Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 313/ШШ2025/00460

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД: ******* /, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, *******, *******

Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын цэцэрлэгт 1989-1992 он хүртэл гурван жил ажилласан. Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1992 онд ажлаас гарсан тушаал байхгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй байна.

Иймд миний 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* би 1989-1992 он хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд хүмүүжүүлэгч багшаар ажилласан. Орсон тушаал нь байдаг хэр нь гарсан тушаал нь байдаггүй. Тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч гарсан тушаал байхгүй учраас энэ 3 жил тооцогдохгүй байгаа. Тиймээс үүнийг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэцэрлэгт ажиллахаа болиод гарсан. Цэцэрлэгийн багшийн сургуульд сурсан жил ажилласан жилд тооцогддог. Хүмүүжүүлэгч багш гэдэг нэртэй байсан. Багш гэж дангаараа байгаагүй.

Нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагаа нотолж:

Нэхэмжлэгчийн өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт, 275595 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаартай тушаалын хуулбар, Ж.*******ийн хүүхдийн цэцэрлэг-ийн хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, 1990, 1991, 1992 онуудын цалингийн тооцооны хүснэгт, гэрч С.*******а, Н.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг хэрэгт ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн С.*******а, Н.******* нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ж.******* нь 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсчээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.******* нь 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болох нь:

Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаартай тушаалын хуулбар, Ж.*******ийн хүүхдийн цэцэрлэг-ийн хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, гэрч С.*******а, Н.******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1. Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаартай Багш нарыг ажилд томилох тухай тушаалд: 1989 онд их, дээд, тусгай мэргэжлийн дунд сургууль төгссөн багш, сурган хүмүүжүүлэгчдийг...сургууль, цэцэрлэгүүдэд томилон ажиллуулсугай гээд хавсралтад ******* ******* УӨ.ЦБС Сайхан-Овоогийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч гэж бичигджээ.

Дээрх баримтаар нэхэмжлэгч Ж.******* нь 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

2. Ж.*******ийн хүүхдийн цэцэрлэг-ийн хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтод: 1990 оны 01-07 дугаар саруудад 197-360 төгрөг, 09-12 дугаар саруудад 360 төгрөг, 1991 оны 01-06 дугаар саруудад 338-720 төгрөг, 08-12 дугаар саруудад 564-900 төгрөг, 1992 оны 01 дүгээр сард 830 төгрөг, 04-06 дугаар саруудад 759-1210 төгрөг, 09-12 дугаар саруудад 664-1320 төгрөгийн цалин авч байсан талаар бичигджээ.

Дээрхи баримтад нэхэмжлэгч Ж.*******ийн 1990 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 09, 10, 11, 12 дугаар саруудад, 1991 оны 01, 02, 03, 04, 05, 06, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад, 1992 оны 01, 04, 05, 06, 09, 10, 11, 12 дугаар саруудад цалин авч байсан талаар бичигдсэн байх ба энэ нь түүнийг дээрхи хугацаанд ажиллаж байсныг нотолж байна.

Тухайн баримт нь хэрэгт эх хувиар авагджээ. Энэ нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж эх хувиар ирүүлсэн байх тул шүүх үнэлэв.

3. Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаартай тушаал нь хэрэгт хуулбар хувиар авагдсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн, гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасанчлан бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцож үнэлэв.

Ж.*******ийн хүүхдийн цэцэрлэг-ийн хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт нь хэрэгт эх хувиар авагджээ. Энэ нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж эх хувиар ирүүлсэн байх тул шүүх үнэлэв.

4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн С.*******а, Н.******* нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцуулсан бөгөөд С.*******а: Ж.******* нь 1989 онд байх /яг сайн мэдэхгүй байна/ намайг ажиллах байхад миний дараа Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын цэцэрлэгт /сургуулиа төгсөж ирээд/ тус цэцэрлэгийн багшаар ажилд ороод мөн намайг байх хугацаанд Өмнөговь аймаг руу шилжээд явсан. Ойролцоогоор 3 жил ажилласан байх... гэж, Н.*******: Би Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед буюу оныг нь сайн санахгүй байна. 1990 оны үед Ж.******* манай цэцэрлэгт багшаар ажилд орсон. Би 2004 онд тэтгэвэртээ гарч, Ж.******* намайг тэтгэвэртээ гарахаас өмнө Өмнөговь аймаг руу хүнтэй суугаад шилжиж байсан... гэж тус тус мэдүүлсэн байна.

Гэрч С.*******а, Н.******* нар нь нэхэмжлэгч Ж.*******тэй нэг байгууллагад хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг. Энэ нь гэрч С С.*******а, Н.******* нарын хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн түүхээр нотлогддог бөгөөд шүүх тэднийг нэхэмжлэгчийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн ажилласан байдлын талаар гэрчилсэн мэдүүлгүүдийг үнэлэв.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай тушаал, 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаартай тушаалууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үйл баримтыг нотолсон баримт байх бөгөөд Гурвантэс сумын Соёл нэгдлийн Ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 64 дугаартай тогтоолд нэхэмжлэгчийн ажиллаж байсан талаар бичигдээгүй байгаа зэргээс дээрхи баримтуудыг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрч С.*******, Б. нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дүгнэхэд Б.ийг 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 11 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд жолоочоор, 1991 оны 11 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам хувьцаат компанид жолоочоор тус тус ажиллаж байсан нь нотлогдож байна гэж үзэн ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэв.

1990, 1991, 1992 онуудын цалингийн тооцооны хүснэгт нэхэмжлэгчийн тухайн хугацаанд авч байсан цалинг тэмдэглэсэн эсэх нь тодорхойгүй байгаа зэргээс дээрх баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ийг 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ