| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00319/И |
| Дугаар | 302/ШШ2025/00425 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 302/ШШ2025/00425
| 2025 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 302/ШШ2025/00425 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, У овогт М-ын Т.
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын “Социализмын зам” нэгдэлд 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нормчноор, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин болон нормчноор ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн А сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.Т нь Б аймгийн А сумын “Социализмын зам” нэгдэлд 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нормчноор, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин болон нормчноор ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн А сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хүсэлт гаргагч У овогт М-ын Т нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нормчноор, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, нормчноор ажиллаж байсан байдлыг болон А сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож өгнө үү. Хүсэлт гаргагч 1987 онд 2 жил цэрэгт явсан байна. Цэрэгт явахаас өмнө А сумын Социализмын зам нэгдэлд туслах үйлдвэрт нормчноор ажиллаж байсан. Цэргээс ирсний дараа малчин, нормчноор 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан. 1992 онд 10 жилийн нийгмийн даатгалыг нөхөн тооцуулсан байгаа. 1996 он, 1999 оны нотлох баримт байгаа. Бусад жилүүдэд нотлох баримт байхгүй учраас хүсэлтийн шаардлагаа багасгасан байгаа. 2 хүүхдийн ХААТР маягтад А сум, малчин гэж тэмдэглэгдсэн байгаа. Бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Иймд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай архивын лавлагаа, 1987, 1990 оны цалин хөлсний баримт, М.Т-ий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000000 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0000 дугаартай лавлагаа, 1602907 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 00000000 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 00000000 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчаас Я.С-д олгосон итгэмжлэл, М.Т, Ж.С нарын гэрлэлтийн гэрчилгээ, Т.Ж-ын төрсний гэрчилгээ, Ж.А, Т.А нарын иргэний үнэмлэх, Т.Наурызханы төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 00000000 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн Сумын аварга малчин-ны үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 523, 524 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12/454 дугаар албан бичгээр ирүүлсэн М.Т болон түүний 1985-2000 онд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 159 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн А сумын “Социализмын зам” нэгдлийн 1986, 1987, 1990, 1991 онуудын цалин хөлсний баримтууд, тус аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 403 дугаартай албан бичгээр Б.Ж-д олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч М.Т нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нормчноор, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, нормчноор ажиллаж байсан байдлыг болон А сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Учир нь, тус аймгийн А сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан тушаал шийдвэрүүд болон Б аймгийн А сумын 4 дүгээр багийн малчдын 1995-2000 онуудын мал тооллогын А карт нь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас гарахгүй байгаа учир малчдын журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байх тул шүүхэд хандсан гэжээ.
5.Хүсэлт гаргагч М.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажиллаж байсан байдлыг болон мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай архивын лавлагаанд Б аймгийн А сумын “Социализмын зам” нэгдлийн 1989 оны цалин хөлсний баримтыг шүүн үзэхэд иргэн М.Т-д холбогдох баримт гараагүй болно гэжээ.
7.2.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 159 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн А сумын “Социализмын зам” нэгдлийн 1986 оны , 1990, 1991 онуудын цалин хөлсний баримтад хүсэлт гаргагч М.Т-ий ажилласан хоног, авсан хөлс тус тус тусгагдсан байна.
7.3.Хүсэлт гаргагч М.Т нь Ж.С 1990 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь тэдний ll А №08 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр, тэдний дундаас 1991 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүү Т.Ж, 1996 оны 03 дугаар сарын 09-нийө дөр охин Т.А, 1999 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүү Т.Н нар төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхээр тус тус тогтоогдож байна.
7.4.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн түүний 627501 дугаартай Цэргийн батлах-аар хүсэлт гаргагч М.Т нь 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдөр халагдсан болох нь тогтоогдсон байна.
7.5. Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 08/2906 дугаартай лавлагаанд М /М/-ын Т нь Б аймгаас БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0214 дүгээр ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ гэсэн байна.
7.6.Хүсэлт гаргагч М.Т-д 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б аймгийн А сумын газрын даамлаас тус сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 00000000 дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж гэрчилгээ олгогдсон байна.
7.7. Хүсэлт гаргагч М.Т-д 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Мал маллах арга ухааныг эзэмшсэн тул Үйлдвэр, Хөдөө Аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайдын гарын үсэгтэй Малчин мэргэжлийн үнэмлэх олгогдсон байна.
7.8. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12/454 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн хүсэлт гаргагч М.Тий 1991 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүүхэд нь болох Т.Ж Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 (А) маягтад ... 11.эцгийн овог нэр: М Т, регистрийн дугаар: 00000000, боловсрол: бага, нийгмийн бүлэг: ажилчин, ажилладаг байгууллага: А нэгдэлд, эрхэлдэг ажил: ажилчин гэж,
Мөн 1996 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүүхэд нь болох Т.А-ны Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 (А) маягтад ... 11.эцгийн овог нэр: М Т, регистрийн дугаар: 00000000, боловсрол: бага, нийгмийн бүлэг: малчин, ажилладаг байгууллага: *******, эрхэлдэг ажил: ******* гэж,
Мөн 1999 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүүхэд нь болох Т.Наурызханы Төрснийг Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 (А) маягтад ... 11.эцгийн овог нэр: М Т, регистрийн дугаар: 00000000, боловсрол: бага, нийгмийн бүлэг ... гэж тус тус бүртгэгдсэн байна.
8.Дээрх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч М.Т нь Б аймгийн А сумын “Социализмын зам” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан болон тус А сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан нь тус тус нотлогдон тогтоогдож байна.
9.Харин хүсэлт гаргагчаас Б аймгийн А сумын “Социализмын зам” нэгдэлд 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 13-ний өдрийг дуустал, 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус нормчин болон малчнаар ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн боловч хүсэлт гаргагч М.Т нь дээрх хугацаанд нормчин, малчнаар ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
10.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1985 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн гэх 1980 оны саарал өнгийн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэл, овог: М, нэр: Т, төрсөн он сар өдөр: 1968.09.13, эрэгтэй, боловсрол: бага, мэргэжил: *******, дэвэр эзэмшигчийн гарын үсэг: Т, хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга гэж таталдуулж гарын үсэг зурж тамга дарж баталгуулсан байх ба уг хөдөлмөрийн дэвтэрт 1985-1992 онуудад ажилласан хоног, авсан хөлс тус тус бичигдсэн боловч хүсэлт гаргагч М.Т нь 1987-1989 онуудад хугацаат цэргийн алба хаасан болох нь түүний цэргийн батлах болон Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 08/2906 дугаартай лавлагаагаар тогтоогдож байх тул тухайн хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
11.Иймд дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хүсэлт гаргагч М.Т-ий Б аймгийн А сумын “Социализмын зам” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг болон тус А сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан У овогт Мын Т нь Б аймгийн А сумын “Социализмын зам” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг болон тус А сумын 4 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Т-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК