Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 302/ШШ2025/00398

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 302/ШШ2025/00398

 

 

                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, Е овогт К.Е-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар (дарга Ө.А)-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт төлсөн 2,271,884 төгрөгийн 50% болох 1,135,942 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч К.Е,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч К.Еын хариуцагч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт холбогдуулан гаргасан 1,135,942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс зарим хэсэг болох  1,019,979 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж,  115,963 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч байгууллагад стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангахыг үүрэг болгосон боловч одоо хүртэл хангагдаагүй. Тус шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн боловч одоо хүртэл гүйцэтгэх ажиллагаа хаагдаагүй байгаа. Хариуцагч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт миний бие Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтад зааснаар эрчим хүчний төлбөрийг хэсэгчлэн буюу 50%-аар бууруулан төлж байх тухай хүсэлтээ гаргасан боловч хүлээн зөвшөөрөөгүй ба цахилгааны төлбөрийг төлөхгүй бол тасалж төлбөрөө төлүүлдэг. Хариуцагч байгууллагаас нэгэнт стандартад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангаж чадахгүй байгаа тул миний 2021 оны 8 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрт төлсөн 2,271,884 төгрөгийн 50% болох 1,135,942 төгрөгийг буцаан гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч К.Е нь урьд нь шүүхэд шатсан цахилгаан эд хөрөнгийн үнийн дүнг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ нь үнэн боловч уг маргаан нь өнөөдрийн маргаантай ямар ч холбоогүй. Стандарт шаардлагад заасан эрчим хүчээр хангах үүргээ хариуцагч талын зүгээс биелүүлсэн бөгөөд К.Е нь өнөөдөр хүртэл стандарт шаардлагад нийцсэн эрчим хүчийг ашиглаж байгаа. Б аймгийн 110,000 гаруй хэрэглэгчидтэй гэрээ байгуулаад, цахилгаанаар ханган шийдвэрлэж байгаа. Гэтэл ганцхан нэхэмжлэгч К.Еад шаардлага хангахгүй эрчим хүчээр хангаж байгаа асуудал байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.

4. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн 130/ШШ2022/00182 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч К.Еын цахилгааны төлбөрт төлсөн мөнгөний 50 хувь болох 765,657 төгрөг болон эвдэрсэн цахилгаан хэрэгслийн хохирол 310,000 төгрөгийг хариуцагч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч (хэрэглэгч) К.Еыг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангахыг Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт даалгаж шийдвэрлэсэн байх ба  нэхэмжлэгчээс уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 212/МА2022/0039 дүгээр магадлалаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/00182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас 765,657 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Еад олгож, хэрэглэгч К.Еыг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангахыг хангагч байгууллага Б аймгийн ЦШСГ-т үүрэг болгож, нэхэмжлэлийн шаардлагаас эвдэрсэн цахилгааны хэрэгслийн үнэ 310,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.2. Шүүхийн шийдвэрээр хэрэглэгч К.Еыг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангахыг хангагч байгууллага Б аймгийн ЦШСГ-т үүрэг болгосон байх ба энэхүү шийдвэрийн дагуу  Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь  Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 23020999 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол болон тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогджээ.

4.3. Шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч буюу хангагч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар болон нэхэмжлэгч буюу хэрэглэгч К.Е нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 01-ээс 2 жилийн хугацаатайгаар, хэрэглэгчийн 1223037 кодтой, тоолуурын 201802673 дугаартай байхаар цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ талууд байгуулсан байна.

4.4. Гэрээний дагуу хэрэглэгч К.Еаас 2021 оны 8 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар дуустал хугацаанд цахилгаан эрчим хүчний төлбөрт 2,271,884 төгрөг төлсөн болох нь 1223037 тоот хэрэглэгчийн кодын дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогджээ. 

4.5. Шүүгчийн захирамжаар хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Б аймгийн Цахилган шугам сүлжээний газраас нэхэмжлэгч К.Еад нийлүүлсэн болон одоо нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүч нь стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхэд шинжээч томилсон бөгөөд томилогдсон шинжээчээс “... Цахилгаан эрчим хүчээр чанартай найдвартай хангах шаардлагын дагуу хүчдэлийн түвшин хэвийн ачаалалтай үед шаардлагад нийцсэн Цахилгаан эрчим хүчээр хэрэглэгчдийг хангахгүй байна гэж дүгнэв” гэжээ.

5.Нэхэмжлэгч К.Е нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч талаас гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн тул шаардлага гаргах эрхээ алдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй  гэж маргажээ.

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

7.Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчээр хангагч нь стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүрэгтэй байх ба энэ байдлын талаар К.Етай байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээр харилцан тохиролцжээ.

8. Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

9.Эрчим хүчээр хангагч шүүхийн шийдвэрээр хэрэглэгч К.Еыг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангахыг хангагч байгууллага Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт үүрэг болгосон боловч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь хэрэглэгч К.Еыг стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах үүргээ биелүүлсэн тухай нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд шинжээчээс “... Цахилгаан эрчим хүчээр чанартай найдвартай хангах шаардлагын дагуу хүчдэлийн түвшин хэвийн ачаалалтай үед шаардлагад нийцсэн Цахилгаан эрчим хүчээр хэрэглэгчдийг хангахгүй байна гэж” дүгнэжээ.

 

10.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтад эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй. Хуулийн тухайн заалтаар хэрэглэгч К.Е нь эрчим хүчээр хангагч нь шаардлага хангаагүй эрчим хүч нийлүүлсэн тохиолдолд  эрчим хүчний төлбөрөө бүгдийг, эсвэл зарим хэсгийг нь төлөхгүй байх эрхтэй байхаар хуульчилсан байх тул хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд эрчим хүчний төлбөрт төлсөн 2,271,884 төгрөгийн 50 хувь болох 1,135,942 төгрөгийг шаардах эрхтэй байна.

11.Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч К.Е тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ стандарт шаардлагад хангасан цахилгаан эрчим хүчээр хангаагүй гэсэн үндэслэлээр 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд төлсөн төлбөрийн 50%-ийг шаардсан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2021 оны 8, 9 дүгээр сарын төлбөрөөс хэтрүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ.

12.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2019 оны 5 дугаар сараас 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийн 50 хувийг нэхэмжилсэн бөгөөд уг хугацаанаас хойш 2021 оны 8 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх төлбөрөө 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжилж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг 2021 оны 8 болон 9 дүгээр сарын төлбөр нэхэмжлэх 2 сарын хугацаагаар хэтрүүлсэн байна.

13.Иймд нэхэмжлэгч К.Еын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд тус аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт төлсөн төлбөрийг хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар тооцож үзэхэд эрчим хүчний төлбөрт 2,039,958 төгрөг төлсөн ба түүний 50 хувь 1,019,979 төгрөг байх тул нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 115,963 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 1,019,979 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 29,029 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтуудыг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас эрчим хүчний төлбөрт төлсөн 1,019,979 (нэг сая арван есөн мянган есөн зуун далан есөн) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч К.Еад олгож, илүү нэхэмжилсэн 115,963 (нэг зуун арван таван мянган есөн зуун жаран гурван) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,813 (гучин нэгэн мянган найман зуун арван гурван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас улсын тэмдэгтийн хураамжид 29,029 (хорин есөн мянган хорин есөн) төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Еад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК