Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 302/ШШ2025/00472

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 302/ШШ2025/00472

Баян-Өлгий аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, И овогт Х.Б-ийн хүсэлтэй,

Хүсэлтийн шаардлага: Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Х.Б нь Б аймгийн Ө сумын 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаартай захирамжаар А-г Х.О, К.К нарт үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2007 оны 12 дугаар сарын 17-нд төрсөн охин А-г 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Ө сумын Засаг даргын 98 тоот захирамжаар хадам ах болох Х.О-д үрчлүүлсэн болно.

1.2.Үрчлүүлснээс хойш үрчлэн авсан эцэг эх О, К нар нас барсан бөгөөд асран хамгаалах хүнгүй өөрийн арамжид авсан болно.

1.3.Охин А-г цаашид суралцах эрхийн баталгааг хангах үүргийг хариуцуулах хүсэлтэй байгаа тул Ө сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн захирамжийн А-г К.О, К.К нарт үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч Х.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэд: ... Миний бие 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ө сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 19-ний А/126 тоот захирамжийн А-г Х.О, К.К нарт үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгох талаар гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Хүсэлт гаргагч Х.Бын  хүсэлттэй Б аймгийн Ө сумын 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаартай захирамжаар Аг Х.О, К.К нарт үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Х.Б нь уг хүсэлтээсээ татгалзсан тухай шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Х.Б нь Б аймгийн Ө сумын 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаартай захирамжаар Аг Х.О, К.К нарт үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хүсэлт гаргагч Х.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК