| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00394/И |
| Дугаар | 302/ШШ2025/00429 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 302/ШШ2025/00429
| 2025 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 302/ШШ2025/00429 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Т сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт А.М.
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Т сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай “Хүүхэд үрчлэх тухай” захирамжаар М.Н-ийг өвөө нь болох Х.А-д үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч А.М,
Үрчлэгч эх З.З, үрчлүүлэгч эх Ш.Е,
Орчуулагч Т.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч А.М нь Б аймгийн Т сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай “Хүүхэд үрчлэх тухай” захирамжаар М.Н-ийг өвөө нь болох Х.А үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие А.М болон эхнэр Ш.Е бид хоёр өөрсдийн анхны хүүхэд болох 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Н-ийг Б аймгийн Т сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай захирамжаар өөрийнхөө эцэг эх болох Х.А, З.З.нарт үрчлүүлсэн юм.
1.2.Үрчлэн авсан эцэг Х.А нь 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан ба эх З.З нь 68 настай, одоо Т сумын 3 дугаар багт оршин суудаг, өндөр настай болсон, биеийн эрүүл мэнд тааруухан байгаа тул хүүхэд асран хамгаалах чадваргүй болсон.
1.3.Хүү Нийг бичиг баримтын хувьд үрчлүүлсэн боловч бодит байдал дээр 2015 оноос эхлэн бидний гарт өсөн хүмүүжиж, Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа ба мөн өөрөө өөрийн эцэг эхээр овоглуулах хүсэлттэй байгаа.
1.4.Хүү Нийн үрчилж авсан эцэг нас барсан тул эх З.З нь асран хамгаалахаас сайн дурын үндсэн дээр татгалзаж байгаа ба төрүүлсэн эцэг эх болох эхнэр Ш.Е-бид хоёрт буцаан өгөхөөр болж, бид хоорондоо тохиролцсон.
1.5.Хүү Н нь одоо манай гэрт бидний гарт хүмүүжигдэж, Ө сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцаж байгаа болно.
1.6.Иймд дээрх тодорхой шалтгаануудыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Б аймгийн Т сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай захирамжаар миний төрсөн хүү Нийг Хозбай овогтой Алданышт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.М, Ш.Е-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймгийн Т сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай захирамж, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Үрчилсний бүртгэлийн лавлагаа, З.З-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, М.Н-ийн төрсний бүртгэлийн лавлагаа болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, А.М, Ш.Е-ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Х.А-ын Нас барсны бүртгэлийн лавлагаа, Х.А, З.З нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ө сумын 12 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн сургалтын менежерийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, Ж өрхийн эрүүл мэндийн төвийн 11 дүгээр багийн өрхийн эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт, тус аймгийн Ө сумын 3-р багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт, А.М, Ш.Е, З.З нарын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлт зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 573 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12/487 дугаартай албан бичгээр ирүүлсэн А.М, Ш.Е, Х.А, А.Н нарын ХААТР маягтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч нараас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие А.М болон эхнэр Ш.Е бид хоёр өөрсдийн анхны хүүхэд болох 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Н-ийг Б аймгийн Т сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай захирамжаар өөрийнхөө эцэг эх болох Хозбай овогтой Алданыш, Замба овогтой З.нарт үрчлүүлсэн юм. Үрчлэн авсан эцэг Х.А нь 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан ба эх З.З нь 68 настай, одоо Т сумын 3 дугаар багт оршин суудаг, өндөр настай болсон, биеийн эрүүл мэнд тааруухан байгаа тул хүүхэд асран хамгаалах чадваргүй болсон. Хүү Нийг бичиг баримтын хувьд үрчлүүлсэн боловч бодит байдал дээр 2015 оноос эхлэн бидний гарт өсөн хүмүүжиж, Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа ба мөн өөрөө өөрийн эцэг эхээр овоглуулах хүсэлттэй байгаа. Хүү Н нь одоо манай гэрт бидний гарт хүмүүжигдэж, Ө сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцаж байгаа болно. Иймд дээрх шалтгаануудыг үндэслэж үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
5.Хүсэлт гаргагч А.М-нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6.Б аймгийн Т сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай “Хүүхэд үрчлэх тухай” захирамжаар хүүхэд үрчлэх тухай Х.А, З.нараас ирүүлсэн өргөдлийг судлан үзэж М.Н-ийг өвөө нь болох Х.А-т үрчлүүлсэн байна.
7.Хүү болох Н нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд 10Б ангид суралцаж байгаа болох нь тус сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
8. М.Н /РД:БЙ09231317/-ыг Х.А /РД:00/, Жадик овгийн З.З/РД:00/ нарт үрчлүүлж, 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б аймгийн Т сумын бүртгэлийн 006-рт А-ын Н болгон бүртгэсэн нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/009982 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Т сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай “Хүүхэд үрчлэх тухай” захирамж, хүсэлт гаргагч болон үрчлүүлэгч нарын шүүхэд гаргасан хүсэлтээр тус тус нотлогдож байна.
9.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 00 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлаагаар үрчлэн авагч эцэг болох Х.А 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нас барсныг У хот, Н дүүргийн 52-рт 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн нь тогтоогдож байна.
10.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт болох Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар А.М, Ш.Е нь 2008 оны 07 дугаар сарын 24-ний гэр бүл болсон, К.А, З.З нарын ll А №12 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр З.Алданыш, З.З нар нь 1977 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсон нь тус тус тогтоогдож байна.
11.Хүү Нийг үрчлүүлсэн эцэг эх нь болох А.М, Ш.Е-ын ... Бид 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү болох Нийг Т сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай захирамжаар өвөг эцэг Х.А-т үрчлүүлсэн юм. Хүү Н нь одоо Ө сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцаж байгаа ба одоо сургуульд элсэн орсноос хойш бид нартай хамт амьдарч байгаа. Үрчилж авсан эцэг нь нас барсан, эх нь З.нь өндөр настан болсон бөгөөд бодит байдал дээр асран хамгаалахгүй байгаа тул бид өөрсдөө асран хамгаалж, хүмүүжүүлж байгаа. Иймд хүү Нийг төрсөн эцэг нь бид нар өөрсдөө буцааж авах хүсэлтэй байгаа тул хүүхэд үрчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх,
Үрчлэн авагч З.З-гийн ... миний нөхөр Х.А амьд сэрүүн байх үед өөрийн том хүүгийн хүү болох Н-ийг Т сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар үрчилж авсан ба нөхөр маань хүүг үрчилж авсны дараа тун удалгүй өвчний улмаас нас барсан. Харин үрчилж авсан хүү Н-ийг 1 дүгээр ангид орох үеэр буюу 2015 онд өөрийн төрсөн эцэг эхэд нь буцааж өгсөн, тэр цагаас хойш өөрсдөө өсгөн хүмүүжүүлж байна. Иймд хүү Нийг өөрийн төрүүлсэн эцэг эхэд нь буцааг өгөх хүсэлттэй байгаа тул хүүхэд үрчлүүлсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлтийг тус тус үндэслээд хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн Т сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай “Хүүхэд үрчлэх тухай” захирамжаар Муратын Нийг өвөг эцэг Х.А, эмэг эх З.З нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож, 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Нийг төрүүлсэн эцэг нь А.М, эх нь Ш.Е-ын асрамжид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зааснаар Б аймгийн Т сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай “Хүүхэд үрчлэх тухай” захирамжаар М.Н-ийг өвөг эцэг Х.А, эмэг эх З.З нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож, Б аймгийн Т сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хүү Нийг төрүүлсэн эцэг, эх нь А.М, Ш.Е-ын асрамжид шилжүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК