Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 302/ШШ2025/00490

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 302/ШШ2025/00490

Баян-Өлгий аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, А блок 00 давхар хаягт үйл ажиллагаа явуулах, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (дарга Г.Ч)-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар баг, Ц ХХК-ийн  Цамбагарав 00 хаягт үйл ажиллагаа явуулах, Э ХХК-д  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:  Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх 13000169 тоот тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу нийт 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжлэлтэй, хариуцагч ЭХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх 13000169 тоот тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу нийт 800,000  төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантөгсийн 2025 орны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 23,750 төгрөгийн тал нь болох 11,875 төгрөгийг хариуцагч ЭХХК-аас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч ЭХХК нь нэхэмжлэгч Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжилсэн өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх 13000169 тоот тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу нийт 800,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 23,750 төгрөгийн тал нь болох 11,75  төгрөгийг хариуцагч ЭХХК-аас гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Х.МЕЙРАМБЕК