Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 302/ШШ2025/00394

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 302/ШШ2025/00394

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Б аймгийн У сумын 6 дугаар багт оршин суух, Х овогт С.Х.

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн У сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Х нь Б аймгийн У сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Малчин С.Хийн Б аймгийн У сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.

1.2.Учир нь, тус нэгдлийн цалин хөлс олгосон 70-р дансанд Хийн эцгийн нэр бичигдээгүйгээс өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.

1.3.Иймд С.Х нь Б аймгийн У сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч С.Х нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. 1982,1983, 1987, 1989 оны тушаал баримтууд байхгүй, архиваас гарч ирээгүй. 1982 оны цалин хөлсний баримтад Хурмет гэж бичигдсэн байгаа учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 399 дугаартай архивын лавлагаа, У сумын “Алтайн хөгжил” нэгдлийн 1982, 1987-1989 оны цалин хөлсний баримт, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 841 дугаартай архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн 1029132 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 0206000242 дугаартай, 02555434 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчаас Я.С-д олгосон итгэмжлэл, С.Х, Х.Т нарын гэрлэлтийн гэрчилгээ, С.Хийн төрсний гэрчилгээ, Х.Ж, Х.Т, Х.Б, Х.Г нарын төрсний гэрчилгээ, Х.Ж нас барсны гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 459, 460 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12/402 дугаар албан бичгээр ирүүлсэн С.Х болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 151 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн У сумын “Алтайн хөгжил” нэгдлийн 1982, 1987-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтууд, тус аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 364 дугаар албан бичгээр Б.Жанеркед олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

5.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн У сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Учир нь, тус нэгдлийн цалин хөлс олгосон 70-р дансанд Хийн эцгийн нэр бичигдээгүйгээс өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байгаа учир шүүхэд хандаж байна гэжээ.

6.Хүсэлт гаргагч С.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

7.Хүсэлт гаргагч С.Х нь Б аймгийн У сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

7.1.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 151 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн У сумын “Алтайн хөгжил” нэгдлийн 1987 оны цалин хөлсний 70 дугаар дансны баримтын 42-рт Х, 2-р сар 172 төгрөг 44 мөнгө, 3-р сар 172 төгрөг 44 мөнгө, 4-р сар 85 төгрөг, 5-р сар 133 төгрөг, 6-р сар 131 төгрөг 36 мөнгө, 7-р сар 141 төгрөг, 8-р сар 13 төгрөг, 9-р сар 106 төгрөг, 10-р сар 105 төгрөг 46 мөнгө, 11-р сар 263 төгрөг, 12-р сар 698 төгрөг 30 мөнгө, 1988 оны баримтын 26-рт Х, 1-р сар 65 төгрөг, 2-р сар 51 төгрөг, 3-р сар 40 төгрөг, 4-р сар 48 төгрөг, 5-р сар 47 төгрөг, 6-р сар 72 төгрөг, 7-р сар 76 төгрөг 55 мөнгө, 8-р сар 106 төгрөг, 9-р сар 78 төгрөг, 10-р сар 80 төгрөг, 11-р сар 238 төгрөг 5 мөнгө, 12-р сар 1305 төгрөг, 1989 оны баримтын 33-рт Х, 1-р сар 65 төгрөг, 2-р сар 49 төгрөг, 3-р сар 58 төгрөг, 4-р сар 100 төгрөг, 5-р сар 60 төгрөг, 6-р сар 47 төгрөг, 7-р сар 42 төгрөг, 8-р сар 79 төгрөг, 9-р сар 48 төгрөг 8 мөнгө, 10-р сар 449 төгрөг, 11-12-р сар 366 төгрөг 70 мөнгө цалин авч байсан талаар бичигдсэн байдал,

7.2.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12/402 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн хүсэлт гаргагч С.Хийн Гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 (А) маягтад ... 2.Нөхрийн  регистрийн дугаар: БК000000, 4.овог нэр: С Х, 5.байнга оршин суугаа сум, район: У, ... 13.ажилладаг байгууллага: Алтайн хөгжил нэгдэл, 14.эрхэлдэг ажил: хоньчин ... гэж, мөн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 (А) маягтад ... 14.Ажилладаг байгууллага: У Алтайн хөгжил нэгдэл, ажилд орсон он: 1981, цех, тасаг: мал аж ахуй, эрхэлдэг ажил: малчин ... гэж,

Мөн хүсэлт гаргагчийн 1990 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүүхэд нь болох Х.Жайнагүлийн Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 (А) маягтад ... 11.эцгийн овог нэр: С Х, регистрийн дугаар: БК000000, ажилладаг байгууллага: Алтайн хөгжил нэгдэл,  эрхэлдэг ажил: хоньчин ... гэж,

Мөн 1994 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүүхэд нь болох Х.Т-ын Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР11 (А) маягтад ... 11.эцгийн овог нэр: С Х, регистрийн дугаар: БК000000, ажилладаг байгууллага: ардын аж ахуйтан, эрхэлдэг ажил: малчин ... гэж тус тус бүртгэгдсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

8.Хүсэлт гаргагчаас Б аймгийн У сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн боловч С.Х нь дээрх хугацаанд малчнаар ажилласан талаар шууд нотлох баримтгүй байх тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 151 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн У сумын “Алтайн хөгжил” нэгдлийн 1982 оны баримтад Х-ийн цалин хөлс бичигдсэн боловч тухайн баримтад бичигдсэн Хурмет нь хүсэлт гаргагч С.Х болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

10. Хүсэлт гаргагч С.Хийн 1029132 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх 020600242 дугаартай баталгаажилтын хуудсанд Х овгийн С.Х /РД:БК000000/-нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.

Мөн хүсэлт гаргагчийн 02555434 дугаартай баталгаажилтын хуудсанд Хурман овгийн С.Х /РД:БК000000/-нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу 1995 оноос хойш нийтдээ 4 жил 0 сар, үүнээс малчнаар 4 жил 0 сар тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн болохыг  Иргэн/даатгуулагч/-ийн 2010, 2012, 2017, 2019 онуудын малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг тооцсон байна.

11.Хүсэлт гаргагч С.Х нь Х.Т-тай 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр У сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь тэдний ll А №74 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр, тэдний дундаас 1990 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Х.Ж, 1994 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Х.Т, 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Х.Берикбол, 1996 оны 01 дүгээр сард Х.Г, 2001 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Х.Ж нар төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

12.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, С.Х нь Б аймгийн У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х овогт С.Х нь Б аймгийн У сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, Б аймгийн У сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК