2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/07048

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 27

191/ШШ2025/07048

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил.

/Нэхэмжлэгч Г.*******гийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлдээ иргэдийн гэнэтийн ослын *******ын гэрээний нөхөн төлбөр шаардсан. С.*******гийн эцэг нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ХХК-иас тэтгэврийн зээл авахдаа Иргэдийн гэнэтийн ослын *******д даатгуулан нэг жилийн хугацаатай *******ын гэрээ байгуулж, хураамж төлсөн. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бусдад цохиулсны улмаас амь насаа алдсан бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж 3 шатны шүүхээр гэм буруутай этгээдэд ял ногдуулсан. ******* ******* ХХК-д нөхөн төлбөр олгох хүсэлт гаргахад татгалзсан учраас Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9/4023 дугаар албан бичгээр даатгуулагч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн бус гадны нөлөөтэй буюу бусдад цохиулсны улмаас амь насаа алдсан болох нь шүүхээр эцэслэн тогтоогдсон байна. Иймд хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэнэ үү гэсэн хариу өгсөн. ******* ******* ХХК-ийн иргэн тай байгуулсан Иргэдийн гэнэтийн ослын дааггалын гэрээ-ний 3.1-д Дараах төрлийн эрсдлийн улмаас Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдах, амь насаа алдах, тахир дутуугийн зэрэглэл тогтоолгоход нөхөн төлбөр олгоно:

3.1.1 Байгалийн эрсдэл, 3.1.2 Зам тээврийн осол, 3.1.3 Мал амьтдын нөлөөллийн эрсдэл, 3.1.4 Гадны халдлагад өртөх эрсдэл, 3.1.5 Ахуйн болон бусад эрсдэл (түлэгдэх, хайрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хевчуулагдах. цохиулах. хорт хийд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох), 3.1.6 Урлагт, спорт, сургалт, үйлдвэрлэлийн холбогдолтой осол гэж гэрээнд заасан.

Иргэний хуулийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэсэн. Энэ гэрээний заалтыг харахад даатгуулагч гадны халдлагад өртөх эрсдлийн улмаас амь насаа алдахад нөхөн төлбөр олгоно гэж ойлгогдож байна. Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг 3,000,000 гэж заасан байна. Гэтэл ******* ******* ХХК нь согтуурсан үедээ гэмтсэн бэртсэн гэсэн гэрээний заалтад Н.******* *******ын тохиолдлыг хамааруулж нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Даатгуулагч гадны халдлагад өртсөний улмаас амь насаа алдсан тул гэрээний дагуу нөхөн төлбөр нэхэмжилсэн. Даатгалын компаниуд нь нэг ашиг сонирхол бүхий тай *******ын зуучлалын хамтран ажиллах гэрээгээр дамжуулж иргэдэд *******ын бүтээгдэхүүн, гэрээний нөхцлийн талаар тодорхой тайлбарлахгүй, албадсан, давуу эрхтэй *******ын гэрээ байгуулж, *******ын тохиолдол болоход үндэслэлгүй нөхөн төлбөр өгөхөөс татгалзаж даатгуулагчдын эрх ашгийг хохироох нь нийтлэг боллоо.

Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн хувьд *******ын компаниуд нь холбогдох дүрэм, журмаа мөрдөж ажиллах ёстой. Иймд иргэдийн гэнэтийн ослын *******ын гэрээний нөхөн төлбөрт 3,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Учир нь гэмтсэн болон согтуурсан үедээ гэмтэж бэртсэн гэх заалтыг үндэслэж татгалзсан. Согтуурсан үедээ гэмтэж бэртээгүй, бусдад цохиулж гэмт хэргийн улмаас амь насаа алдсан, гэхдээ согтуу байсан уу гэвэл байсан, гэхдээ согтуу байсан нь амь насаа алдах шууд шалтгаан болоогүй.

Үүнийг хэргийн материалд байгаа 3 шатны шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан байгаа. Даатгалын компани нь ер нь тай зуучлалын гэрээ байгуулдаг, ин дээр байгуулагдсан гэрээ болгонд *******ын хураамж гэж авдаг. Тэгсэн мөртлөө давуу эрхтэй зөвхөн 1 компани сонгуулдаг, мөн иргэдэд *******ын гэрээний учир холбогдлыг тайлбарлаж өгдөггүй, *******ын нөхөн төлбөр олгох гэхэд гэрээний заалтаа өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлаж бид нарын гэрээг Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг гэж өмнөх шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байсан.

Санхүүгийн зохицуулах хороо хянадаг бол Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгийг үл ойшоож ээж нь өвчтэй байгаа, аавыгаа гэмт хэргийн улмаас алдсан охин бол шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 3,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг авахын тулд 17 сар явж байна. Иймд тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн хувьд холбогдох дүрэм, журмаа зөрчсөн, гэрээний заалтын дагуу нөхөн төлбөр олгох үндэслэл байгаа тул 3,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.*******гийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох *******ын нөхөн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг 2025 оны 05 сарын 26-ны өдөр гардан авч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

******* ******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Гэнэтийн осол, эмчилгээний *******ын гэрээг даатгуулагч тай байгуулсан бөгөөд *******ын үнэлгээг 3,000,000 төгрөгөөр тохиролцон 21,000 төгрөгийн хураамж авсан бөгөөд тус ******* нь гэрээний нэршил болон *******ын үнэлгээний хэмжээ зэргээс амь насны болон зээлийн эрсдэлийн ******* биш гэдэг нь тодорхой юм.

Тодруулж хэлбэл энэ ******* нь даатгуулагч гэнэтийн ослын улмаас гэмтэж бэртсэн тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардлыг нөхөн төлөх, гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд даатгуулагчийн ар гэрээс гарсан шууд зардлыг нөхөн төлөх зорилготой юм. Нэхэмжлэгч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буруутай этгээдээс талийгаачийн оршуулгын зардал болон буяны ажилд гарсан зардал гэж нийт 14,122,830 төгрөг, Бизнесийн зээл гэж 40,865,384 төгрөг, тэтгэврийн зээл гэж 9,614,318 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч нь талийгаачийн оршуулгын зардал болон буяны ажилд гарсан зардал болох 14,122,830 төгрөгийг төлсөн болох нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 1153 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон.

Нэхэмжилж байсан хохирлоос буруутай этгээд буюу шүүгдэгч нь талийгаачийн оршуулгын зардал болон буяны ажилд гарсан зардалд 14,122,830 төгрөг төлсөн бөгөөд Бизнесийн зээл болон тэтгэврийн зээл нь дээр дурдсан үндэслэл тайлбараар бидний хооронд байгуулсан гэнэтийн осол, эмчилгээний *******ын гэрээнд хамааралгүй юм.

Энэ нь бидний хооронд байгуулсан гэнэтийн осол, эмчилгээний *******ын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 5 дугаар зүйлийн 5.1.17-т Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн, 5.1.18-т Өөр *******аар хамгаалагдах тохиолдол гэх заалтуудад хамаарч байгаа.

Мөн даатгуулагч нь 2022 оны 02 сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж, улмаар цохиулсны улмаас биедээ гэмтэл авч, нас барсан бөгөөд тухайн үйл явдал болох үед өөрийн үг, үйлдлийг бүрэн хянах чадваргүй байсан болох нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, СӨХ-ны камерын бичлэг зэрэг баримтаар тогтоогдсон.

Тодруулж хэлбэл *******ын гэрээний эрсдэл болон нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл нь тухайн үйл явдал бий болоход нөлөөлсөн орчин нөхцөл, анхдагч шалтгааныг үндэслэл болгож байгаа бөгөөд даатгуулагч согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглээгүй байсан бол бусадтай маргалдахгүй байх, цохиулахгүй байх, биеэ хянах бүрэн боломжтой бөгөөд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь энэ тохиолдол бий болох анхдагч шалтгаан болсон гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдал нь *******ын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 5 дугаар зүйлийн 5.1.8-т Согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн гэх заалтад хамаарч байгаа болно. 

Иймд дээр дурдсан үндэслэл тайлбараар тус тохиолдол нь *******ын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 5 дугаар зүйлийн 5.1.8, 5.1.17, 5.1.18 гэх заалтуудад хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч тай 2021 оны 12 сарын 20-ны өдөр гэнэтийн ослын *******ын гэрээ байгуулсан.

Тус гэрээний 3.1-д *******ын эрсдэлүүдийг тусгасан бол 5.1-д *******д хамрагдахгүй нөхцөлийг тусгасан байдаг.

Даатгуулагч нь 2022 оны 2 сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдсаны улмаас нүүрэн тус газраа цохиулж, хүзүүний 6 дугаар нугалам хугарч нас барсан.

Үүнийг нь бид гэрээний 5.1.8-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн буюу *******д хамрагдахгүй нөхцөл гэж үзэж татгалзсан.

Гэнэтийн ослын *******ын гэрээний 3.1-д эрсдэлүүд үүссэний улмаас гэмтэж бэртсэн бол тухайн эмчлүүлэх зардлыг нь бид хариуцахаар энэ гэрээг ийм агуулгатай анхнаасаа байгуулсан.

Даатгалын тухай хуулийн 8.4-т учирсан хохирлын нотлох баримт шаардлагатай гэж байдаг бөгөөд 3 сая төгрөгийн амь нас гэж байхгүй, яг тухайн оршуулгынх нь зардал юм уу, юуны зардал гэдэг нь тодорхойгүй байгаа. Шүүхийн шийдвэр болон магадлалаас үзэхэд даатгуулагч нас барсантай холбоотой шууд зардал буруутай этгээдээс 14,122,830 төгрөгийг авсан байх бөгөөд бидний хооронд байгуулагдсан *******ын гэрээний 5.1.17-т буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн бол *******ын нөхөн төлбөрийг олгохгүй гэсэн зохицуулалт байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, №0125 итгэмжлэл, *******ын хураамж төлсөн баримт, Иргэдийн гэнэтийн ослын *******ын гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 сарын 20-ны өдрийн №9/4023 дугаар албан бичиг, ******* ******* ХХК-ийн 2023 оны 08 сарын 11-ний өдрийн 23-01/1371 дугаар албан бичиг, нас барсны гэрчилгээний хуулбар, 2022 оны 03 сарын 18-ны өдрийн №723 шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 02-ны өдрийн 2023/ДШМ/244 магадлал, Монгол улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 сарын 19-ний өдрийн 311 дугаар тогтоол, төрсний бүртгэлийн лавлагаа, дансны хуулга, 2025.04.10-ны өдрийн 0381 дугаартай итгэмжлэл, 2023.07.06-ны өдрийн 0083 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2025.05.05-ны өдрийн 1151 дугаартай Итгэмжлэл, 2025.05.05-ны өдрийн 1151 дугаартай итгэмжлэл, 2025.04.23-ны өдрийн 0354 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ, 2025.05.07-ны өдрийн 0404 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээг гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагчаас гаргасан нотлох баримт: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, 2025.04.16-ны өдрийн 25-01/903 дугаартай итгэмжлэл, 2025.05.26-ны өдрийн 25-01/1159 дугаартай итгэмжлэл, 2025.05.28-ны өдрийн хариу тайлбар, 2025.06.24-ний өдрийн 25-01/1356 дугаартай итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

 

5. Шүүхийн журмаар: Н.******* зээлийн дансны харилцагчийн хуулга, тэтгэврийн зээлийн өргөдөл, тэтгэврийн зээлийн гэрээ, төрсний гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Г.*******гийн нэр өөрчилсөн лавлагаа, , Д.Гүнсамбуу нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Төрөл садангийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Шаардах эрх шилжүүлэх гэрээг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Даатгалын нөхөн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: нь тэтгэврийн зээл авахдаа Иргэдийн гэнэтийн ослын *******ын гэрээ байгуулж, хураамж төлсөн.

2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бусдад цохиулсны улмаас амь насаа алдсан бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж 3 шатны шүүхээр гэм буруутай этгээдэд ял ногдуулсан.

Иргэдийн гэнэтийн ослын *******ын гэрээний 3.1.4-т Гадны халдлагад өртөх эрсдэл гэж гэрээнд заасан.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэсэн.

Энэ гэрээний заалтыг харахад даатгуулагч гадны халдлагад өртөх эрсдэлийн улмаас амь насаа алдахад нөхөн төлбөр олгоно гэж ойлгогдож байна.

******* ******* ХХК нь согтуурсан үедээ гэмтсэн бэртсэн гэсэн гэрээний заалтад Н.******* *******ын тохиолдлыг хамааруулж нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Даатгуулагч гадны халдлагад өртсөний улмаас амь насаа алдсан тул гэрээний дагуу нөхөн төлбөр нэхэмжилсэн...гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Даатгуулагч тай гэнэтийн ослын *******ын гэрээ байгуулсан.

Тус гэрээний 3.1-т *******ын эрсдэлүүдийг тусгасан бол 5.1-т *******д хамрагдахгүй нөхцөлийг тусгасан байдаг.

Даатгуулагч нь 2022 оны 2 сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдсаны улмаас нүүрэн тус газраа цохиулж, хүзүүний 6 дугаар нугалам хугарч нас барсан.

Үүнийг нь бид гэрээний 5.1.8-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн буюу *******д хамрагдахгүй нөхцөл гэж үзэж татгалзсан.

Гэнэтийн ослын *******ын гэрээний 3.1-т эрсдэлүүд үүссэний улмаас гэмтэж бэртсэн бол тухайн эмчлүүлэх зардлыг нь бид хариуцахаар энэ гэрээг ийм агуулгатай анхнаасаа байгуулсан.

Даатгалын тухай хуулийн 8.4-т учирсан хохирлын нотлох баримт шаардлагатай гэж байдаг бөгөөд 3 сая төгрөгийн амь нас гэж байхгүй, яг тухайн оршуулгынх нь зардал юм уу, юуны зардал гэдэг нь тодорхойгүй байгаа. Шүүхийн шийдвэр болон магадлалаас үзэхэд даатгуулагч нас барсантай холбоотой шууд зардал буруутай этгээдээс 14,122,830 төгрөгийг авсан байх бөгөөд бидний хооронд байгуулагдсан *******ын гэрээний 5.1.17-т буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн бол *******ын нөхөн төлбөрийг олгохгүй гэсэн зохицуулалт байдаг гэж маргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

******* ******* ХХК, тай 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Иргэдийн гэнэтийн ослын *******ын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр амь нас, эрүүл мэндийг байгалийн эрсдэл, зам тээврийн осол, мал амьтдын нөлөөллийн эрсдэл, гадны халдлагад өртөх эрсдэл, ахуйн болон бусад эрсдэл /түлэгдэх, хайрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хавчуулагдах, хөлдөх, халтирах, цохиулах, хорт хийнд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох/, урлаг, спорт, сургалт, үйлдвэрлэлийн холбогдолтой осол /үүнд олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээний үеийн осол хамаарахгүй/ зэрэг эрсдэлийн улмаас даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдах, амь насаа алдах, тахир дутуугийн зэрэглэл тогтоолгоход нөхөн төлбөрийг даатгуулагч амь насаа алдсан бол 100 хувиар нөхөн төлбөрийг олгохоор талууд харилцан тохиролцжээ.

 

Зохигч талууд гэрээ байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан *******ын гэрээ байгуулагдсан уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Талууд гэрээ байгуулагдсан болон *******ын хураамж төлөгдсөн, даатгуулагч нас барсан, нэхэмжлэлийг хууль ёсны өвлөгч Г.******* нэхэмжлэл гаргасан талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч Г.******* нь даатгуулагч Н.******* төрсөн хүүхэд болох нь төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байхаас гадна талийгаач Н.******* эхнэр Д.Гүндсамбуу, охин, , нар Даатгалын нөхөн олговор 3,000,000 төгрөг нэхэмжлэх шаардах эрхийг итгэмжлэлээр Г.*******д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхаас гадна Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна гэж заажээ.

 

Г.******* нь нас барагч Н.******* төрсөн охин мөн эсэх талаар маргаагүй байгаа тохиолдолд дээр дурдсан хуульд зааснаар Г.******* нь Н.******* хууль ёсны өв залгамжлагч юм.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Иргэдийн гэнэтийн ослын *******ын гэрээний хугацаанд даатгуулагч буюу нь 2022 оны 02 дугаар сарын 23-нд бусдын буруутай үйлдлийн улмаас амь насаа алдсан болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ДШМ/244 дугаар магадлалаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шийтгэх тогтоол болон магадлалаар ...шүүгдэгч Р.Жамьяндоржийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 4 дүгээр орцны үүдэнд амь хохирогч тай нэмж архи авна, авахгүй гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газарт баруун гараар нэг удаа цохисны улмаас хүзүүний 6 дугаар нугалмын их бие хугарч хохирогч нас барж хүнийг алсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан *******ын гэрээний 2.1-д Даатгалын зүйл нь 18 хүртлэх насны хүүхэд, насанд хүрсэн иргэдийн амь нас, эрүүл мэнд байна., 3.1-д Дараах төрлийн эрсдэлийн улмаас Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдах, амь насаа алдах, тахир дутуугийн зэрэглэл тогтоолгоход нөхөн төлбөр олгоно 3.1.4-т Гадны халдлагад өртөх эрсдэл, 4.8.1-д Гэнэтийн ослоос хойш 12 сарын хугацаанд даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран *******ын үнэлгээнээс дараах хэлбэрээр нөхөн төлнө. Үүнд: 4.8.1.1 даатгуулагч амь насаа алдсан 100 хувь гэж тодорхойлсон ба зохигчдын хоорондын маргааны зүйл нь даатгуулагчийн амь нас хохирсон тохиолдлыг *******ын эрсдэл мөн эсэх талаар маргасан байна.

 

Даатгуулагчийн хууль ёсны өвлөгч Г.******* нь *******ын гэрээний дагуу эрсдэл үүссэн гэж үзэж ******* ******* ХХК-д нөхөн төлбөр авах зорилгоор холбогдох баримтуудыг хүргүүлсэн байх боловч ******* ******* ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23-01/1371 дугаар албан бичгээр ... нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын гарт амиа алдсан байна.

... Даатгалд хамрагдахгүй нөхцөл байдал 5.1.8-т Согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн гэсэн заалтад хамаарч байх тул тус заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг... хариу өгчээ.

 

Нэхэмжлэгч Г.******* нь уг нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9/4023 дугаар албан бичгээр ... нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

... учир нь дээрх тохиолдолд даатгуулагч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн бус гадны нөлөөтэй буюу бусдад цохиулсны улмаас амь насаа алдсан болох шүүхээр эцэслэн тогтоогдсон байна... гэсэн хариу өгчээ.

 

Даатгуулагч Н.******* нас барсан шалтгаан нь *******ын гэрээний 2.1-д ... насанд хүрсэн иргэний амь нас, эрүүл мэнд, 3.1.4-т заасан Гадны халдлагад өртөх эрсдэл нь гэнэтийн ослын эрсдэлд хамаарахаар гэж шүүх үзсэн.

 

Хэрэгт авагдсан баримтаар даатгуулагч ХК-тай 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тоот Тэтгэврийн зээлийн гэрээгээр 11,401,577 төгрөгийг, жилийн 14.40 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай байгуулсан байх ба Гэнэтийн ослын *******ын хураамжид 3,000,000 төгрөгийн 0.7 хувь буюу 21,000 төгрөгийг төлсөн болох нь *******ын баталгааны баримт, ******* ******* ХХК-ийн ны мемориалын баримт зэрэг баримтуудаар нотлогдохоос гадна зохигчид дээрх *******ын хураамж төлөгдсөн талаар маргаагүй.

 

Даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талуудын хооронд байгуулагдсан Иргэдийн гэнэтийн эрсдэлийн *******ын гэрээ нь гэнэтийн ослын улмаас даатгуулагч нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдолд нөхөн төлбөр олгохоор талууд харилцан тохиролцсон бөгөөд *******д хамрагдахгүй нөхцлийн талаар гэрээнд мөн дурдсан байна.

 

Хариуцагч тал *******д хамрагдахгүй, *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бий болсон буюу даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу *******ын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн, өөр *******аар хамгаалагдсан тохиолдол, буруутай этгээдээр учирсан хохирлыг бүрэн төлүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буйгаа үндэслэлээ тайлбарладаг.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар *******ын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4-т зааснаар Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар даатгуулагч нь амь насаа алдсан нь *******ын гэрээний хугацаанд *******ын тохиолдол бий болсон байх бөгөөд *******ын гэрээний хугацаанд *******ын нөхөн төлбөр 3,000,000 төгрөгийг шаардсан байна.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолд ...шүүгдэгч нь талийгаачийн оршуулгын зардал болон буяны ажилд гарсан зардал болох 14,122,830 төгрөгийг нөхөн төлсөн... талаар дурдсан байх ба уг төлбөрийг буруутай этгээдээр учирсан хохирлыг бүрэн төлүүлсэн гэж үзэхгүй юм.

 

Учир нь оршуулгын зардалд шүүгдэгч 14,122,830 төгрөг төлсөн байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Иргэдийн гэнэтийн ослын *******ын тухайд дээрх оршуулгын зардлыг төлсөн нь буруутай этгээдээр учирсан хохирлыг бүрэн төлүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн, даатгуулагч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын гарт амь насаа алдсан үндэслэлээр *******ын нөхөн төлбөр олгохоос хариуцагч тал татгалзаж буй боловч тэрээр бусдын гэм буруутай үйлдлийн улмаас амь насаа алдсан ба амь насаа алдах үедээ согтолтыг хүнд зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн хугарал гэмтлийн улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт болон шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар *******ын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлдэг ба Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4-т зааснаар *******ын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байна.

 

Харин Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д зааснаар нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзах эрхтэй байх бөгөөд хариуцагч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлүүд нь энэ тохиолдолд хамаарахгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, даатгуулагч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан гадны халдлагад өртөж *******ын зүйл болох амь насаа алдсан байх бөгөөд гэрээний *******д хамрагдахгүй нөхцөл болох согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн нөхцөл байдалд хамаарахгүй юм. Мөн даатгуулагчийн хувьд гэмтэж бэртээгүй, харин гадны халдлагад өртөж амь насаа алдсан байдаг.

 

Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д *******ын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох, талуудын хооронд байгуулагдсан Гэнэтийн ослын *******ын гэрээ-ний 3.1.4, 4.8.1.1-д зааснаар даатгуулагч гадны халдлагад өртөж амь насаа алдсан бол *******ын тохиолдолд хамаарах буюу уг *******ын тохиолдол нь эрсдэлээс хамгаалагдсан байна.

 

Өөрөөр хэлбэл, *******ын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгох үүргийг даатгагч хүлээхээр заасан байх бөгөөд *******ын нөхөн төлбөрийг тогтоосон хэмжээгээр даатгагч буюу хариуцагч ******* ******* ХХК *******ын нөхөн төлбөрт 3,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Даатгуулагч нас барсны дараа *******ын тохиолдол үүссэн бол *******ын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно. гэж заасны дагуу даатгуулагч Н.******* хууль ёсны өв залгамжлагч Г.******* *******ын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч ******* ******* ХХК-иас гэнэтийн ослын *******ын нөхөн төлбөрт 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Г.*******д 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар өмгөөлөгчид мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 3,000,00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС