Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 131

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав.

     Шүүх хуралдаанд:  

     Прокурор                                           Д.Нямдэлэг   

     Нарийн бичгийн дарга                             Б.Намуунзул нар  оролцов.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дойнин овгийн Гантулгын Цэвээнд холбогдох 1831000760105 дугаартай  хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1992 оны 01 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгатын 24-9 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Дойнин овгийн Гантулгын Цэвээн, РД:УУ-92011336,

  Шүүгдэгч Г.Цэвээн нь 2018 оны 03 сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Хамар даваа гэх газарт 4519 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Э.Шижир-Эрдэнэ, Б.Энхдөлгөөн нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                               

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Г.Цэвээний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн...2018 оны 03 дугаар сарын 02-ноос 2018 оны 03 дугаар сарын 03-нд шилжих шөнө найзууд болох Шижир-Эрдэнэ, Оюут, Энхдөлгөөн, Зулцэцэг, Чинзориг нарын хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу зугаалахаар би ахынхаа 45-19 УБЗ улсын дугаартай Ноах маркийн автомашинаар явж байгаад “Хамар даваа” уруудаж шөнийн 03 цаг орчим явж байхад миний өөдөөс улсын дугаар, өнгийг нь мэдэхгүй микро автомашин орж ирэхээр би тээврийн тээврийн хэрэгслээ баруун тал руугаа дарахад цасан хунхар руу машин татагдсан. Тэгэхээр нь би буцаж зүүн тал руугаа дарах гэхэд машин гулгаад эргэж осол болсон. Машинаас буухад Энхдөлгөөн, Шижир-Эрдэнэ машин дотор байхгүй замын хажууд хэвтэж байхаар нь өргөөд машинд хэвтүүлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/

           2.Хохирогч Б.Энхдөлгөөний 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....”2018 оны 02 дугаар сарын дундуур байх Цэвээн ахтай амралтын өдөр салхинд гарах талаар утсаар хоорондоо ярилцаад тэгээд тэр өдрөөс хойш буюу 2018 оны 03 дугаар сарын 02-ны орой 7 цагийн үед байсан шиг санагдаж байна. Цэвээн ах манай сургууль дээр ирж намайг аваад бид 2 хамт Шижир-Эрдэнэ, З.Зулцэцэш, Ц.Оюут, Б.Чинзориг нарыг аваад Улаанбаатар хотоос 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очиж амрах зорилгоор хөдөлсөн. Тухайн үед Улаанбаатар хотоос гарах үед гадаа их харанхуй цасан шуурга болж байсан. Бид нар нэг цаг орчим машинтай явж байгаад Урьхан зоогийн газарт 2-30 минут орчим зогсож Чинзориг, Зулцэцэг 2 зоогийн газарт орж хоол идсэн. Харин бид хэд биеийн чилээг гаргаж гадаа хэсэг зогсож зарим нэг нь бие засаж байгаад цааш хөдөлсөн. Тэр үед цаг шөнийн 00 цаг өнгөрч байсан. Цэвээн ах өөрийн эзэмшлийн 45-19 УБЗ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож их удаан явсан. Харин Цэвээн ахын хажууд Зулцэцэг сууж явсан. Арын суудал зүүн захын буланд Б.Чинзориг хажууд нь би сууж байсан. Миний хажууд Э.Шижир-Эрдэнэ, баруун талын буланд Ц.Оюут бид 4 сууж байсан. Бид нар орой болсон байсан учраас сандлын арыг хойш нь болгож унтсан. Би Дархан-Уул аймаг руу ороод унтасан. Харин суудал дээр надтай хамт сууж байсан Б.Чинзориг, Э.Шижир-Эрдэнэ, Ц.Оюут нар Урьханаас гараад унтчихсан байсан. Би сүүлд унтасан. Цэвээн ах Зулцэцэг 2 юм яриад явж байсан. Зулцэцэгийг унтсан эсэхийг би мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь миний хоолой боогоод амьсгал боогдоод сэрсэн. Би юу болсон талаар огт мэдээгүй гадаа гэнэт ухаан ортол Цэвээн ах намайг өргөж машинд суулгаад эмнэлэг явцгаасан...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/

            3.Хохирогч Э.Шижир-Эрдэний 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн өгсөн... “..:Тухайн үед Улаанбаатар хотоос гарахад гадаа цасан шуургатай байсан болохоор Цэвээн их удаан явсан. Улаанбаатар хотоос гараад 1 цаг 30 минут гаран яваад Урьхан зоогийн газарт очиж Чинзориг хоол идсэн. Харин бид нар гадаа хэсэг зогсож, зарим нэг нь бие засаж дуусаад Чинзоригийг гар ирэх үед бид нар машиндаа суугаад цааш хөдөлсөн. Урьхан зоогийн газраас хөдлөөд Ц.Оюут, Б.Энхдөлгөөн, Чинзориг бид нар шөнө болчихсон байсан учраас арын суудлыг хойш нь болгож байгаад унтаад өгсөн. Үүнээс хойш замдаа огт зогсоогүй. Шууд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын чиглэлд явсан. Гэнэт юу болсныг мэдэхгүй машин хоёр тийшээ гэнэт найгаж байгаад ямар нэгэн зүйл мөргөх шиг болсон нэг мэдэхэд би замын хажууд доошо хараад хэвтэж байсан. Энэ үед манай найз залуу Оюут ирээд намайг өргөөд машины урд талын суудал дээр суулгаж байгаад 40-50 минутын дараа түргэний машинтай эмч ирээд бид нарыг аваад явсан юм...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/

           4.Гэрч Б.Ганболдын 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...“...Замаараа машиндаа сальярк аваад байж байтал миний бие жаахан муудаад даралт ихсэхээр нь Дулаанхан тосгоны эмнэлэг дээр очиж тариа хийлгэж эмнэлэг дээр нилээн удаж байгаад шөнө бие арай гайгүй болоод машинаа бариад явсан. Ингээд бараг 2 цагийн үед Дулаанхан тосгоноос хөдөлсөн байх. Дулаанхан тосгоны 4 замын пост өнгөрөөд даваа өгсөөд явж байхад миний хажуугаар машинууд өнгөрч байсан. Ингээд шөнийн 3 цаг өнгөрч байхад Дархан-Уул аймгийн пост өнгөрөх гэж байхад цагдаа зогсоож шалгаж саатуулсан. Ингээд өглөө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ажилтан нар ирээд болсон явдлын талаар хэлсэн....Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний бие жаахан өвдөөд эмнэлэг орж тариа хийлгэсэн. Миний даралт жаахан ихсэдэг юм. Ядарсан сульдсан нойрмоглосон үедээ машин бариагүй. Гадаа үзэгдэх орчин харанхуй. Машины гэрэлд урдах замаа харна, замын гэрэлтүүлэг гэх зүйл байхгүй, замын нөхцөл байдлын хувьд бол зам халтиргаатай гулгаатай зам гөлгөр байсан...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

           5.Гэрч Б.Чинзоригийн 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....“...      Бт машинд орж суугаад Урьханаас хөдлөх үед хэсэг явж байгаад дахиж унтсан. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Гэнэт машины гулгах дуу чимээ гарч, машин хөндөлсөөд замын хашлага мөргөх үед сэрсэн юм...ослын дараа машинаас буугаад хартал их халтиргаатай гадаа их харанхуй цас их орсон байсан санагдаж байна”....гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/

           6.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/

           7.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт. / хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/  

           8.Шинжээчийн 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтэд “...Жолооч Г.Цэвээн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. жолооч Б.Ганболд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Жолооч Г.Цэвээн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн байна”...гэх дүгнэлт, /хх-ийн 56-р хуудас/

            9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 3332 дугаартай дүгнэлтэд:

            1.Э.Шижир-Эрдэнийн биед цээжний зүүн талын 3, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчллэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдантанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-р хуудас/

            10.Шүүхийн шинжилээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 3331 дугаартай дүгнэлтэд:

                  1.Б.Энхдөлгөөний биед цээжний зүүн талын 6, 7, 8, 10, 11 дүгээр хавирганы далд хугарал, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэн ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

                  2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчллэлээр үүсгэгдэнэ.

                  3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                  4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдантанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 82-р хуудас/

               11. Шинжээчийн 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтэд:

                1.2018 оны 3 дугаар сарын 15-нд гаргасан шинжээчийн 13 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

               2.Жолооч Г.Цэвээн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  9.1 жолооч...замын болон цаг агаарын нөхцөлд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

              3.Жолооч Г.Цэвээн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

             4.Жолооч Б.Ганболд нь 65-67 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа “тоёота НОАХ” маркийн 45-19 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй шүргэлцэж мөргөлдсөн зүйл байхгүй. Зам голлож явсан нь тогтоогдоогүй байгаа нь хэргийн материалаас харагдаж байна. Б.Ганболд нь зам тээврийн осолд нөлөөлөх зүйлгүй болно.

             5.Жолооч Б.Ганболд Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

             6.Жолооч Г.Цэвээн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 гэсэн заалтуудыг зөрчсөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж дүгнэлт гаргав...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 122-р хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Цэвээний гэм буруу, хохирол

төлбөр, ял эрүүгийн хариуцлагын талаар.

     Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Дойнин овогт Гантулгын Цэвээнийг  2018 оны 03 сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Хамар даваа гэх газарт 45-19 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Э.Шижир-Эрдэнэ, Б.Энхдөлгөөн нарын биед хүндэвтэр хохирол учруулсан үндэслэлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний биед хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

    Учир нь: Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б.Энхдөлгөөний мэдүүлэг, 33-34 дүгээр хуудсанд авагдсан хохирогч Э.Шижир-Эрдэнийн мэдүүлэг, 12-13 дугаар хуудсанд байгаа тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн, 9-11 дүгээр хуудсанд байгаа хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн иухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 35-46 дугаар хуудсанд байгаа гэрч Б.Ганболд, Б.Чинзориг нарын мэдүүлгүүд, Шинжээчийн 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт /хэргийн 56 дугаар хуудас/, Шинжээчийн дүгнэлт 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 27  тоот дүгнэлт /хэргийн 122 дугаар хуудас/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3331 тоот дүгнэлт /хэргийн 82 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3332 тоот дүгнэлт /хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Шүүхийн хэлэлцүүлэгээр нэг бүрчлэн шинжлэн судалж үзэхэд хэрэгт хамааралтай нөхцөл байдлуудыг тодорхойлсон, нэг нь нөгөөхөө тодотгосон, тухайн хэрэг явдал болсон нөхцөл  байдлыг давхар тодруулсан шинжтэй, хоорондоо нийцсэн ач холбогдол бүхий баримтууд байгаа тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.   

            Иймээс Шүүх шүүгдэгч Г.Цэвээнийг 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын дэвгэрт орших “Хамар даваа” гэх газарт 45-19 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 жолооч...замын болон цаг агаарын нөхцөлд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Э.Шижир-Эрдэнэ, Б.Энхдөлгөөн нарын биед хүндэвтэр хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэв. Нөгөөтэйгүүр шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Иймээс шүүгдэгч Ганболдын Цэвээнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.Цэвээн нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо төлж гэм хорыг арилгасан, өөрөөр хэлбэл хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардлыг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

          Г.Цэвээнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тухайн хуулийн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд ял, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Г.Цэвээнийг Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.   

      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4  дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Дойнин овогтой Гантулгын Цэвээнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гантулгын Цэвээнийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

  5.Ялтан Г.Цэвээн нь гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

 6.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Б.НАЦАГДОРЖ