жоншны хүдрээс бусад/-т Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг, 47.2.3 дахь заалтад заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг гэрээний үнээр тооцон тодорхойлж АМНАТ ногдуулах хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

“Н” ХХК-ийн ОХУ-ын /ПАО/-тай байгуулсан жоншны хүдэр худалдах, худалдан авах гэрээний үнээр тус компаниас 2018-2019 онуудад экспортод гаргасан жоншны хүдрийн малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээ болон түүнд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэмжээг он тус бүрээр тооцсон тооцоог хавсралтыг 1-9-өөр хүргүүлж байна. Уг тооцоог нэгтгэвэл тус компанийн АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг жишиг үнэ (Засгийн газраас indmin.com сайтын үнийг үндэслэн мэдээлсэн үнэ)-ийг баримтлан тодорхойлж илүү ногдуулсан АМНАТ-ийн нөхөн төлбөр, торгууль, алдангийн хэмжээ нь он тус бүрээр дараах дүнтэй гарч байгаа болно.

 

 

Актын дүнгээс эс зөвшөөрч хасуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа дүн

Нэхэмжлэлийн нийт дүн

2018

2019

2020

2021

Экспортод гаргасан жоншны хүдрийн хэмжээ /тн/

13656.9

11246.35

6534.51

3219.50

34657.26

Жишиг үнээр тооцсон АМНАТ ногдуулах үнэлгээ /төгрөг/

9,909,785,049.95

7,203,105,445.59

2,443,513,046.02

1,298,454,266.00

20,854,857,807.56

Ногдуулсан АМНАТ, торгууль, алданги

Үндсэн хувиар

495,489,252.49

360,155,181.28

122,175,652.30

64,922,713.30

1,042,742,799.37

Нэмэлт хувиар

501,060,990.29

389,830,035.42

22,012,736.61

116,223,854.40

1,229,127,616.72

АМНАТ-ын дүн

996,550,242.78

749,985,216.70

344,188,388.91

181,146,567.70

2,271,870,416.09

Торгууль

301,948,056.17

235,379,818.06

145,62,403.119

75,332,127.18

758,289,404.52

Алданги

203,831,566.67

157,063,875.82

91,566,494.06

17,801,711.80

470,263,648.35

Актын нийт дүн

1,505,431,762.54

1,142,428,910.58

581,384,286.08

274,280,406.68

3,503,525,365.88

 

Татварын улсын байцаагч нарын илүү ногдуулсан дээрх тооцооллын дүнгээс өөрчилсөн шаардлагын 1 дэх хэсэг буюу шинжээчийн дүгнэлтээр хасагдах дүн буюу 1,781,068,171.83 төгрөгийг хассаны дараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т зааснаар АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцоогүйгээс “Н” ХХК-д 2018-2021 онуудад татварын улсын байцаагчийн актаар илүү ногдуулсан АМНАТ-ын нөхөн төлбөр 1,084,491,634.86 төгрөг, торгууль 402,075,770.16 төгрөг, алданги 180,925,870.20 төгрөг, нийт 1,722,457,194.05 төгрөгийн дүнгээр нөхөн ногдуулалтын актын дүнг бууруулах тооцоолол гарч байгаа болно.

 

Нэхэмжлэлийн нийт дүн

 

 

34657.26

Үүнээс нэхэмжлэлийн 1-д дурьдсан шинжээчийн дүгнэлтээр хасагдах дүн

Нэхэмжлэлийн 2-т дурьдсанаар актыг бууруулахаар нэхэмжилсэн дүн

Экспортод гаргасан жоншны хүдрийн хэмжээ /тн/

2018

2019

Дүн

10,053.70

5,999.50

16,053.20

Жишиг үнээр тооцсон АМНАТ ногдуулах үнэлгээ /төгрөг/

20,854,857,807.56

8,082,765,513.79

4,231,538,542.40

12,314,304,056.19

8,540,553,751.37

Ногдуулсан АМНАТ, торгууль, алданги

Үндсэн хувиар

1,042,742,799.37

398,993,956.30

211,576,927.12

610,570,883.42

432,171,915.95

Нэмэлт хувиар

1,229,127,616.72

368,868,767.51

207,939,130.30

576,807,897.81

652,319,718.91

АМНАТ-ын дүн

2,271,870,416.09

767,862,723.81

419,516,057.42

1,187,378,781.23

1,084,491,634.86

Торгууль

758,289,404.52

230,358,817.14

125,854,817.22

356,213,634.36

402,075,770.16

Алданги

470,263,648.35

205,434,566.67

83,903,211.48

289,337,778.15

180,925,870.20

Актын нийт дүн

3,503,525,365.88

1,151,794,085.71

629,274,086.12

1,781,068,171.83

1,722,457,194.05

Өөрчилсөн шаардлагын 2 дахь хэсэгтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно:” гэж заасан бөгөөд нэмэгдүүлсэн хувиар АМНАТ ногдуулах гол шалгуур нь “зах зээлийн үнийн өсөлт” болон “бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин” болохыг хуульчилсан байна.

Бодит байдал дээр Монгол улсаас экспортод гаргаж байгаа жоншны хүдрийн үнэ өсөөгүй, тухайлбал “Н” ХХК-ийн ОХУ-ын /ПАО/-тай байгуулсан жоншны хүдэр худалдах, худалдан авах гэрээний 1 тн-ын үнэ 2018-2021 онуудад 125-140 ам.доллар байсан. Харин Засгийн газраас мэдээлсэн экспортод гаргасан хамгийн бага агуулгатай /75%-ийн агуулгатай/ жоншны хүдрийн үнэ 2018 оны дундаж үнэ 307,17$, 2019 оных 288.60$, 2020 оных 264.71$, 2021 оных 261.40$ байсан бөгөөд Засгийн газрын мэдээлсэн энэ дундаж үнэ /үнийн мэдээллийг 10 дугаар хавсралтаар хүргүүлэв/ нь “Н” ХХК-ийн гэрээний үнээс 2-2.4 дахин өндөр байна.

Маргаж буй гол асуудал нь жоншны хүдэр экспортолж байгаа “Н” ХХК-д АМНАТ нөхөн ногдуулахдаа Засгийн газрын үнийн мэдээлэлд дурьдсан өндөр үнээр тооцож, тус компанийн худалдан авагчаас аваагүй төлбөр буюу олоогүй орлогод Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар 47.5-д заасныг баримтлан үндсэн 5% дээр 4.5%-ийг нэмж, нийт 9.5%-иар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан явдал юм.

Мөн Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын 2.2-т ашигт малтмалын хүдэрт тавигдах шаардлагыг тодорхойлсон бөгөөд 2.2.6-д Хайлуур жоншны хүдэр Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулаг -75% хүртэл агуулгатай гэжээ.

Уг аргачлалын 2.3-т “Ашигт малтмалын баяжмал” гэж хүдрийг боловсруулах явцад гаргаж авсан ашигт эрдсийн агуулга нь өндөрссөн бүтээгдэхүүнийг хэлнэ.” гэж, 2.4-т “Ашигт малтмалын баяжмалд дараахь бүтээгдэхүүнийг оруулна” гэж тус тус заасан байна. Аргачлалын 2.4.6-д Хайлуур жоншны баяжмал Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон механик аргаар боловсруулж, хүдэр дэх агуулгыг нь дээшлүүлсэн хайлуур жоншны хүдэр 75-92% агуулгатай, Хайлуур жоншны флотацийн баяжмал 95%-иас дээш агуулгатай гэсэн байгаа болно.

Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “ашигт малтмал” гэгдэх геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг баяжуулсан тохиолдолд /баяжуулах процесст эрдсийг хоосон чулуулгаас нь физик болон химийн чанарын ялгаан дээр үндэслэн салгаж, ашигт эрдсийн агуулгыг нэмэгдүүлэх/ гарах бүтээгдэхүүн болох баяжмал тухайн хүдрийн ашигт агуулгыг нэмэгдүүлсэн байгалийн эрдсийн бүтээгдэхүүн гэж ойлгохыг “Н” ХХК-д явуулсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газраас 2023 оны 01/89 дугаар албан бичигт дурдсан байна.

“Н” ХХК нь зөвхөн жоншны хүдэр борлуулдаг бөгөөд эрдсийг хоосон чулуулгаас нь физик болон химийн чанарын ялгаан дээр үндэслэн салгаж, ашигт эрдсийн агуулгыг нэмэгдүүлж боловсруулалтын түвшинг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн борлуулаагүй болно.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.3-т заасан 5% дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмж АМНАТ ногдуулах үнийн өсөлтийн болон боловсруулалтын түвшний шаардлага нь “Н” ХХК-д хамааралгүй гэж үзэж байна.” гэжээ.

7.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шинжээчийн дүгнэлтээр хууль бус ногдуулсан 781,068,171.83 төгрөг хэвээрээ байгаа. Энэ нь нэхэмжлэлийн нэг дэх хэсэг. Нэхэмжлэлийн 2 дахь хэсэгт жоншны хүдрийн зах зээлийн үнийг тодорхойлдог Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дахь хавсралтын таваар тогтоогдсон indmin.com веб сайт нь Улсын дээд шүүхийн тогтоолоор хүчингүй болсонтой холбогдуулж indmin.com сайтын үнийг баримталж Засгийн газраас зарласан жишиг үнээр экспортод гаргасан жоншны хүдэрт ашигт малтмалын төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тодорхойлж түүгээр тайлагнасан төлбөрийг хасаж татвар ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь өгсөн нэхэмжлэлийн дүнгээс сүүлд нягталж өгөхөд өөрчлөлт орсон. Урд талын тооцоолсон хавсралт дээр механик алдаа хийж Маргаан таслах зөвлөлийн 40 дүгээр тогтоолоор хасаж тооцогдсон 11,142,911 төгрөгийн нэмэлт татвар ногдуулсан хэсгийг томьёол гаргахдаа 2 дахиж авсан алдаа байсан. Сүүлд 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн тооцооллоор 2020 онд Татварын улсын байцаагч экспортод гаргасан 6536.51 тонн хүдэрт indmin.com сайтыг баримталж Засгийн газрын тогтоосон жишиг үнээр борлуулалтын үнийг тооцож 4,034,000,322.6 сая төгрөг, үндсэн хуваарь 201.7, нэмэлт хуваарь 222.0, нийтдээ 423.7 сая төгрөгийн нөхөн төлбөр, 169.5 сая төгрөгийн торгууль, 107.5 сая төгрөгийн алданги, нийт 710.7 сая төгрөгийн төлбөр ногдуулсан. Маргаан таслах зөвлөлийн 40 дүгээр тогтоолоор экспортод гаргасан жоншны хүдрээс буцаж Монгол руу орж ирсэн хаягдлыг тооцоод 342.6 тонн жоншны хүдэрт ногдох 23.5 сая төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 7 сая төгрөгийн торгууль, 4.7 сая төгрөгийн алданги, нийт 35.3 сая төгрөгийг актын дүнгээс бууруулж байгаа. Энэ нь 2020 он дээр хассан байдаг. Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг үзэхээр 2019 онд ачуулсан 411 тонн баяжмалаас 2020 оны 5, 6 сард буцаж орж ирсэн гэж байгаа. Хасахын хувьд 2019, 2020 онд хасаж болно. Чанарын хувьд ялгаа байхгүй. Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 35.3 сая төгрөгийг хасахаар цаана нь 665.4 сая төгрөг үлдэж байгаа. Үүнээс бид экспортод гаргасан жоншны баяжмалыг гэрээний үнээр тооцож тайлагнавал зохиох нь хэд вэ? Үүнийг нь гаргасан. Үнэхээр 2,462,100,000 төгрөгт 123,100,000 төгрөгийн ашигт малтмалын төлбөр ногдуулах ёстой байсан. Үүнээс 3596 тонн баяжмал, 871,300,000 төгрөгийн борлуулалтын орлогод 43,564,180.88 төгрөгийг тайлагнасан байгаа. Үүн дээр юугаар зөрч байгаа вэ гэхээр тайлагнаагүй 2595.8 тонн жоншны хүдэр нь 2020 онд “Н” ХХК-ийн бусдад этгээдээс худалдаж авсан жоншны хүдэр байсан. Үүнийг “Н” ХХК 2018, 2019 оны нэгэн адил тайлагнаагүй явсан. 2018, 2019, 2020 онд яагаад тайлагнах ёстой болсон гэдгийг өмнө нь шүүх хуралдаан дээр тайлбарласан. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авч Улсын их хурал 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д өөрчлөлт оруулсан. Үүн дээр экспортлогдсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна гэдэг зүйл хууль шинээр нэмэгдсэн. Хууль нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. 2,595 тонн жоншны хүдэрт дутуу ногдуулж тайлагнасан. 1,500,908,000 төгрөг, өөрөөр хэлбэл борлуулалтын үнэлгээ. Үүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь 79,5040,475 төгрөг, торгууль 31,816,190 төгрөг, алданги 20,174,646.21 төгрөг болж байгаа. Алданги, торгуулийг тооцохдоо татварын улсын байцаагч нарын 2020 онд нөхөн ногдуулалтын актаар алданги, торгууль тооцож байгаа. Энэ алданги торгууль тооцсон хувиар нь тооцсон. Үүгээр тооцоход торгуулийг 40 хувиар төлөгдөөгүй гэж үзсэн. Алдангийн нөхөн төлбөрийн 25.264 хувиар тооцсон байсан. Иймд энэ хувийг өөрчлөөгүй татварын улсын байцаагч хэрэглэсэн байдлаар тооцсон. Өөрөөр хэлбэл бид 2020 онд нийтдээ тавьсан актаас 131,531,311.91 төгрөгийг зөвшөөрч байгаа. Цаана нь үлдэж байгаа 320,664,465.21 төгрөг төлбөр, 130,611,178.46 төгрөгийн торгууль, 82,595,158.25 төгрөгийн алданги, нийт 533,877,801.92 төгрөгийг 2020 онд ногдуулсан. Тус мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй хасуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. 2020 онд мөн саяны тооцсон аргачлалтай адил. Үүгээр тооцоход “Н” ХХК нь 1503.5 тонн зөрчлийн гүйлгээг тайлагнаагүй байсан. Энэ тайлагнавал зохих тайланд төлбөл зохих байсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 28,000,735 төгрөг, торгууль нь 11,000,401.41 төгрөг, алданги 3,224,067.12 төгрөг, нийт 43,453,068.56 төгрөгийг “Н” ХХК нь нэгэнтээ ногдуулж тайлагнаагүй учраас үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Байцаагчийн ногдуулсан актын дүнгээс хасаж үлдэхийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үлдэж байгаа дүн нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 181,146,567.70 төгрөг, торгууль 72,450,627.08 төгрөг, алданги 20,324,644.89 төгрөг, нийт 273,929,839.67 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2018, 2019 онд бидний зүгээс юу зөвшөөрч байгаа вэ гэхээр 2018 онд тайлагнасан хуулийн хугацаанд нь төлөөгүй гэж ногдуулсан торгууль 3,101,896.92 төгрөг, алданги 1,603,000 төгрөг, 4,704,896.92 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зөвшөөрөхгүй нь юу байгаа гэхээр, экспортод гаргасан 3602.2 тонн жоншны хүдэр экспортод гаргасан. Үүнд нөөцийн төлбөрийг “Н” ХХК гэрээний үнээр тайлагнаж төлсөн байсан. Үүн дээр татварын улсын байцаагч нар мөн  http://www.indmin.com сайтыг үндэслэж Засгийн газрын зарласан үнээр дахиж татвар ногдуулж үндсэн хувь, нэмэлт хувийг гаргаж байгаад дахин алданги, торгууль тавьсан. Энэ дүн нийтдээ нөөцийн төлбөр нь 259,310,109.55 төгрөг, торгууль 77,793,032.87 төгрөг, алданги 54,862,021.94 төгрөг, нийт 388,965,164.33 төгрөгийн татварыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2019 онд мөн адил “Н” ХХК өөрийн талбараар олборлож экспортод гаргасан 5,246 тонн дээр гэрээний үнэ дээр нь ногдуулж тайлагнасан байгаа. Гэтэл үүн дээр мөн татварын улсын байцаагч нар http://www.indmin.com сайтын Засгийн газрын зарласан жишиг үнээр татвар ногдуулсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ дүн нэмэгдсэн өртгийн албан татварын дүн нь 366,963,765.04 төгрөг, торгууль 110,089,156.82 төгрөг, алданги 73,422,771.21 төгрөг, нийт 550,475,693.07 төгрөг байгаа. Бид юуг зөвшөөрч байгаа вэ гэхээр татварын улсын байцаагчийн актаар мөн 2019 онд тайлагнасан татварыг хугацаанд нь төлөөгүй торгууль 564,155.98 төгрөг, алданги 262,106.87 төгрөгийг бид төлөхийг зөвшөөрч байгаа. Сүүлд “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага тодруулан хүргүүлэх тухай 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн бичгийн 9 дүгээр хавсралт дээр нийтдээ байцаагчийн тавьсан акт 3,744,100,000 төгрөг. Үүнээс маргаан таслах зөвлөлийн 40 дүгээр тогтоолоор хасаж тооцсон 35,300,000 төгрөг, 35,285,855 төгрөг, 3,774,100,000 төгрөгөөс Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хасахаар цаана нь үлдэж байгаа 3,708,832,211.6 төгрөг үлдэж байгаа. Үүнээс шинжээчийн дүгнэлтээр 2018, 2019 онуудад бусдаас худалдаж авч экспортод гаргасан жоншны хүдэрт жишиг үнээр бодогдож ногдуулсан татвар, алданги, торгуулийн дүнг шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсноор 1,781,068,171.83 төгрөг байгаа. Нөөцийн төлбөрийн дүн нь 1,187,378,786 төгрөг торгууль нь 356,200,000 төгрөг, алданги 237,500,000 төгрөг, нийт 1,781,100,000 төгрөг байгаа.” гэжээ.

7.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч тал хууль хэрэглээний маргаан байгаа гэж хэлсэн тул хууль хэрэглээтэй холбоотой хариуцагчийн ярьж байгаа буруу зүйл дээр тайлбар хэлье. Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хуулиар Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулиас бусад хуулийн албан ёсны тайлбарыг гаргах эрх нь гагцхүү Улсын дээд шүүхэд хадгалагдаж байгаа. Үүний дагуу Шүүхийн тухай хуулиар, Улсын дээд шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар хуулийг тайлбарлан гэсэн тогтоол нэг хэсэг байсан. Үндсэн хуулийн цэцээр орж Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хүчингүй болсон. Одоо тийм зохицуулалт хаана ч байхгүй. Шүүхийн тухай хуульд ч байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ч байхгүй. Байгаа гэвэл гараад ирээрэй. Тийм зүйл байхгүй. Өнөөдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хяналтын журмаар гомдол гаргах нэг үндэслэл нь өөрөө Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоолоос өөрөөр шийдүүлэх гэсэн зүйл байгаа. Түүнээс биш хэрэг шийдвэрлэх замаар хууль тайлбарлах гэдэг нь Үндсэн хуулийн цэцээр орж Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хүчингүй болсон. Хуулийн нэгдмэл байдлыг Улсын дээд шүүх хэрэг шийдвэрлээд тайлбарлаж байна гэж хэлээд байна. Ийм тохиолдол Монгол улсад байхгүй. Би үүнийг албан ёсоор хэлж байна. Мөн хууль хэрэглээний дахин маргаан байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан байгаа. Энэ талаар маш олон удаа ярьсан учир доторх агуулгаар нь тайлбар хэлье. Уурхайн эдэлбэрээс олборлосон эсвэл худалдахаар ачуулсан гэж таслал тавьж явсан. Тэр нь тухайн үед 2006 оноос хойш мөрдөгдөж байгаад 2019 он хүртэл явж маш олон маргаан дагуулсан. Өөрөөр хэлбэл татварын давхардал явагдсан учраас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөлт орж байгаа. Гэтэл үүнийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсэж хүчингүй болсон. Цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын шийдвэр гармагц тухайн хуулийн нэмэлт өөрчлөлт нь гарсан өдрөөсөө хүчингүй. 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс дараагийн нэмэлт өөрчлөлт орсон буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан гэж үзэхээс өөр арга байхгүй. Үүн дээр ямар нэгэн хууль хэрэглээний маргаан байхгүй. Учир нь гарсан өдрөөсөө хүчингүй. Иймд 03 дугаар сарын 26-ны өдрийн өөрчлөлтийг хэн ч, хаана ч хэрэглэхгүй. Үүн дээр ямар нэгэн байдлаар хоёр өөрөөр тайлбарлаад байх шаардлага байхгүй. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчлөлтөөр ашигт малтмал экспортлогч гэж орж өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д орж өгсөн. Үүнээс хойших нь хамаагүй. Экспортод гаргалаа түүнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх болно. Тэрнээс өмнөх буюу 2018, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл төлөхгүй гэдэг байр суурь хэвээрээ. Хоёрдугаарт, http://www.indmin.com сайтын асуудал нь Улсын дээд шүүхэд шийдээд нэгдсэн журмаар 6 сарын хугацаанд дахин шинэ акт гараагүй учир хүчингүй болсон. Хүчин болсон тохиолдолд яах ёстой вэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д зааж өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн үнийг Засгийн газар, эрх бүхий албан тушаалтнаас ямар нэгэн жишиг үнэ тогтоогоогүй бол гэрээний үнийн дүнгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө гэж зааж өгсөн. Энэ нь өөрөө тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан нь ерөнхий зохицуулалт, 47.2, 47.2.3-д заасан нь тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулах болно. Өөрөөр хэлбэл, ерөнхий харилцаа дээр байхгүй бол ийм шүү гэж байгаа. Шударгаар татварыг тогтоох, шударгаар татвар авах аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тухайн харилцааг зохицуулсан нарийвчилсан хэм хэмжээ байгаа. Үүнийг барихаас өөр арга байхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.” гэжээ.

8. Хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Гомдол Нэг: “Н” ХХК нь Ашигт малтмалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан 47.1-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийг зөвхөн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан жоншны баяжмалд АМНАТ төлөх үүрэгтэй байсан. Уурхайн эдэлбэрээс олборлоогүй буюу бусад этгээдээс худалдан авч экспортод гаргасан жоншны баяжмалд АМНАТ төлөх үүрэггүй.

“Н” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр аймгийн Б сумын “” нэртэй газарт 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хүртэл хугацаанд 1121,92 га талбай бүхий ХҮ- дугаартай, аймгийн Б сумын “” нэртэй газарт 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 181,82 га талбай бүхий ХҮ- дугаартай, Д аймгийн сумын “С” нэртэй газарт 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2035 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 48,49 га талбай бүхий МY- дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй. Өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшигч юм.

Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө.”, мөн Ашигт малтмалын тухай хууль /2019/ ийн 47.1. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд: 47.1.3. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж АМНАТ төлөгч байхаар хуульчилсан.

АМНАТ төлөгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байх гэсэн хуулийн зохицуулалтын дагуу “Н” ХХК нь АМНАТ төлөгч тул АМНАТ-ыг ногдуулж, төсөвт төлөх үүрэгтэй гэж ногдуулалт, төлөлтийн байдалд удирдамжийн дагуу шалгалт хийсэн.

Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлахдаа ашигт малтмалыг ашигласан, түүний үр өгөөжийг хүртэж буй этгээдэд хамааруулан давхардуулан ногдуулахгүй байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоосон. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Үндсэн хууль зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгосон ч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дахь хэсэгт “Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж зааснаар Улсын Их Хурлаас дээрх хуулийг дахин батлахдаа “ашигт малтмал экспортлосон этгээд” гэж АМНАТ төлөгч байхаар дахин агуулгаар баталсан.

Засгийн газрын 81 дүгээр тогтоолын 2 дахь хэсэг хүчингүй болсонтой холбогдуулан АМНАТ ногдуулахад хэрэглэсэн зах зээлийн жишиг үнийг тодорхойлох эх сурвалж хүчингүй болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3 дахь заалтыг үндэслэн АМНАТ-г “Н” ХХК-ийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн тодорхойлох.

Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно: 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;” Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоол “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай”-ын хавсралтад зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг “Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indim.com) байхаар тогтоосон. Ашигт малтмалын тухай хууль болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан тогтоол, аргачлал, журамд тусгагдсан байгааг бид баримтлан “Н” ХХК ийн 2018-2021 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0105 тоот акт үйлдсэн.

Экспортод гаргаж буй хайлуур жоншны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалжийг БНХАУ-ын www.indmin.com цахим хуудсанд байршсан олон улсын худалдааны /International Commercial Terms/ FOB /free on board/ нөхцөлөөр зарлагдсан үнэ байхаар тогтоосон бөгөөд тухайн цахим хуудас www.fastmarket.com гэж нэр нь өөрчлөгдсөн боловч, зах зээлийн үнийн эх сурвалжийг зарладаг агуулга, хэлбэр өөрчлөгдөөгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7-д “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно” гэж заасан тул 2025 онд батлагдсан Засгийн газрын тогтоолыг урагшлуулан хэрэглэхгүй, мөн зах зээлийн үнийн эх сурвалж өөрчлөгдөөгүй тул АМНАТ ногдох борлуулалтын үнэлгээний тооцоолол өөрчлөгдөхгүй тул “Н” ХХК-ийн хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй байна.” гэжээ.

8.1. Хариуцагч П.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хяналт шалгалт хийсэн байцаагч нарын хувьд түдгэлзүүлсэн актыг бид шалгаж байгаа. 75 хувиас доош агууламжтай, Засгийн газрын 465 тогтоолоор татварын алба хувь тэнцүүлэх гэдгийг тодорхой болгосон учир түүнээс өмнөх онуудад хийгдсэн шалгалтууд 75 хувиас дээш хийнэ гэж үнэ зарлагдсан байгаа тул 75 хувиас доошоо хувь тэнцүүлж байгаа нь буруу байна гэж Улсын дээд шүүхээс түдгэлзүүлсэн 1, 2 акт дээр дахиж 75 хувиас доош дээр гэрээний үнээр тооцож шалгалт хийж байгаа. Түүнээс бүх актыг хүчингүй болгосон зүйл байхгүй. Томилолт авч шийдвэр гаргаж байгаа байцаагч өөрийнхөө нэрийн өмнөөс хэлж байна. Хоёрдугаарт мөн Үндсэн хуульд зааснаар газар доорх баялгийг ашигласны хувьд төлж байгаа төлбөр дээр маргаан үүсэж байна. Хэн төлөх ёстой вэ, тухайн хуулийн этгээдийн хувьд давхардуулж төлөөд, давхардаад дарамт учруулж байсан зүйл байхгүй. Үнэхээр давхардуулж тухайн хуулийн этгээдээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч дотоодын иргэнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гараад ирж байхад бид нар хасаагүй бол бид нарын буруу болох болно. Гэтэл давхардуулж дотоодоос авсан зүйл дээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн, бид давхар төлсөн гэдэг үйлдэл ярих гэж байгаа бол энэ компанийн хувьд тийм зүйл байхгүй. Бид анхан шатны болон ирсэн баримтын хүрээнд үзсэн. Хуулийн хэрэгжилтийг хангаж бид шалгалт хийсэн. Тухайн үед хэрэглэгдэж байсан хууль болон холбогдох зааврыг дагаж шалгалт хийсэн. Иймд байцаагч нарын акт үндэслэлтэй гэж үзэж байгаа.” гэжээ.

8.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүрэг байдаг. Татвараа үнэн зөв төлөөд, ногдуулаад, тайлагнах үүрэгтэй. Улсын дээд шүүхийн тайлбар гэж хэлээгүй. Хууль хэрэглээний нэгдмэл байдал гэдгээр тайлбарласан. Нэхэмжлэгчийн ярьж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд зөвхөн өөрийнхөө олборлосон жоншийг төлнө. Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч шүү гэдгийг нь хэлж байгаа. Мөн 75 хувиас дээш агуулгатай гэж хэлсэн. Нэхэмжлэгч хэлсэн, шинжээч мөн хэлсэн. Өмнөх Улсын дээд шүүхийн шийдвэр дээр 75 хуваас доош агуулгатай буюу 65, 50 хувийн агуулгатай жонш дээр хувь тэнцүүлж тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ярьж байгаа зах зээлийн үнийг 81 дүгээр тогтоол дээр олон улсын зах зээлийн үнийг зарлагдаагүй гээд гэрээний үнээр тооцох нөхцөл бүрдсэн гэдэг нь үүн дээр яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл 75 хувиас доошоо агуулгатай жонш дээр гэрээний үнэ зарлагдаагүй болохоор хувь тэнцүүлж тооцож байгаа нь буруу байна. Иймд дахин шалгах шийдвэр гарсан. Бусад шийдвэр буюу манай кэйстэй холбоотой 75 хувийн агуулгатай маргаан дээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар http://www.indmin.com сайттай холбоотой асуудал дээр яригдахгүй. Манай кэйс дээр авагдахгүй. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа асуудлууд манай маргааны зүйлд ямар ч хамааралгүй асуудал. Хэдийгээр хэм хэмжээний актыг хүчингүй болгосон нь хойш үргэлжилдэг болохоос урагшаа үргэлжилдэггүй гэдгийг мэдэхгүй юм байна. Анх удаа сая сонслоо. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Р.Б, П.Д нарт холбогдуулан “НА-0105 дугаар актаас илүү ногдуулсан 1,187,378,781.22 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 356,213,634.37 төгрөгийн торгууль, 237,475,756.24 төгрөгийн алданги, нийт 1,781,068,171.83 төгрөгийг хасч тооцох, илүү ногдуулсан АМНАТ-ын нөхөн төлбөр 1,084,491,634.86 төгрөг, торгууль, 402,075,770.16 төгрөг, алданги 180,925,870.20 төгрөг, нийт 1,722,457,194.05 төгрөгийг хасч тооцох нийт 2,271,870,416.10 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны нөхөн төлбөр, 758,289,404.63 төгрөгийн торгууль, 418,401,626.1 төгрөгийн алдангийг хасч тооцуулах” тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэг буюу шинжээчийн дүгнэлтээр буруу ногдуулсан нь тогтоогдсоны дагуу нөхөн ногдуулалтын актаас хасуулах 1,781,068,171.83 төгрөг хэвээр гэж,
    1. Харин нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэгт дурдсан экспортолсон баяжмалд indmin.com сайтын үнийг баримтлан Засгийн газраас зарласан жишиг үнээр АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцож илүү ногдуулсан дүн буюу актын дүнгээс хасуулж тооцуулах дүн 1,747,248,498.99 төгрөг болж өөрчлөгдсөн” гэх шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно. Тодруулбал, нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тооцоололд 

 

шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоныг хасуулах

Уурхайн эдэлбэрээс олборлож экспортолсон жоншны хүдэрт жишиг үнээр тооцож ногдуулсныг хасуулах

/Экспортод гаргасан жоншны хүдрийн хэмжээ /тн/

16,053.20

18,261.46

Жишиг үнээр тооцсон АМНАТ ногдуулах үнэлгээ /төгрөг/

12,314,304,056.19

9,635,277,428.14

Ногдуулсан АМНАТ, торгууль, алданги

Үндсэн хувиар

610,570,883.42

486,908,099.79

Нэмэлт хувиар

576,807,897.81

641,176,807.71

АМНАТ-ын дүн

1,187,378,781.23

1,128,084,907.50

Торгууль

356,213,634.36

390,958,995.23

Алданги

237,475,756.24

228,204,596.27

Актын нийт дүн

1,781,068,171.83

1,747,248,498.99

гэж дурдан ирүүлсэн байна.

          1.2. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг хөндөхгүйгээр тодорхой болгох зорилгоор сийрүүлбэл Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НА-00105 нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрөөс 1,781,068,171.83 төгрөг болон 1,747,248,498.99 төгрөгийг тус тусын үндэслэлээр хасуулах шаардлага гаргасан гэж үзнэ. 

  1. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан “Н” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, тус татварын хяналт шалгалтаар “... Нэг. Хяналт шалгалтын хамрах хугацаанд 2018 онд 13,656.80 тн, 2019 онд 11,247.45 тн, 2020 онд 6,534.51 тн, 2021 онд 3,219.50 тн, нийт 34,658.26 тн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортод гарган борлуулахдаа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 2018 онд 10,522,236,861.50 төгрөгийн, 2019 онд 7,932,997,560.81 төгрөгийн, 2020 онд 4,034,322,556.02 төгрөгийн, 2021 онд 1,873,154,286.67 төгрөгийн, нийт 24,362,711,265.01 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тайлагнаж, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулаагүй ..., хоёр. Хяналт шалгалтын хамрах хугацаанд 2018 онд 13,656.80 тн, 2019 онд 11,247.45 тн, 2020 онд 6,534.51 тн, 2021 онд 3,219.50 тн, нийт 34,658.26 тн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортод гарган борлуулахдаа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 2018 онд 10,522,236,861.50 төгрөгийн, 2019 онд 7,932,997,560.81 төгрөгийн, 2020 онд 4,034,322,556.02 төгрөгийн, 2021 онд 1,873,154,286.67 төгрөгийн, нийт 24,362,711,265.01 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тайлагнаж, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулаагүй ... , гурав. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар төлөхөөр тайлагнасан 2018 оны эхний үлдэгдэл 31,018,969.22 төгрөгийн, 2019 оны 5,641,559 төгрөгийн, 36,660,529.02 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй ...” гэсэн зөрчлүүдэд нийт 48,762,083,059.02 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд Татварын ерөнхий хуулийн 42.1, 79.1, 79.4.3 дахь заалтыг удирдлага болгон 2,447,263,179.96 төгрөгийн нөхөн татвар, 801,206,050.2 төгрөгийн торгууль, 495,618,957.4 төгрөгийн алданги, нийт 3,744,088,187.56 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тогтоож шийдвэрлэсэн.
  2. Улмаар Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дугаар тогтоолоор “... татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар 48,762,083,059.02 төгрөгийн зөрчилд 2,447,263,179.9 төгрөгийн нөхөн татвар, 801,206,050.2 төгрөгийн торгууль, 495,618,957.4 төгрөгийн алданги, нийт 3.744,088,187.5 төгрөгийн төлбөр ногдуулснаас буцаасан 342.6 тонн хайлуур жоншны хүдэрт ногдуулсан 12,381,012.5 төгрөгийн үндсэн, 11,142,911.2 төгрөгийн нэмэлт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 7,057,177.1 төгрөгийн торгууль, 4,704,784.7 төгрөгийн алданги, нийт 35,285,885.5 төгрөгийн төлбөрийг бууруулж, 2,423,739,256.3 төгрөгийн нөхөн татвар, 794,148,873.11 төгрөгийн торгууль, 490,914,172.7 төгрөгийн алданги, 3,708,802,302.10 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсүгэй.” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
  3. Нэхэмжлэгчээс 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан маргаж буй үндэслэлдээ мөн өөрчлөлт оруулж “… “Н” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан жоншны баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй байсан бөгөөд харин өөрийн тусгай зөвшөөрөлтэй уурхайн эдэлбэрээс олборлоогүй буюу бусад этгээдээс худалдан авч экспортод гаргасан жоншны баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүй ..., 2018-2021 онуудад “Н” ХХК-ийн экспортод гаргасан өөрийн тусгай зөвшөөрөлтэй уурхайн эдэлбэрээс олборлосон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах жоншны хүдэрт Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг, 47.2.3 дахь заалтад заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг гэрээний үнээр тооцон тодорхойлж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах хууль эрх зүйн үндэслэлтэй... хайлуур жоншны хүдэр бол химийн урвалжаар баяжигдах баяжмалыг агуулагч эрдсийн элемент тул бүтээгдэхүүн боловсруулах түвшингийн бие даасан ангилалд орохгүй учраас өсөн нэмэгдүүлэх төлбөр тооцох үндэслэлгүй... ” гэж, 
  4. Харин хариуцагчаас “…Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байх гэсэн хуулийн зохицуулалтын дагуу “Н” ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж, төсөвт төлөх үүрэгтэй гэж ногдуулалт, төлөлтийн байдалд удирдамжийн дагуу шалгалт хийсэн. ... Экспортод гаргаж буй хайлуур жоншны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалжийг БНХАУ-ын www.indmin.com цахим хуудсанд байршсан олон улсын худалдааны /International Commercial Terms/ FOB /free on board/ нөхцөлөөр зарлагдсан үнэ байхаар тогтоосон бөгөөд тухайн цахим хуудас www.fastmarket.com гэж нэр нь өөрчлөгдсөн боловч, зах зээлийн үнийн эх сурвалжийг зарладаг агуулга, хэлбэр өөрчлөгдөөгүй байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7-д “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно” гэж заасан тул 2025 онд батлагдсан Засгийн газрын тогтоолыг урагшлуулан хэрэглэхгүй, мөн зах зээлийн үнийн эх сурвалж өөрчлөгдөөгүй тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээний тооцоолол өөрчлөгдөхгүй ...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
  5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан жоншны баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй 2018, 2019 онуудад бусдаас худалдаж авсан жоншны баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ёсгүй гэж маргасан үндэслэлийн тухайд.
    1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Н” ХХК нь 2018 онд 3,603.00 тн 612,451,811.55 төгрөгийн үнэлгээнээс 30,622,590.58 төгрөг, 2019 онд 4,293.48 тн 729,892,115.22 төгрөгийн үнэлгээнээс 36,494,605.76 төгрөг, 2020 онд 3,596.63 тн 871,283,617.50 төгрөгийн үнэлгээнээс 43,564,180.88 төгрөг, 2021 онд 3,219.50 тн 709,598,033.32 төгрөгийн үнэлгээнээс 35,479,901.67 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн тайланд тайлагнасан байна.
    2. Мөн Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн нэхэмжлэгч “Н” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 2018 онд 13.656.80 тн, 2019 онд 11,247.45 тн, 2020 онд 6.534.51 тн, 2021 онд 3.219.50 тн, нийт 34.658.26 тн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортод гарган борлуулсан нь гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү тоо, хэмжээ, экспортод гаргасан үйл баримттай маргаагүй байна.
    3. Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд батлахдаа уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө гэж заасан, энэ тохиолдолд “Н” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 3 тусгай зөвшөөрөл бүхий талбайтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх бөгөөд улсын хилээр худалдахаар гаргасан хайлуур жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй байна.
    4. Уг зохицуулалтын агуулга нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай, уурхайн эдэлбэрээс ашигт малтмал олборлосон, уг ашигт малтмалаа худалдсан, худалдахаар ачуулсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчээс өөрийн уурхайн талбайгаас заримыг нь олборлосон, заримыг нь бусдаас худалдан авсан гэж маргаж байгаа боловч татварын хяналт шалгалтын үед энэ талаар, тухайлбал, бусдаас хайлуур жонш худалдан авсан тухай баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гаргаж өгсөн баримтуудаар энэ үйл баримт тогтоогдохгүй байна.
    5. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Н” ХХК-аас ирүүлсэн бусад этгээдээс худалдан авсан жоншны тоо хэмжээ, төлбөр төлсөн баримтуудын хүрээнд шалгалт хийж дүгнэлт гаргасан гэж тайлбарлан тодорхойлсон уг баримтууд нь хангалттай бус баримтад үндэслэжээ.
    6. Нэхэмжлэгчээс шинжээч дүгнэлт гаргуулахаар нийт 3 хавтас баримт өгсөн бөгөөд уг баримтыг хянан үзэхэд зарлагын баримт, банкны зарлагын хуулбаруудаар нэхэмжлэгчийн маргаж буй бусдаас худалдаж авсан жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй байх үндэслэлтэй гэж дүгнэсэн байх бөгөөд бусдаас худалдаж авсан хуулийн этгээдүүдтэй байгуулсан гэрээ, төлбөрийн баримт, худалдсан этгээдийн суутган төлсөн тайлан мэдээ зэрэг баримтуудаар бүрэн нотлоогүй байх тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
    7. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс манайх уурхайн эдэлбэрээс л олборлосон хайлуур жоншинд ашигт малтмалын нөөц төлөх ёстой бусад этгээд төлөх эсэх нь бидний үүрэг биш гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчилсөн боловч аль ч тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүйг дурдах нь зүйтэй байна.
  6. Нэхэмжлэгчийн 2018-2021 онуудад “Н” ХХК-ийн экспортод гаргасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах жоншны хүдэрт Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг, 47.2.3 дахь заалтад заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг гэрээний үнээр тооцон тодорхойлж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсантай холбогдуулан Засгийн газрын 81 дүгээр тогтоолоор биржийн нэр зарласан хэм хэмжээний актаас www.indmin.com сайтын нэр тодорхойлсон заалт хүчингүй болж, өөрчлөгдсөнтэй холбогдуулан маргасан үндэслэлийн тухайд. 

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.”Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд; 47.1.3.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд.”, 47.2.”Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно: 47.2.1.”экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан; …47.2.3.”дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн.”, 47.14.”Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана.” гэж тус тус заажээ.

    1. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолоор Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг 1 дүгээр хавсралт ёсоор, зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсан бөгөөд тус тогтоолын 2 дугаар хавсралтын 5-д экспортод гаргаж буй хайлуур жоншны АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалжийг Хятадын www.indmin.com цахим хуудаст байршсан олон улсын худалдааны /international Commercial Terms/ FOB /free on board/ нөхцөлөөр зарлагдсан үнэ байхаар тогтоожээ.
    2. Дээрх Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5-д заасан ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ нийтэлдэг цахим эх сурвалжтай холбоотойгоор “А” ХХК, “А” ХХК, “Г” ХХК, “М” ХХК, “Н*******” ХХК, “Ш*******” ХХК, “Ш*******” ХХК, “Б*******” ХХК, “Ди *******” ХХК, “Н” ХХК, “Т*******” ХХК, “Г*******” ХХК-иудаас “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, “М*******” ХХК, “Б*******” ХХК-уудаас Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хууль бусд тооцож, хүчингүй болгуулах тухай;” нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2024/0038 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн давж заалдах журмаар хянан хэлэлцээд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2025/0011 дүгээр тогтоолоор “... Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй. гэж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай. ...” гэж шийдвэрлэж,
    3. Улмаар Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар 5 дугаар хавсралтад заасныг “Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ нийтэлдэг цахим эх сурвалжийг www.fastmarkets.com гэж Засгийн газраас эрх хэмжээнийхээ хүрээнд 2025 оны 38 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан байна.
    4. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4.“Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй.”, 60.5.“Захиргааны хэм хэмжээний актад өөрчлөлт оруулахдаа тухайн захиргааны хэм хэмжээний актын анхдагч эх бичвэрт оруулна.”, 68 дугаар зүйлийн 68.1.Захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болсонд тооцсон тохиолдолд уг шийдвэрийг энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу хянан улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэнэ.” гэж заажээ.
    5. Тодруулбал, Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар тогтоолоор “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 5 дахь хэсгийг Хайлуур жонш /Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ нийтэлдэг цахим эх сурвалж (www.fastmarkets.com)/” гэж өөрчилсөн нь 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс хойш буюу маргаан бүхий акт гаргасан хугацаа болох 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НА-0105 дугаар нөхөн ногдуулалтын актын хугацаанд үйлчлэхээргүй, үнэ тогтоосон сайтын нэр нь өөрчлөгдсөн боловч, зах зээлийн үнийн эх сурвалжийг зарладаг агуулга, хэлбэр өөрчлөгдөөгүй нь нэхэмжлэгчээс маргаж буй гэрээний үнээр тооцуулах үндэслэлд шууд хамаарах боломжгүй юм.
    6. Хэдий тийм боловч нэхэмжлэгчээс “...маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НА-0105 дугаар нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа indmin.com сайтын үнийг үндэслэсэн одоо тухайн Засгийн газрын 81 дүгээр тогтоолд заасан үнэ тогтоосон сайтыг хүчингүй болгосон тул тухайн үед хайлуур жоншны баяжмалд баримтлах жишиг үнийг indmin.com сайтын үнээр тодорхойлох боломжгүй байсан гэх үндэслэл бүрдэж байгаа тул экспортолсон жоншны баяжмалд гэрээний үнээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн нь үндэслэлтэй...” гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах боломжгүй.
    7. Учир нь Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын хавсралт 5 дугаар тодорхой хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хэм хэмжээний актын заалтыг шүүхийн шийдвэрт үндэслэн Засгийн газраас өөрчлөлт оруулж, жишиг үнийг тооцоход эх сурвалж болгох сайтын нэрийг өөрчилсөн нь тухайн хэм хэмжээний актын тухайн өмнөх заалтын үйлчилж байгаа цаг хугацааг үгүйсгэн анх гарсан цагаас эхэлж үйлчлэх, эсхүл өмнөх хугацаанд үйлчилж байсан харилцааг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.
    8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн экспортолсон жоншны баяжмалын жишиг үнэтэй холбоотой асуудлаар www.indmin.com сайтын үнийг баримтлан нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн нь хууль зөрчөөгүй байна.
  1. Нэхэмжлэгчээс хайлуур жоншны хүдэр бол химийн урвалжаар баяжигдах баяжмалыг агуулагч эрдсийн элемент тул бүтээгдэхүүн боловсруулах түвшингийн бие даасан ангилалд орохгүй учраас өсөн нэмэгдүүлэх төлбөр тооцох үндэслэлгүй гэж нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нэмэлт татварыг эс зөвшөөрч маргасан тухайд.

Ашигт малтмалын тухай хуулийн 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно:” 47.8-д “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэж заасны дагуу Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 488 дугаар тогтоол “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ийн 6-д хайлуур жоншны баяжмал нь газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон механик аргаар боловсруулж, хүдэр дэх агуулгыг дээшлүүлсэн хайлуур жоншны хүдэр ФК 75%-92% гэж тус тус заажээ.

    1. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нийт экспортолсон ашигт малтмалын бүтээгдэхүүн болох хайлуур жоншны баяжмал нь ФК-75 хувиас дээш агуулгатай татварын улсын байцаагч нар хяналт шалгалтын явцад хууль, журамд заасны дагуу баяжмалын агуулгаар ангилан хувь хэмжээг тооцсон нь үндэслэлтэй байна.
  1. Иймд “Н” ХХК нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Р.Б, П.Д нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НА-00105 дугаар нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрөөс 1,781,068,171.83 төгрөг болон 1,747,248,498.99 төгрөгийг тус тусын үндэслэлээр хасуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.“Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ”, 44.3.1.“шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс”, 45 дугаар зүйлийн 45.1.Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно: … 45.1.2.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр;” гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн талын хүсэлтээр томилогдсон шинжээчийн зардал 13,000,000 (Арван гурван сая) төгрөгийг нэхэмжлэгчээс төлжээ.
  3. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.”Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн шинжээчийн зардлыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.14-т заасныг тус тус баримтлан “Н” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Р.Б, П.Д нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НА-00105 дугаар нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрөөс 1,781,068,171.83 төгрөг болон 1,747,248,498.99 төгрөгийг тус тусын үндэслэлээр хасуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээчийн зардал 13,000,000 (арван гурван сая) төгрөгийг нэхэмжлэгчээс төлсөнийг хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.МӨНХДЭЛГЭР