| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04697/И |
| Дугаар | 191/ШШ2025/06360 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/06360
| 191/ШШ2025/06360 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, ..өөрийн байр хаягт байрлах, ******* ******* ******* ******* ******* ******* /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт гийн /регистрийн дугаар /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дүрэмт хувцасны төлбөр 1,182,052 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Г.д холбогдуулан дүрэмт хувцасны төлбөр 1,182,052 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г. нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* Сүхбаатар дүүргийн ******* хэлтсийн цагдаа зохицуулагч, ******* ахлагч цолтойгоор ажиллаж байсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр тас*******р болгон өөрийн хүсэлтээр *******наас чөлөөлөгдсөн. ******* байгууллагад ажиллах хугацаандаа ******* ******* ******* хангалт үйлчилгээний төв ******* байгууллагын үйл ажиллагааны журам-ын /код 911/ дүрэмт хувцас өмсөж, хэрэглэх журмын 911.9.1, 911.9.2-т заасны дагуу 35 нэр төрлийн 25 ширхэг дүрэмт хувцас, хэрэглэлийг хангалтаар авч хэрэглэж байгаад *******наас чөлөөлөгдсөн. Эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны төлбөр 1,182,052 төгрөгийн тооцоог ******* ******* ******* Хангалт үйлчилгээний төвөөс ******* байгууллагын үйл ажиллагааны журмын 911.9-д заасны дагуу нэхэмжилсэн тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлага 1,182,052 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 394,017.3 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 394,017.3 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 394,017.3 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Г.д холбогдуулан дүрэмт хувцасны төлбөр 1,182,052 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 394,017.3 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 394,017.3 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 394,017.3 төгрөг нийт 1,182,052 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч С. зөвшөөрсөн байна.
5.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* ******* *******ны нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох дүрэмт хувцасны төлбөр 1,182,052 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 394,017.3 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 394,017.3 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 394,017.3 төгрөг нийт 1,182,052 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.гөөс улсын тэмдэгтийн хураамжид 16,459.5 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ