Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 302/ШШ2025/00462

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 302/ШШ2025/00462

Баян-Өлгий аймаг

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байр хаягт үйл ажиллагаа явуулах “К” ХК (гүйцэтгэх захирал Б.Ү)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, У овогт Б.Г-д  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,638,887 төгрөг, зээлийн хүү 560,472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,422 төгрөг, нийт 4,220,781 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “К” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч  Б.Гт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г нэхэмжлэгч “К” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,638,887 төгрөг, зээлийн хүү 560,472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,422 төгрөг, нийт 4,220,781 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Нэхэмжлэгч “К” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,482 төгрөгийн тал 41,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 41,241 төгрөг, мөн хариуцагч Б.Гаас 41,241 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч “К” ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б.Г нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,638,887 төгрөг, зээлийн хүү 560,472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,422 төгрөг, нийт 4,220,781 (дөрвөн сая хоёр зуун хорин мянган долоон зуун наян нэгэн) төгрөгийг нэхэмжлэгч “К” ХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,482 (наян хоёр мянган дөрвөн зуун наян хоёр) төгрөгийн тал 41,241 (дөчин нэгэн мянган хоёр зуун дөчин нэгэн)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 41,241 (дөчин нэгэн мянган хоёр зуун дөчин нэгэн) төгрөг, мөн хариуцагч Б.Гаас 41,241 (дөчин нэгэн мянган хоёр зуун дөчин нэгэн)   төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч “К” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК