Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 302/ШШ2025/00407

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 302/ШШ2025/00407

Баян-Өлгий аймаг

 

                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-00, МПМ цогцолбор хаягт үйл ажиллагаа явуулах, “М” ХХК (гүйцэтгэх захирал К)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 03 дугаар багт оршин суух, Т  овогт Ж.Н холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:  Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 532,406 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 45,791 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 82,560 төгрөг, нийт 660,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Ж.Нд холбогдуулан Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 532,406 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 45,791 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 82,560 төгрөг, нийт 660,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Н нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 532,406 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 45,791 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 82,560 төгрөг, нийт 660,758 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

3.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

4.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,408 төгрөгийн тал 10,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 10,204 төгрөг, мөн хариуцагч Ж.Нгээс 10,204 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Ж.Н нь зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 532,406 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 45,791 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 82,560 төгрөг, нийт 660,758 (зургаан зуун жаран мянган долоон зуун тавин найман) төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,408 төгрөгийн тал 10,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 10,204 төгрөг, мөн хариуцагч Ж.Нгээс 10,204  төгрөг тус тус гаргуулан  “М” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК