| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00477/И |
| Дугаар | 302/ШШ2025/00501 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 302/ШШ2025/00501
| 2025 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 302/ШШ2025/00501 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00-р хороо, Сүхбаатарын талбай 5, Г төв байр хаягт үйл ажиллагаа явуулах, Г ХК (гүйцэтгэх захирал А.О)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт К.Г-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,609,136.51 төгрөг, зээлийн хүү 523,041.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,473.65 төгрөг, нийт 9,139,651.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч К.Гд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч К.Г нь нэхэмжлэгч Г ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн үүрэгт үндсэн зээл 8,609,136.51 төгрөг, зээлийн хүү 523,041.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,473.65 төгрөг, нийт 9,139,651.18 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,184 төгрөгийн тал 80,592 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 80,592 төгрөг, мөн хариуцагч К.Гээс 80,592 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч К.Г нь нэхэмжлэгч Г ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн үндсэн зээл 8,609,136.51 төгрөг, зээлийн хүү 523,041.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,473.65 төгрөг, нийт 9,139,651.18 (есөн сая нэг зуун гучин есөн мянган зургаан зуун тавин нэгэн төгрөг арван найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,184 (нэг зуун жаран нэгэн мянган нэг зуун наян дөрвөн) төгрөгийн тал 80,592 (наян мянган таван зуун ерэн хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 80,592 (наян мянган таван зуун ерэн хоёр) төгрөг, мөн хариуцагч К.Гээс 80,592 (наян мянган таван зуун ерэн хоёр) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК