| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00441/И |
| Дугаар | 302/ШШ2025/00431 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 302/ШШ2025/00431
| 2025 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 302/ШШ2025/00431 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, Сентрал тауэр, 00 давхар хаягт үйл ажиллагаа явуулах, “М” ХК (гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Т)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, Ц овогт Э.И-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6000332157 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 23,510,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,889,713.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 38,485.21 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 26,461,199.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “М” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Иэд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Итгэл нь нэхэмжлэгч “М” ХК-ийн нэхэмжилсэн 6000332157 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 23,510,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,889,713.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 38,485.21 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 26,461,199.05 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Нэхэмжлэгч “М” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,256 төгрөгийн тал 145,128 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 145,128 төгрөг, мөн хариуцагч Э.Иээс 145,128 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М” ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Э.И нь нэхэмжлэгч “М” ХК-ийн нэхэмжилсэн 6000332157 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 23,510,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,889,713.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 38,485.21 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 26,461,199.05 (хорин зургаан сая дөрвөн зуун жаран нэгэн мянган нэг зуун ерэн есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч “М” ХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,256 (хоёр зуун ерэн мянган хоёр зуун тавин зургаан) төгрөгийн тал 145,128 (нэг зуун дөчин таван мянган нэг зуун хорин найман) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 145,128 (нэг зуун дөчин таван мянган нэг зуун хорин найман) төгрөг, мөн хариуцагч Э.Иээс 145,128 (нэг зуун дөчин таван мянган нэг зуун хорин найман) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК