| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 313/2025/00397/И |
| Дугаар | 313/ШШ2025/00461 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 313/ШШ2025/00461
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /РД:*******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, *******
Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд Залуус танхимын үйлчлэгчээр 1988 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал тухайн байгууллагад ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт бичсэн бичилт зөрчилтэй, засвартай учир ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрээд байна.
Иймд намайг 1988 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд Залуус танхимын үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ц.******* нь шүүхэд ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Шүүхээр тогтоолгох гэж байгаа жилүүдээ шүүхээс гадуур шийдвэрлүүлсэн тул шүүхээр орох шаардлагагүй болсон. Иймд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь ажилласан байдал тогтоолгохыг хүсчээ.
Нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн ...Шүүхээр тогтоолгох гэж байгаа жилүүдээ шүүхээс гадуур шийдвэрлүүлсэн тул шүүхээр орох шаардлагагүй болсон. Иймд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж орон нутгийн төсвийн орлогоос 35 100 төгрөгийг гаргуулан Ц.*******д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 74.5 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д буцаан олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ