Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 359

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А.Марал,

Шүүгдэгч М.Анарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ахолбогдох 1805014530361 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сод Топаз зочид буудлын ресепшн, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг ..............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, МА/РД:/

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч М.Ань 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Топаз” зочид буудалд иргэн Х.Гыг зодож улмаар эрүүл мэндэд нь баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, баруун хацар, хүзүү, хоёр сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Амэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сод Топаз зочид буудалд үүрэг гүйцэтгэж байсан. 03 цагийн үед хохирогч 3 хүнтэй хамт орж ирээд 303 тоотод ороод буцаж гарахдаа хаалганы цоож зүүлттэй байсаныг онгойлгож гарсан. Удалгүй эмнэлэгийн хаалга нүдээд байхаар нь гараад харахад хохирогч байсан ба “наад хаалга чинь биш” гэхэд “танайх хаалгаа цоожиллоо” гээд хэл ам хийхээр нь би “шөнө 24 цагаас хойш хаалга цоожилно хулгай гарахаас сэргийлж байгаа” гэхэд хохирогч “үйлчилгээний байгууллага байж цоожиллоо” гээд байхаар нь би “хаалгаа түгжих түгжихгүйгээ чамаар заалгахгүй” гээд маргалдсан. Хохирогч шатаар дээшээ явж байгаад буцаж ирээд намайг үсдээд дарахаар нь би адилхан үсдэлцээд хамт байсан худалдагч Адилбишийг дуудахад Адилбиш гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгтэл дахин хохирогч над руу дайрахаар нь би шалны модоор хамгаалаад цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Г: “... 2018 оны 02 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө 03 цагийн үед найз Буянжаргал, Чин-Од, Бямбаа нарын хамт 50 дугаар дэлгүүрийн хажууд байрлах “ Порт-28’’караокед ороод 1 шил 0,75 граммын Велвит гэж архи ууж дуулж байгаад гараад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудалд 303 тоот өрөөг авч орсон Тэгээд би ороод удаагүй би гэртээ харихаар буцаад гарах гэхэд хаалга нь цоожтой байсан. Тэгэхэд ресепшн Абуйдан дээр унтаж байсан. Би “хаалгаа онгойлгож өг гэж дуудсан” тэгэхэд “түлхүүр зоолттой байгаа өөрөө онгойлгоод гар” гэж хэлсэн. Би онгойлгоод гараад явсан. Гарч явчихаад найз Буянжаргалыг авахаар буцаад орох гээд хажуу талынхан хаалгыг андуураад татсан. Тэгэхэд ресепшн Агарч ирээд намайг хэл амаар доромжилж эхэлсэн “наад хаалгаа эвдэлээ, орсон гарсанаа мэддэггүй юм уу” гээд орилоод байсан. Би тэгээд буудал руу орохдоо “орж гарахад яасан хэцүү байгууллага вэ” гэж уурласан. А“чамайг оруулах ч алба байхгүй” гэж хэлсэн. Би шатаар дээшээ өгсөж байхад намайг А“балиар заваан буудал хэссэн янхан, гичий” гэж хэл амаар доромжилсон. Би буцаж бууж очоод маргалдсан. Тэгээд барьцалдаж авсан үсдэлцээд миний нүүр, хүзүү гарын хэсэгт хумсаараа маажсан. Бид хоёр үсдэлцээд би нэг удаа цохисон, өшиглөсөн тэгж байхад нэг эгч ирж салгасан. Тэгэхэд Аресепшны арын өрөө рүүгээ ороод шалны мод гаргаж ирээд нуруу луу цохисон. Би дээшээ гарч найзуудыгаа дуудаж доошоо буулгаж ирсэн. Бид нар дахин зодолдсон асуудал байхгүй маргалдаж байгаад цагдаа дуудаад цагдаа ирсэн...” гэжээ. /хх 23 хуу/

 

Гэрч Б.Буянжаргал мэдүүлэхдээ: “... 2018 оны 02 дугаар сарын 11-ны өдөр би Энхбат гэдэг найз охинтойгоо 3 хороололд “Менсвэй” пабад байж байхад 22 цаг өнгөрч байхад найз Х.Г ирсэн. Бид гурав жоохон суусан. 00 цагийн орчим найз Бямбадорж, Чин-Од хоёр ирсэн. ...Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Сод Топаз” зочид буудалд бид дөрөв 3 давхарт 303 тоот өрөөнд орсон. Бямбадорж бид хоёр архи уух уухгүй гээд бага зэрэг маргалдсан. Г хүнтэй маргалдаагүй. Тэгээд байж байгаад Гын гэр ойрхон болохоор харихаар гараад явсан.Бид гурав үлдээд байж байтал удалгүй Г буцаад ороод ирсэн. Г орж ирэхдээ ресепшнд зодуулчихлаа гээд үс нь сэгсийсэн нүүрээ самардуулцан, үсдүүлцэн орж ирсэн. Бид дөрөв доошоо буугаад юунаас болж маргалдсан талаар асуухад хаалга андуураад тэрнээс болоод энэ ресепшн эмэгтэй үсдэж аваад намайг самардаад зодсон гэж байсан. Г толгойнд зүүсэн байсан даруулгаа байхгүй байна гээд хайтал ресепшний арын өрөөнд толгойн даруулга нь байсан. Тэгэхэд Г намайг энэ өрөөнд оруулаад үсдээд самардаад гар өчөөд хумс хугалсан гэж байсан. Нөгөө эмэгтэй нь юм ярихгүй байсан...” гэжээ. /хх 38-39/

 

Гэрч Ц.Чин-Од мэдүүлэхдээ: “... 2018 оны 02 дугаар сарын 11-ны өдөр 23 цаг өнгөрч байхад 3 хороололд “Мэнсвэй” пабад Бямбадоржтой цуг очсон. Тэнд найз Г, Буянжаргал. Энхбат гурав байсан. Тэнд ганц ганц пиво уучихаад гарсан. Тэндээс 50 дугаар дэлгүүрийн тэнд караокед орсон. Энхбат нь үлдсэн бид дөрөв караокед орж дуулаад 1 шил 0,75 граммын архи уусан. Тэндээс 02 цаг өнгөрч байхад гараад Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Сод Топаз” зочид буудалд бид дөрөв өрөө авч орсон. Орохдоо пиво байна уу гэж ресепшнээс асуусан тэгэхэд “байхгүй” гэсэн. Г өрөөнд ороод удаагүй би харьлаа гээд гарсан. Удалгүй Г буцаад орж ирэхдээ нүүрээ маажуулсан, үс нь сэгсийсэн орж ирсэн доошоо бид дөрөв буусан Г ресепшнтэй муудалцаад байсан. Тэр ресепшн эмэгтэй хэл амаар доромжлоод нүүрийн маажаад үснээс нь зулгаасан байсан Тэр ресепшн эмэгтэй бол зодуулж цохиулсан зүйл байгаагүй...” гэжээ /хх 41/

 

Гэрч Д.Валдий мэдүүлэхдээ: “...Би “Сод Топаз” зочид буудалд 2017 онд жижүүрээр ажилд орсон. 24 цаг гараад 48 цаг амардаг бид нар гурван ээлжээр ажилладаг юм. 2018 оны 02 дугаар сарын 12-ны шөнө би ажилтай хонож байсан. Дэлгүүрээ эргэж шалгаад ирэхэд нэг хүүхэн орилоод байсан. Тэр хүүхэн буудалд орсон юм шиг байна лээ. Би тэр хүүхэнд энүүгээр битгий орилж чарлаад яваад бай өрөөндөө ор “гэж хэлэхэд тэр эмэгтэй намайг “хөгшин талхи минь дуугай бай би чамтайгаа шүү гээд” намайг гуя руу өшиглөсөн. Манай ресепшн М.Ацаад өрөөнөөс гарч ирээд тэр эмэгтэйг “чи настай хүнийг битгий хэл амаар доромжлоод бай” гэж хэлэхэд тэр хүүхэн шууд М.Алтан-Очирыг үсдээд авсан. Тэгээд барьцалдаж аваад бие биенийхээ үснээс зулгаагаад нүүр лүү нь дайрцгаагаад байсан. Би салгасан. М.Ашалны мод бариад тэр хүүхний гуяанд цохисон. Би ч салгасан манай худалдагч Адилбиш бас салгасан Тэр эмэгтэй дээшээ гараад өрөөндөө цуг орсон хүмүүсээ дагуулаад буугаад ирсэн. Би цагдаа дуудсан...” /хх 45/

 

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 49,50,51/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн 2602 дугаартай дүгнэлтэд: “1. Х.Гын биед баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал,баруун доод зовхи, баруун хацар, хүзүү хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 18 хуу/

 

Хохирогчийн гомдол саналгүй гэх баримт /хх 68, 67 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Ань 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Топаз” зочид буудалд иргэн Х.Гыг зодож улмаар эрүүл мэндэд нь баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, баруун хацар, хүзүү, хоёр сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 68, 67/ гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогч Х.Г нь мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Алтан-Очиртой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 68, 67/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн байна.

 

Шүүгдэгч М.Ань хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Х.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 23-24, 56-57/, гэрч Б.Буянжаргал /хх 38-39/, Ц.Чин-Од /хх 41/ , Д.Валдий /хх 45/ нарын мэдүүлэг, шинжээчийн 2602 тоот дүгнэлт /хх 18/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул М.Алтан-Очирыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч А470 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч М.Ань тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.