Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/00482

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/00482

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн С сумын 3 дугаар багт оршин суух, Т овогт С.М.

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн С сумын “Е” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тариачин бөгөөд туслах ажилчнаар, 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн С сумын 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.М нь Б аймгийн С сумын “Е” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тариачин бөгөөд туслах ажилчнаар, 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн С сумын 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие анх шүүхэд Б аймгийн С сумын “Е” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн С сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч хүсэлтийн шаардлагаа Б аймгийн С сумын “Е” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тариачин бөгөөд туслах ажилчнаар, 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн С сумын 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор өөрчилж байна.

1.2.Учир нь, С.Мг миний нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн тушаал, шийдвэр, С сумын 1995-2000 онуудын мал тооллогын А карт архиваас гарахгүй байгаа учраас тэрээр өндөр малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна.

1.3.Иймд Б аймгийн С сумын “Е” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тариачин бөгөөд туслах ажилчнаар, 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн С сумын 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагч С.Мгийн 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудын цалин хөлсний баримт, 627514 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1999, 2000 онуудын мал тооллогын баримтууд, 0780978 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 0205000185 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М.Ж-ны төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Я.С-д олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 520, 521 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12/478 албан бичгээр ирүүлсэн С.М болон түүний 1985-2000 онд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн С сумын “Е” нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаартай тушаал, 1985-1987 онуудын цалингийн баримтууд болон 2000 оны мал тооллогын баримт, тус аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 402 дугаартай албан бичгээр Б.Жанеркед олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие анх шүүхэд Б аймгийн С сумын “Е” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн С сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч хүсэлтийн шаардлагаа Б аймгийн С сумын “Е” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тариачин бөгөөд туслах ажилчнаар, 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн С сумын 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор өөрчилж байна. Учир нь, С.М миний нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн тушаал, шийдвэр, С сумын 1995-2000 онуудын мал тооллогын А карт архиваас гарахгүй байгаа учраас тэрээр өндөр малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна гэжээ.

6.Хүсэлт гаргагч С.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажиллаж байсан байдлыг болон мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч С.М нь Б аймгийн С сумын “Е” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тариачин бөгөөд туслах ажилтнаар, 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

6.1. Б аймгийн Засаг даргын тамгын гарын Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн С сумын “Е” нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаартай “Зарим хүнийг ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай” тушаалын нэг дэх заалтаар өөрийн хүсэлтийн дагуу 37 га-ийн системийн тариачин бөгөөд туслах ажилчин Муфти, Дамыс нарыг 1985 оны 7-р сарын 15-аас .... тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ... байдал,

6.2.Мөн тус албан бичгээр ирүүлсэн Б аймгийн С сумын “Е” нэгдлийн цалин хөлсний баримтад 1985 онд 1-р сард 68 төгрөг, 2-р сард 85 төгрөг, 3-р сард 72 төгрөг, 4-р сард 72 төгрөг, 5-р сард 57 төгрөг, 6-р сард 51 төгрөг, 7-р сард 56 төгрөг, 8-р сард 129 төгрөг, 9-р сард 72 төгрөг, 10-р сард 1095 төгрөг, 11-р сард 83 төгрөг, нийт 1836 төгрөг, 1986 оны 1-р сард 143 төгрөг, 2-р сард 142 төгрөг, 3-р сард 139 төгрөг, 4-р сард 139 төгрөг, 5-р сард 166 төгрөг, 6-р сард 130 төгрөг 50 мөнгө, 7-р сард 130 төгрөг, 8-р сард 130 төгрөг, 8-9-р сард 214 төгрөг 30 мөнгө, 10 дугаар сард 75 төгрөг 25 мөнгө, 11-12 дугаар сард 173 төгрөг 60 мөнгө, 1987 онд тус тус ажилласан хоног, авсан хөлс бичигдсэн байдал,

6.3.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12/478 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн хүсэлт гаргагч С.Мгийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 (А) маягтад ... 8.нийгмийн бүлэг: малчин, 9.байнга оршин суудаг бригад, гудамж, МАА-н 4-р хэсэг, ... 14.ажилладаг байгууллага: Е нэгдэл, ажилд орсон он: 1988, цех,тасаг: 4-р хэсэг, эрхэлдэг ажил: малчин ... гэж бүртгэгдсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

7. Мөн хүсэлт гаргагч С.М нь Б аймгийн С сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан нь хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

            7.1. Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлаж олгосон Б аймгийн С сумын мал тооллогын А дансны 2000 оны баримтын 13-рт М, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:3, малчин өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:3, малчдын тоо:2, .... бүгд: 79, энэ жилийн төл:20, өнгөрсөн жилийн төл эр:14, эм:12, 2 ба дээш насны эр11, эм:20, хуц бүгд:2, ямаа бүгд: 20, энэ жилийн төл: 10, 2 ба дээш насны  эм:10, 2000 оны эцэст тооллогоор бүгд: 109, адуу-10, үхэр:28, ... гэж тус тус тоолуулсан малын тоо бүртгэгдсэн байдал,

            7.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12/478 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн хүсэлт гаргагч С.Мгийн 1997 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүүхэд болох М.Ж-ны Төрснийг бүртгэх анкетыг 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн байх ба уг анкетэд ... 5.төрсөн он: 1997.04.07, нийгмийн бүлэг: малчин, ... 14.Эцгийн овог нэр: С.М, регистрийн дугаар: 0000000, нийгмийн бүлэг: малчин ... гэж тус тус бүртгэгдсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

            8.Харин хүсэлт гаргагч С.М нь Б аймгийн С сумын 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохыг хүссэн боловч дээрх онуудад мал маллаж, малчин байсныг шууд нотлох баримтгүй байх тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            9.Хүсэлт гаргагч С.М нь 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болох нь түүний 627514 дугаартай Цэргийн батлахаар тогтоогдож байна.

10.Хүсэлт гаргагч С.Мгийн 0780978 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх 0205000185 дугаартай баталгаажилтын хуудсанд Төлек овгийн С.М /РД:00000000/-нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.

11.Иймд дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хүсэлт гаргагч С.М нь Б аймгийн С сумын “Е” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тариачин бөгөөд туслах ажилтнаар, 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн С сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Төлек овогт С.М нь Б аймгийн С сумын “Е” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тариачин бөгөөд туслах ажилтнаар, 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн С сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож, Б аймгийн С сумын 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК