Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 302/ШШ2025/00469

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 302/ШШ2025/00469

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, С овогт Б-н А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс (дарга Н.Е)-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Статистикийн хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Е,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.З,

Гэрч Т.А, К.З, Д.Ж, М.Е,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

Нэхэмжлэгч Б.А-т шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Б.А нь түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг зөвшөөрсөн хүсэлтээ мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Баймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст холбогдуулан Б аймгийн Статистикийн хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Би Бн А 2012 оны 4 дүгээр сараас эхлэн тус аймгийн Статистикийн хэлтсийн жолоочоор ажиллаж эхэлсэн. Тус байгууллагад 14 дэх жилдээ жолоочоор ажиллаж байгаа.

1.2. 2020 оноос эхлэн дарга Н.Е нь намайг хавчин гадуурхаж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан надтай ажил гүйцэтгэх гэрээ давхар байгуулан цалин хөлсөө үндэслэлгүйгээр бууруулан хөдөлмөрлөх эрхийг маань зөрчиж ирсэн.

1.3. 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байгууллагын шинэ жилийн үдэшлэг болсон ба хэлтсийн дарга Н.Е нь судлаач ажилтай К зодох гээд дайрсан үед түүнийг зогсоох гэж оролдоход намайг ч гэсэн зодож танхайрч биед халдсан тул Цагдаагийн газарт гомдлоо гаргаж байсан. Үүнээс болж Н.Е намайг ажиллах нөхцөлөөр хангаж өгөөгүй, ажлаас чөлөөлсөн тушаал ч өгөхгүйгээр миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.

1.4. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглосон байхад Н.Е нь надтай ажил гүйцэтгэх гэрээ давхар байгуулж, олон жил ажилласан намайг хохироосон. Иймд Б аймгийн Статистикийн хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн дарга Н.Е хариу тайлбар, татгалзал:

2.1.Баймгийн Статистикийн хэлтэс нь үндсэн 6 орон тоотойгоор буюу хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 3, нягтлан бодогч 1 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

      2.2. Харин Үндэсний Статистикийн Хорооноос улирал тутам зохион байгуулдаг Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон ажиллах хүчний судалгааны мэдээлэл цуглуулагчдыг хөдөө сумаас сонгогдсон 10 өрхөөс мэдээ цуглуулахад автомашинаар аюулгүй тээвэрлэн хүргэж, буцаж ирэхэд нь Б.А, Ж.А нартай Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, гүйцэтгэсэн ажлын хөлсийг сар бүр олгож байсан болохоос түүнтэй байнгын ажлын байр гэж хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулаагүй.

Учир нь, тус хэлтэст жолоочийн орон тоо гэх албан ёсны орон тоо байхгүй юм. Үндэсний Статистикийн Хорооноос тус аймгийн сумдаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 10 өрхөөс дээрх Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгааны мэдээллийг цуглуулахдаа хөдөө сумдад мэдээлэгчдийг тээврийн хэрэгслээр авч явах жолоочийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллуулах ба тус хэлтсээс хэнтэй ч ажил гүйцэтгэх гэрээ хийж, зохих хөлсийг төлж болдог. Учир нь тухайн жолооч нь байнгын ажлын байр биш, зөвхөн хөдөө сумдад мэдээлэл цуглуулагч очиж мэдээлэл цуглуулах үед л мэдээлэгч нарыг тээврийн хэрэгслээр тэдний аюулгүй байдлыг хангаж, мэдээлэл цуглуулах боломжийг бүрдүүлэх буюу сонгогдсон 10 өрхөөс мэдээлэл цуглуулахад нь тээврийн хэрэгслээр авч явж, буцаж ирэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээж гэрээгээр ажиллах л хүн юм.

2.3. Үндэсний Статистикийн Хорооны Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/12 дугаартай тушаалаар Үндэсний Статистикийн хорооны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан орон нутаг дахь хэвийн үйл ажиллагааг хангахад туслах үүрэг бүхий гэрээт албан хаагчийн цалинг тогтоож, гэрээт албан хаагч нь нягтлан бодогчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд үндсэн цалингийн 25% хүртэл, нярав, архив, бичиг хэрэг, жолоочийн ажил үүргийг хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд үндсэн цалингийн 15% хүртэл цалин нэмэгдлийг олгохоор тогтоосон байсан боловч дараагаар нь үүнийг өөрчилж, Үндэсний Статистикийн Хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/161 дугаартай “Аймаг, нийслэл, дүүргийн Статистикийн газар, хэлтсийн орон тоог шинэчлэн тогтоох тухай” тушаалын 2 дугаар хавсралтаар Б аймгийн Статистикийн хэлтсийн бүтэц, орон тоо, албан тушаал, ангилал, зэрэглэлийг баталсан бөгөөд тус хэлтэс нь уг 2 хавсралтаар хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 3, зохион байгуулагч 1 гэж нийт 6 хүний орон тоотой батлагдсан. Дараа нь Үндэсний статистикийн хорооны даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/166 дугаар тушаалаар “Аймгийн статистикийн хэлтсийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар Б аймгийн Статистикийн хэлтэс нь (хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 3, нягтлан бодогч 1 гэж нийт  6 орон тоотойгоор бүтэц нь батлагдаж энэхүү бүтэц орон тоогоор өнөөдрийг хүртэл явж байгаа. Иймд тус хэлтэст дээд газраас баталж өгсөн дээрх үндсэн 6 орон тоогоос өөр жолоочийн орон тоо байхгүй бөгөөд хөдөөгийн багуудаас судалгаа авах үед ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулж байгаа жолоочийг байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлгүй юм. Тус хэлтсээс ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулж байсан Б.А 2022 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээг 2024 онд шинэчилж, нэг жилийн хугацаатайгаар байгуулан ажиллуулсан ба гэрээний хугацаа нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. 2025 оны 01 дүгээр сард хөдөө сумуудаас 10 өрхөөс очиж мэдээ авах мэдээлэл цуглуулагч нар тухайн ажлаар явах гэхэд Б.А нь 2025 оны ажил гүйцэтгэх гэрээг дахин байгуулахаар ирээгүй, гэрээ байгуулаагүй.

2.4.Гэтэл тухайн сарын мэдээлэл цуглуулах хугацаа нь болсон тул судалгааны ажлыг тасралтгүй хэвийн явуулахын тулд мэдээлэл цуглуулагчийг өөр жолоочтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулж явуулсан болно. Б.А нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэлтсийн дарга надад ирж би энэ ажлыг цаашид хийхгүй, Улаанбаатар хотод очиж өөр ажил хийхээр явах байх, би өөрийнхөө замыг хөөе, надад ажил олдоно гэж гарч явсан. Түүний энэхүү үйлдэл нь ажил гүйцэтгэх гэрээнээс өөрөө татгалзсаныг илтгэх юм. Гэвч Б.А нь хөдөө сумдаас мэдээлэл цуглуулах ёстой хугацаа өнгөрсний дараа буюу 2 дугаар сарын 19-ний өдөр ирж, өмнөх ажлаа хийхийг шаардсан боловч тухайн үед түүнийг ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулах шаардлага үүсээгүй бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын мэдээлэгч нар мэдээллийг өөр жолоочоор очиж авсан байх тул Б.А тухайн ажлыг хийлгэх шаардлагагүй болсон. Мөн хуулийн дагуу ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож тухайн сарын Б.А-аар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагагүй болсон юм. Учир нь тухайн сарын мэдээллийг тухайн сардаа л цуглуулж дээд газарт хүргүүлэх юм. Нэгэнт Б.А нь зөвхөн мэдээлэл цуглуулагч нар хөдөө сумдаас мэдээлэл авахаар очих үед л ажил гүйцэтгэх гэрээний дагуу тээврийн хэрэгслээр авч очих үүрэгтэй тул түүнд ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй буюу тухайн үеийн ажлыг өөр жолоочоор гүйцэтгүүлсэн болно.

2.5.Мөн Б.А нь ажил гүйцэтгэх гэрээг зөрчиж, хариуцуулж өгсөн автомашинд засвар үйлчилгээг гэрээнд заасны дагуу хийгээгүй буюу тээврийн хэрэгслийг үзлэг, оношилгоонд хамруулах зардлыг тус хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Авто тээврийн үндэсний төвийн Б аймаг дахь салбарт шилжүүлсэн боловч авто машиныг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хамруулаагүй зөрчил гаргаснаар авто машины үзлэг оношилгоонд миний бие 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрөө машиныг тус төвд авч очиж хамруулсан болно. Мөн машины эд анги болох амортизатор эвдэрснийг хэлж солиулаагүй, босоо тэнцүүлэгч нь мултарсныг анзааралгүй явсан. 2025 оны эхний сарын тогтоосон хугацаанд мэдээлэл авах мэдээлэгч нарыг тээврийн хэрэгслээр авч явах үүргээ биелүүлээгүй зэрэг гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул түүнтэй ажил гүйцэтгэх гэрээг үргэлжлүүлэн хийх шаардлагагүй болсон.

2.6.Иймд гомдол гаргагч Б.А нь Б аймгийн Статистикийн хэлтсийн батлагдсан бүтэц орон тоонд ажиллаж байгаа албан хаагч биш бөгөөд тус хэлтэст жолоочийн албан ёсны баталсан орон тоо байхгүй тул түүнийг жолоочийн ажилд эгүүлэн тогтоох боломжгүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч Б.А-ын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд,Баймгийн Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай тэмдэглэл, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэмэлт тайлбар, Б аймгийн Статистикийн хэлтсийн ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан Б.А-ын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн ажлын хэсгийн  2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн акт, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №25-2 дугаартай Авто машин хөлслөх гэрээ, Үндэсний статистикийн хорооноос зохион явуулж байгаа “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон ажиллах хүчний судалгааны ажлаас явах жолоочийн гэрээг дүгнэсэн 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2025/01 дугаартай акт, 0000 дугаартай тээврийн хэрэгслийн Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, А.Б-ийн Жолоочийн болон иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №25-01 дугаартай Авто машин хөлслөх гэрээ, Үндэсний статистикийн хорооноос зохион явуулж байгаа Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон ажиллах хүчний судалгааны ажлаар явах жолоочийн гэрээг дүгнэсэн акт,  Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ЗШ/180 дугаартай шийтгэвэр зэргийг,

Хариуцагчаас  хариу тайлбар, Үндэсний статистикийн хорооны тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/12 дугаартай тушаал, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/161 дугаартай тушаал 1, 2 дугаар хавсралтын хамт, Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргын 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/166 дугаартай тушаал хавсралтын хамт, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/01 дугаартай иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, А.Б-ийн жолоочийн болон иргэний үнэмлэхийн хуулбар, Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Нэхэмжлэх, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №25-01 дугаартай Хөдөө сумуудад томилолтоор ажиллах жолоочтой байгуулах ажил гүйцэтгэх гэрээ, Ж.Аын жолооны болон иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Нэхэмжлэх, 0000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Зарлагын баримт, Б аймгийн Статистикийн хэлтсийн 2025 оны 01, 02 дугаар саруудын цаг бүртгэл, мөн тус байгууллагын 2024 оны цалин олгох хүснэгт болон ажлын цагийн тооцоо, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Зарлагын баримт, “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон Ажиллах хүчний судалгаа”-ны мэдээлэл цуглуулагч Д.Ж-г Б сумын 3 дугаар багт мэдээлэл цуглуулах ажлаар ажиллуулах удирдамж, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон Ажиллах хүчний судалгаа”-ны мэдээлэл цуглуулагч Д.Ж-ыг Н, Б сумдад мэдээлэл цуглуулах ажлаар ажиллуулах удирдамж, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Д.Жын 2025 оны 02 дугаар сард хийсэн ажлын тухай илтгэх хуудас, Б аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэл цуглуулагч Б.К-ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Албан томилолт, Б.А-ын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн албан томилолт, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон Ажиллах хүчний судалгаа”-ны мэдээлэл цуглуулагч Б.К-ийг А сумын мэдээлэл цуглуулах ажлаар ажиллуулах удирдамж, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б.К-ийн 2025 оны 02 дугаар сард хийсэн ажлын тухай илтгэх хуудас, Д.Ж-ын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн албан томилолт, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон Ажиллах хүчний судалгаа”-ны мэдээлэл цуглуулагч Д.Ж-ын 2025 оны 1, 2 , 3 дугаар саруудад судалгаанд явсан тухай илтгэх хуудас, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон Ажиллах хүчний судалгаа”-ны мэдээлэл цуглуулагч Б.К-ийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Судалгааны ажлаар ажилласан тухай илтгэх хуудас, Д.Ж-ын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн албан томилолтууд, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон Ажиллах хүчний судалгаа”-ны мэдээлэл цуглуулагч Д.Ж-ыг Б сумын 02 дугаар багт мэдээлэл цуглуулах ажлаар ажиллуулах удирдамж, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон Ажиллах хүчний судалгаа”-ны мэдээлэл цуглуулагч Д.Ж-ыг С сумын 5 дугаар багт мэдээлэл цуглуулах ажлаар ажиллуулах удирдамж, Д.Ж-ын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025 оны 01 дүгээр сард хийсэн ажлын тухай илтгэх хуудас, Б.К-ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн албан томилолтууд, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон Ажиллах хүчний судалгаа”-ны мэдээлэл цуглуулагч Б.К-ийг А сумын мэдээлэл цуглуулах ажлаар ажиллуулах удирдамж, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон Ажиллах хүчний судалгаа”-ны мэдээлэл цуглуулагч Б.К-ийг Д сумын мэдээлэл цуглуулах ажлаар ажиллуулах удирдамж, Б.К-ийн 2025 оны 01 дүгээр сард хийсэн ажлын тухай илтгэх хуудас зэргийг тус тус гаргаж өгсөн болно.

Шүүхийн журмаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр Т.А, К.З, Д.Ж, М.Е нарыг гэрчээр асууж мэдүүлэг авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Нэхэмжлэгч Б.А-ын хариуцагч Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст холбогдуулан гаргасан  жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.А би 2012 оны 4 дүгээр сараас эхлэн аймгийн Статистикийн хэлтсийн жолоочоор ажиллаж байсан ба 2020 оноос эхлэн дарга Н.Е-нь намайг хавчин гадуурхаж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан надтай ажил гүйцэтгэх гэрээ давхар байгуулан цалин хөлсийг үндэслэлгүйгээр бууруулан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж ирсэн. 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байгууллагын шинэ жилийн үдэшлэгийн үед хэлтсийн дарга Н.Е-нь судлаач ажилтай Кадирбекийг зодох гэж дайрах үед зогсоох гэсэн намайг зодож танхайрч биед халдсан тул Цагдаагийн газарт гомдлоо гаргаж байсан. Үүнээс болж Н.Е намайг ажиллах нөхцөлөөр хангаж өгөөгүй, ажлаас чөлөөлсөн тушаал ч өгөхгүйгээр миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Иймд Б аймгийн Статистикийн хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

6.Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Б аймгийн Статистикийн хэлтэс нь үндсэн 6 орон тоотойгоор буюу хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 3, нягтлан бодогч 1 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Мэдээлэл цуглуулагчдыг хөдөө сумуудад автомашинаар тээвэрлэн хүргэж, буцаж ирэхэд нь Б.А, Ж.А нартай Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажлын хөлсийг сар бүр олгож байсан болохоос түүнтэй байнгын ажлын байр гэж хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулаагүй. Учир нь, тус хэлтэст жолоочийн орон тоо гэх албан ёсны орон тоо байхгүй. Б.А-тай 2022 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээг 2024 онд шинэчилж, нэг жилийн хугацаатай ажиллуулсан ба гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. 2025 оны 01 дүгээр сард хөдөө сумуудаас 10 өрхөөс очиж мэдээлэл цуглуулагч нар тухайн ажлаар явах гэхэд Б.А нь ажил гүйцэтгэх гэрээг дахин байгуулахаар ирээгүй, гэрээ байгуулаагүй тул өөр жолоочтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулж явуулсан болно. Мөн Б.А нь ажил гүйцэтгэх гэрээг зөрчиж хариуцуулж өгсөн автомашинд засвар үйлчилгээг гэрээнд заасны дагуу хийгээгүй буюу тухайн үеийн ажлыг  өөр жолоочоор гүйцэтгүүлсэн болно. Иймд Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1.Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/161 дугаартай “Аймаг, нийслэл, дүүргийн Статистикийн газар, хэлтсийн орон тоог шинэчлэн тогтоох тухай”, 2021 оны 10 дугаар сарын 16-ы өдрийн А/166 дугаартай “Аймгийн статистикийн хэлтсийн албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалуудаар Аймгийн статистикийн хэлтсийн орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэлийг баталсан байх ба дээрх тушаалуудын хавсралтаас үзэхэд Б аймгийн Статистикийн хэлтсийн орон тоог нийт 6 байхаар үүнд хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 3, нягтлан бодогч 1  тус тус байхаар баталсан  байна. 

7.2.Б аймгийн Статистикийн хэлтсийн ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан Б.А-ын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн ажлын хэсгийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн актаас үзэхэд Статистикийн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/27 дугаар тушаалаар ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнээр томилогдсон 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нь захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01 тоот гэрээний хавсралт, ерөнхий болон тусгай нөхцөлд тусгасан шаардлагыг хангасан байдал, холбогдох баримтуудтай танилцаж, шалгаж үзээд Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулан явуулсан Өрхөд суурилсан нийгэм, эдийн засгийн болон Ажиллах хүчний судалгааны ажлаар ажил гүйцэтгэх  гэрээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дүгнэж үзээд, гүйцэтгэгч нь захиалагчийн тавьсан шаардлагын дагуу техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй, техникийн саатал гарсан үед түүнийг бүрэн арилгаж чадах ур чадваргүй байгаа тул гүйцэтгэгч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэжээ.

7.3.Б аймгийн Статистикийн хэлтэс нь А.Б-тэй 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус тус Автомашин хөлслөх гэрээ байгуулж Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа болон ажиллах хүчний судалгааны мэдээлэл цуглуулах ажлаар явахад А.Б-ийн автомашинаар үйлчлүүлэхээр харилцан тохиролцсон байх ба уг гэрээний биелэлтийг тухай бүрт нь дүгнэж байсан нь тогтоогджээ.

7.4. 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №25-01 дугаартай Хөдөө сумуудад томилолтоор ажиллах жолоочтой байгуулах ажил гүйцэтгэх гэрээгээр Статистикийн хэлтсийн дарга Н.Е нь Ж.А-той 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатайгаар тус хэлтсийн Ланд-200 маркийн 0000 дугаартай автомашинаар үйлчлүүлэхээр харилцан тохиролцсон байна.

7.5.Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ЗШ/180 дугаартай шийтгэврээр холбогдогч У овогт Н. Е-г Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4 дэх заалтад заасан олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчиж “Танхайрах” зөрчил, мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодож “Хүний биед халдах” зөрчил үйлдсэнд тооцож, холбогдогч Н.Е-г 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь тогтоогджээ.

7.6. Б аймгийн Статистикийн хэлтсийн 2024 оны 1 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэлх цалин олгох хүснэгт, ажлын цагийн тооцооны хуудсаар тухайн хэлтэст нийт 6 хүн ажиллаж, тухайн 6 хүнд цалин олгогдсон байна.

 

7.7. Гэрч М.Е-с ... “Жолооч Б.А нь 2024 оны 12 дугаар сарын сүүлээр явснаас хойш 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилд ирээгүй байсан.  Яагаад ирээгүй гэдгийг мэдэхгүй. Дараа нь өөр жолоочтой гэрээ байгуулж ажиллуулсан. ... Б.А-ын цагийг бүртгэж байгаагүй.  Гэхдээ 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилд өдөр бүр ирдэг байсан. Ямар шалтгаанаар ирээгүй болохыг мэдэхгүй” гэж,

гэрч Д.Ж-оос ... “Нэхэмжлэгч Б.А-ын ажил гүйцэтгэх гэрээг 2024 оны 12 дугаар сарын дундуур дүгнэсэн байгаа. Тухайн үед тээврийн хэрэгслийн босоо тэнхлэг, амаржин хоёр эвдэрсэн байсан. Б.А-ын ажилтай холбоотойгоор тээврийн хэрэгслийг, машиныг яаж унаж байсан юм байна гэдгийг шалгаж хангалтгүй гэж дүгнэсэн. Б.А-ыг тухайн шийдвэрийг үндэслэж ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй” гэж,

гэрч Т.А-с ... “Б.А гэдэг ажилтны ажлыг 12 дугаар сарын сүүлээр дүгнэсэн. Тухайн үед яаж дүгнэснээ санахгүй байна” гэж,

гэрч К.З-с ...  “Би Статистикийн хэлтсээс гараад одоо өөр газарт ажиллаж байгаа. Жолоочийн ажлыг 2024 оны 12 дугаар сарын сүүлээр дүгнэсэн байгаа учраас сайн санахгүй байна” гэж тус тус мэдүүлжээ.

8.Нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж маргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

9.Нэхэмжлэгч Б.А нь Б аймгийн Статистикийн хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн боловч ажил олгогч нь Б.А-ыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллуулж байсан нь тогтоогдохгүй байна.

10. Хариуцагчаас Б.А-ыг  ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажиллуулж байсан гэж тайлбарлажээ. Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ нь ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээний үүрэгт хамааралтай боловч хоорондоо ялгаатай болно. Ажил гүйцэтгэх гэрээнд хөдөлмөрлөх ажиллагаа байдаг боловч үүний үр дүнд бий болсон зүйл гэрээний гол нөхцөл байдаг бол хөлсөөр ажиллах гэрээнд хөдөлмөрлөх үйл ажиллагаа буюу ажил үйлчилгээ үзүүлэх явдал голлох үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээнд эцсийн үр дүн чухал байдаг.

11.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. Нэхэмжлэгч Б.А-ын хувьд Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн мэдээлэл цуглуулагч нар хөдөө сумдаас мэдээлэл авахаар очиход тээврийн хэрэгсэл жолоодох ажил үйлчилгээ үзүүлэх үүрэг гүйцэтгэж байсан байх тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

12.Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Б.А-ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, талуудын тайлбараас үзэхэд Б.А нь Статистикийн хэлтэстэй харилцан тохиролцож тээврийн хэрэгсэл жолоодох ажил үйлчилгээг олон жилийн хугацаанд тогтмол шинжтэй гүйцэтгэж, хөлс авч байсан нь тогтоогдож байна.

13.Хариуцагчийн хувьд Б.А-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг үргэлжлүүлэхээс татгалзсан байна. Гэрээний талууд гэрээнээс татгалзаж болох боловч энэ нь хуулийн зохицуулалтад нийцсэн байх ёстой. Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарладаг бөгөөд ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр гэрээг цуцлах чөлөөт эрхийг гэрээний талуудад  хуулиар  олгоогүй. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд Хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар, 225 дугаар зүйлд  гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар  тус тус заасан бөгөөд хариуцагчийн зүгээс хуульд заасан дээрх үндэслэлээр гэрээнээс татгалзсан, цуцалсан талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Хариуцагчаас Б аймгийн Статистикийн хэлтсийн ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан Б.Аын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн ажлын хэсгийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн актыг гаргаж өгсөн ба уг актад гүйцэтгэгч нь захиалагчийн тавьсан шаардлагын дагуу техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй, техникийн саатал гарсан үед түүнийг бүрэн арилгаж чадах ур чадваргүй байгаа тул гүйцэтгэгч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн боловч тухайн үндэслэл нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Ажил дүгнэсэн ажлын хэсгийн гишүүн Д.Ж нь “Тухайн үед тээврийн хэрэгслийн босоо тэнхлэг, амаржин хоёр эвдэрсэн байсан” гэж мэдүүлж байгаа боловч тухайн байдалд жолооч Б.А ямар буруутай болох нь тодорхойгүй, тухайн ажил дүгнэх актад дурдсан захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01 тоот гэрээ болон түүний хавсралтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна. Ажил дүгнэсэн ажлын хэсгийн гишүүдийг гэрчээр асуух үед Б.Аын ажлыг яаж дүгнэснээ тодорхой тайлбарлаж чадаагүй байх тул тухайн баримтаар Б.А гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

14.Мөн хариуцагч гэрээнээс татгалзах хуульд заасан журмыг зөрчсөн байна.  Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс Б.А-тай байгуулсан гэрээний хугацаа дууссан, ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэхээс өөрөө татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно.

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс Б.А нь гэрээний үүрэг зөрчсөн, түүнтэй байгуулсан гэрээг үргэлжлүүлэхээс татгалзсан үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

16.Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч Б.А-тай байгуулсан гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцлаагүй байх тул нэхэмжлэгч Б.А нь хөлсөөр ажиллах гэрээгээр үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж Б.А-ыг  Баймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн жолоочоор үргэлжлүүлэн ажиллуулахыг Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

17.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А-ыг  Баймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн жолоочоор үргэлжлүүлэн ажиллуулахыг Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн даргад даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК