Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 33

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах би Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын иргэн *******ийн   нэхэмжлэлтэй,   аймгийн ******* холбогдох 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 91 дугаар захирамжийн дагуу **************** *******, охин ******* бидний өмчлөлд шилжүүлж өгөхийг аймгийн *******т даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын  10-ны өдөр хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Хариуцагч аймгийн ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн *******ийн хүсэлтийн дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 91 дүгээр захирамжийн дагуу манай улсын бүртгэгч бүртгэлийг хийхээр мэдүүлэг, захирамжийг авсан боловч уг захирамжид улсын бүртгэлийн дугаар бичигдээгүй байсан  тул мэдүүлэгийг буцаасан болно. Улмаар захирамжид дурдагдсан үл хөдлөх хөрөнгийн талаар иргэний хэргийн шүүхэд хандаж тодруулга авсан бөгөөд шүүгчийн захирамж, тодруулгын дагуу өмчлөх эрхийг *******ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг бичиж гаргасан болно гэжээ.

 

      Нэхэмжлэгч  Есөнбулаг сумын иргэн *******  нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* миний бие 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлд *******т Харзат багийн 11 дүгээр байр 5 тоот нэг өрөө байрыг шүүхийн шийдвэрийн дагуу миний бие *******, охин Г.******* бидний нэр дээр бүртгэж, тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг гаргуулахаар хандсан  гэвч 2016 оны 10 дугаар сарын 27-нд Говь-Алтай аймгийн Улсын бүртгэл шаардлагыг хангасан болно. Иймд тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Хариуцагч аймгийн ******* нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан  тодруулга авсаны үндсэн дээр *******ийн нэр дээр Есөнбулаг сумын Харзат багийн 11-ын 5 тоот байрыг шилжүүлэн бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгон нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэнээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь бусдын эрхийг зөрчөөгүй,  хуульд харшлаагүй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1,  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж  байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал хувь болох 35100 төгрөгийг төрийн сангаас үлдсэн 35100 төгрөгийг хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэхь хэсэгт заасныг баримтлан  Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын иргэн *******ийн   нэхэмжлэлтэй,   аймгийн ******* холбогдох хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тал хувь болох 35100 төгрөгийг төрийн сангаас үлдсэн 35100 төгрөгийг хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулж *******т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн ороолцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                           Э.ЗОЛБАДРАХ