Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/00483

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/00483

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн У сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт С. Х.

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн У сумын “А” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн У сумын 1 дүгээр баг буюу Их ойгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ж-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Х нь Б аймгийн У сумын “А” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн У сумын 1 дүгээр баг буюу Их ойгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие анх Б аймгийн У сумын “А” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн У сумын 1 дүгээр баг буюу Их ойгор багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч хүсэлтийн шаардлагаа Б аймгийн У сумын “А” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн У сумын 1 дүгээр баг буюу Их ойгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор багасган өөрчилж байна.

1.2.Учир нь, С.Х миний нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн тушаал, шийдвэр, У сумын 1995-2000 онуудын мал тооллогын А карт архиваас гарахгүй байгаа учраас тэрээр өндөр малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна.

1.3.Иймд Б аймгийн У сумын “А” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн У сумын 1 дүгээр баг буюу Их ойгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагч С.Хы 1986, 1987, 1990, 1991 онуудын цалин хөлсний баримтууд, Батлан хамгаалах төв архивын  2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, 2001 оны мал тооллогын баримт, 0331143 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон 0206000063 болон 02320182 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн  хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 21100302 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэхийн үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баярын бичиг, 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Х.Л, Х.Т нарын төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчаас Я.С-д олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 575, 576 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12/483 албан бичгээр ирүүлсэн С.Х болон түүний 1986-2000 онд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 190 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн У сумын “А” нэгдлийн 1986, 1987, 1989, 1990 онуудын цалин хөлсний баримтууд, тус аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 416 дугаартай албан бичгээр Б.Жанеркед олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Б овогт Сы Х нь Б аймгийн У сумын Алтай хөгжлийн нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан байгаа. 1989, 1990 оны хөдөлмөрийн хөлсөөр нотлогдож байгаа. Мөн тус аймгийн У сумын 1-р багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. 2001 оны мал тооллогын картад өнгөрсөн оны мал тооллого бичигдсэн учраас 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгохоо хүсэлтийн шаардлага багасгасан байгаа. Иймд хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

5.Хүсэлт гаргагч С.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажиллаж байсан байдлыг болон мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч С.Х нь Б аймгийн У сумын “А” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

6.1.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 190 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн У сумын “А” нэгдлийн цалин хөлсний 1986 оны баримтад хүсэлт гаргагч С.Х нь 1-р сард 122 төгрөг, 2-р сард 122 төгрөг, 3-р сард 122 төгрөг, 4-р сард 52 төгрөг, 5-р сард 116 төгрөг, 6-р сард 76 төгрөг, 7-8-р сард 161 төгрөг 60 мөнгө, 9-р сард 76 төгрөг, 10-11-р сард 1471 төгрөг, 12-р сард 174 төгрөг 32 мөнгө, 1987 оны баримтын 74-рт С.Х, 1-р сард 75 төгрөг, 2-р сард 75 төгрөг, 3-р сард 82 төгрөг, 6-р сард 99 төгрөг 57 мөнгө, 7-8-р сард 223 төгрөг 44 мөнгө, 9-р сард 81 төгрөг 43 мөнгө, 10-р сард 81 төгрөг 43 мөнгө, 11-р сард 2231 төгрөг 99 мөнгө, 12-р сард 414 төгрөг 77 мөнгө, 1989 оны баримтад ... 11-р сард 269 төгрөг, 12-р сард 59 төгрөг, 1990 оны баримтад 63-рт Х, 1-р сард 47 төгрөг 17 мөнгө, 2-р сард 47 төгрөг, 3-р сард 41 төгрөг, 4-р сард 56 төгрөг 85 мөнгө, 5-р сард 87 төгрөг, 6-р сард 284 төгрөг, 7-р сард 70 төгрөг, 8-р сард 47 төгрөг, 9-р сард 55 төгрөг 75 мөнгө, 10-р сард 756 төгрөг 22 мөнгө, 11-12-р сард 227 төгрөг 66 мөнгө тус тус цалин авч байсан талаар тусгагдсан байдал,

6.2.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12/483 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч С.Хы Паспорт авах өргөдөл буюу ХААТР-1 (А) маягтыг 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн байх ба уг анкетэд ... 8.төрсөн он сар өдөр: 1969-09-20,  Б аймаг, У сум, 10.ажилладаг байгууллага: Их ойгор хэсэг, 11.эрхэлдэг ажил: малчин, 12.байнга оршин суудаг бригад: У Их ойгор, ... гэж бүртгэгдсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

7. Мөн хүсэлт гаргагч С.Х нь Б аймгийн У сумын 1 дүгээр багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан нь хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

            7.1.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн У сумын мал тооллогын А дансны 2001 оны баримтын 16-рт С.Х, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:5, малчин өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:5, малчдын тоо:2, ... бүгд:5, энэ жилийн төл: 1, өнгөрсөн жилийн төл эм:1, эр:1, 2 ба дээш насны эм:2,  бүгд:5, энэ жилийн төл: 2, 2 ба дээш насны эр:1, 2001 оны эцэст тоологдсон тал бүгд:14, үхэр:4, хонь:5, ямаа:5 ... гэж 2000 оны төл болон 2001 онд тоолуулсан малын тоо тус тус бүртгэгдсэн байдал,

            7.2.Хүсэлт гаргагч С.Хд Б аймгийн У сумын Засаг даргаас 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Мал сүргээ тогтвортой өсгөж жил бүр их хэмжээгээр тэжээл бэлтгэж, энэ онд 10 т өвс бэлтгэсэн явдалд баяр бүргэж, Баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнасан байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

            8.Батлан хамгаалахын төв архивын 2025  оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаагаар Сы Х БХЯ-ны сайдын 1987.09.25 өдрийн н/507 дугаар тушаалаар Б аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 021 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 641950 дугаарын цэргийн батлахтай халагдсан нь тогтоогдож байна.

9.Хүсэлт гаргагч С.Хы 0331143 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх 0206000063 дугаартай баталгаажилтын хуудсанд Бахат овгийн С.Х /РД:000000005/-нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимт гэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 10 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.

Мөн 02320182 дугаартай баталгаажилтын хуудсанд Б овогт Сы Х /РД:00000000/-нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу 1995 оноос хойш нийтдээ 4 жил 0 сар, үүнээс малчнаар 3 жил 0 сар тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн болохыг  Иргэн/даатгуулагч/-ийн 2001, 2003 онуудын малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг тооцсон байна.

10.2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод хүсэлт гаргагч С.Хы 2000-2003, 2013 оны 1, 2, 3 дугаар сар, 2019, 2024 оны 11, 12, 2025 оны 1, 2, 3 дугаар саруудад төлсөн нийгмийн даатгалын шимтэл тус тус тусгагдсан байна.

11.2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүсэлт гаргагч С.Хд Мал маллах арга ухааныг эзэмшсэн тул Малчин мэргэжлийн үнэмлэх олгогдсон байна.

11.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн У сумын Засаг даргаас 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон 00689831 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээ нь тус хүсэлтийн шаардлагад хамааралгүй нотлох баримт болохыг дурдах нь зүйтэй байна.

12.Иймд дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хүсэлт гаргагч С.Х нь Б аймгийн У сумын “А” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн У сумын 1 дүгээр баг буюу Их ойгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус  тогтоож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт С.Х нь Б аймгийн У сумын “А” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг болон Б аймгийн У сумын 1 дүгээр баг буюу Их ойгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Хы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК