| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2016/0004/Э |
| Дугаар | 355 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Урангуа,
Улсын яллагч Н.Дамбадаржаа,
Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бод холбогдох 1805019730405 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .................. улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Б/РД:..........
Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Бнь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс молл худалдааны төвийн урд талын авто замын гарцан дээр иргэн Б.Бтэй маргаж улмаар толгойн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь зүүн хөмсөгт няцарсан шар, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хичээл тараад 20 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс молл худалдааны төвийн урд талын авто замын модны 2 луу эргэдэг уулзвар дээр явган хүний замаар хүн гараад ирэхээр нь тоормос дарж зогссон. Тухайн үед мөргөчихлөө гээд бодоод уучлал гуйх гэтэл зөрүүлээд цохьсон. Тэгээд намайг заамдаад авахаар нь би таныг улаан гэрлээр гараад ирнэ гэж бодоогүй гэтэл машинд сууж явсан хүн бууж ирээд чи өөрөө улаан гэрлээр гарсан байж болиоч гэтэл хохирогч тоохгүй байсан. Тэгтэл тэр ах над руу нулимсан. Тэгтэл найз Бямбадорж бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохьсон. Тэгтэл тэр ахын толгойноос цус гарсан. Хохирогчид 190.000 төгрөгийн хохирол төлсөн. Намайг эхлээд цохих үед миний харааны шил хугарсан” гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн орчим ажлаа тараад ганцаараа баруун 4 замаас модны 2 луу эргэдэг замын уулзвар дээр явган хүний гарцаар гарч явсан чинь приус 30 маркийн машинтай залуу ирэн мөргөсөн. Жолооч залуу машинаас буун ирээд та улаан гэрлээр орчихлоо, таны буруу шдээ гэж хэлэхээр нь би нөгөө жолооч залуугийн өмсөж явсан хувцасны захаас татан чи тэмдэгээ хар гэж хэлэн уулзварын зүүн хэсэгт байрлуулсан байсан зам тавьж өгөн баруун тийш эргэж болно гэсэн тэмдгийг үзүүлэх гэсэн чинь машин дотроос 4-5 залуу гарч ирэн намайг тойрон зогсоод таны буруу шдээ гэж хэлэн жолооч залуугийн хувцаснаас барьсан байсан миний гарыг тавиулах гээд татаад байсан. ...би уурандаа жолооч залуугийн нүүрэн тус газарлуу нь алгадах гэсэн чинь гараараа хаасны улмаас би гар дээр нь цохьсон. Тэгтэл намайг эргүүлэн миний зүүн хөмсөг хэсэг рүү нэг удаа гараараа цохьсон. Миний дагз, хүзүү хэсэг рүү 2-3 удаа цохьсон. Гудамжинд явж байсан хүмүүс салгасан. Эмчилгээний зардалд 168,000 төгрөгийн зардал гарсан...” гэжээ. /хх 10-12 хуу/
Гэрч Ц.Бямбадорж мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 05-ны оройн 20 цаг өнгөрч байхад найз Бат-Оршихийн хамт гэртээ хорих гээд машинтай явж байсан Багшийн дээд орчим нэг хүн гар өргөж байсан чинь Бат-Орших зам дагуу бол авъя гээд машинаа зогсооход 3 дугаар хороолол орно гэсэн. Нөгөө хүнийг суулгачихаад төв замаараа явж байгаад Модны 2-ын туслах замаар дээш эргэсэн чинь ногоон гэрэлээр явган зорчигч ороод ирсэн. Тэгтэл Бат-Орших тулж зогсоод тормос гишгэсэн. Нөгөө явган зорчигч машины хамар дээр гараараа тулсан. ...Бат-Орших машинаасаа буугаад уучлаарай ахаа гээд байсан. Тэгтэл нөгөө ах Бат-Оршихийн өмсөж явсан хувцасны зах хэсгээс чирээд тэмдэг харуулана гээд байсан. Тэгтэл машинууд дуут дохио хэрэглээд байхаар нь би машины руль дээр суугаад зогсоол руу машиныг байрлуулсан. Хойно сууж явсан зорчигч буугаад явсан. Би машинаас буугаад Бат-Орших дээр очсон чинь Бат-Орших нөгөө хохирогч ах мөн машинд гар өргөн суусан ах 3 зогсож байсан чинь хохирогч ах зорчигч ах 2 маргалдсан чинь нүүр хэсэг рүү нь нулимсан чинь нөгөө зорчигч ах хохирогч ах руу яаж байгаа юм бэ гэхээр нь би дундуур нь орон болиулсан. Би Бат-Орших зорчигч ах нарын хамт буцаад машины тавьсан зогсоолын зүг рүү алхаж явсан чинь хохирогч ахаас Бат-Орших уучлаарай ахаа ингээд явья гэсэн чинь хохирогч ах Бат-Оршихийн нүүр хэсэг рүү нулиман нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохисон чинь Бат-Орших уурлаад нөгөө ахыг нүүрэн тус газар луу нь нэг удаа цохисон чинь хохирогчийн хөмсөгний дээд хэсгээс цус гарсан. Тэгтэл хохирогч ахын гарт байсан гар утас газар унасан би авч өгсөн. Тэгээд цагдаа дуудан Бат-Оршихийг аваад явсан. Би даган явсан. ...тэр хохирогч ах тэсэхийн аргагүй уурлуулсан юм...” гэжээ. /хх 37/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4578 дугаартай дүгнэлт: “1. Б.Бий биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 15 хуу/
Толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх 16/
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн тодорхойлолт /хх 21/
Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23, 41/,
Хохиролоо авсан гомдол саналгүй гэх баримт /хх 46/ зэрэг болно.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Бнь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс молл худалдааны төвийн урд талын авто замын гарцан дээр иргэн Б.Бтэй маргаж улмаар толгойн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь зүүн хөмсөгт няцарсан шар, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 46/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.
Хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бат-Оршихтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 46 хуу/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 10-12/, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4578 дугаартай дүгнэлт /хх 15 хуу/, гэрч Ц.Бямбадорж /хх 37/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Б.Бат-Оршихийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Бат-Оршихд 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.