Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 362

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

хохирогч Ж.З-,

шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ________ овгийн Б.Н-т холбогдох эрүүгийн 000000000 дугаар, 1 хавтаст хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

________ овогт Б.Н- Монгол Улсын иргэн, ____ны _____ дугаар сарын _____-нд _____ аймгийн _______суманд төрсөн, эрэгтэй, ______ настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1 ганцаараа, _______аймгийн ______сумын _______дүгээр баг, _______ гудамжны _________ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэл:

, (РД:11111111111111111111).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтээр)

Шүүгдэгч Б.Н- нь 2017 оны 10 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө _____ дүүргийн _______ дугаар хороо, ____ дугаар гудамжны ________ тоотод үйл ажиллагаа явуулдаг “Г” ХХК-ний хашаанд байрлах иргэн Ж.З-ын эзэмшлийн амбаарт нэвтрэн орж, иж бүрэн гагнуурын аппарат хулгайлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 240,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н-аас: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг гаргасан. Нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.З- мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сард зарын дагуу Б.Н- нь манайд ажилд орж, байрлаж байсан. Би хүн ажилд авахдаа нэг хүний 200.000 төгрөгийн барьцаатай, түүнийг сар бүр цалингаас нь 50.000 төгрөгөөр суутгаж авахаар гэрээ байгуулдаг. Үүний дагуу Б.Н-тай гэрээ байгуулж, түүний цалин хөлснөөс барьцааны 100.000 төгрөгийг суутгасан ба гэрээний дагуу түүнийг  ажиллуулж байсан. Тэгээд Б.Н- “Аймаг явах болчихлоо хүүхдийн бие муу байна” гэхээр нь би барьцааны 50.000 төгрөгийг нь буцааж өгөөд дээр нь 50.000 төгрөгийг  ажлаа сайн хийж байна гээд урамшуулал болгож өгөөд “гэрээгээ дуусгаад гарахаар үлдсэн 50.000 төгрөгийг аваарай” гэж хэлсэн. Гэтэл Б.Н- нь манай ажлын байрлуулж байсан газраас 2017 оны 0000 дүгээр сарын сүүлээр, шөнийн 02 цагийн үед хамтран амьдарч байсан З- гэгч эмэгтэйнхээ хамт такси бариад бүх эд зүйлээ боож аваад явсан байсан.

Дараа нь манай гагнуурын аппаратыг намайг эзгүйд амбаараас аваад хашаа даваад явсан байсан. Би тус амбаарын орчим камер суулгасан байсан. Тэгээд бичлэг үзэхэд гагнуурын аппаратыг Б.Н- аваад явсан байсан. Би гагнуурын аппаратыг 250.000 төгрөгөөр аваад сар ч болоогүй байсан. Б.Н- ажил сайн хийдэг болохоор би цалинг бүрэн олгодог байсан, 200.000 төгрөгийн барьцааг Б.Н-аас аваагүй. 100.000 төгрөг барьцаанд авсан. Тэгээд Аймаг явах гэж байна гэхээр нь барьцааны мөнгөнөөс 50.000 төгрөг, түүн дээр дахиад урамшуулал болгож 50.000 төгрөг өгсөн. Үүнийг гэрчлэх гэрч байгаа. Б.Н-т 7-10 хоногт 250,000 төгрөгийн цалин олгодог байсан. Одоо Н-т өгөх ёстой гэх мөнгө байхгүй. Б.Н-аас гагнуурын аппараатын мөнгийг нэхэмжилнэ гэв.

 

Хоёр. Эрүүгийн 11111111111111 дугаартай хэргээс:

1.Хохирогч Ж.З-ын хэрэг бүртгэлтэд 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “..Би хувиараа “Г” ХХК-ний хашаанд блокны үйлдвэр ажиллуулдаг. Манай байгууллагад ажиллаж байсан Н- нь 2017 оны 10 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө гэрийн урд байрлах цоожгүй модон амбаарт байсан иж бүрэн гагнуурын аппараатыг хулгайлаад аваад явчихсан. Би алдсан аппаратаа 250,000 төгрөгөөр найз Ж-аас худалдаж авч байсан. Манай найз Жаргап нь 280.000 төгрөгөөр 2017 оны 06 дугаар сарын үед г захын хажууд байрлах барилгын дэлгүүрээс авч байсан. ...Н- нь манай байгууллагад ажиллаж байгаад З- гэдэг хүнийг дагуулж ирж танилцуулаад ажилд оруулж байсан. Нөгөө хүүхэн нь манай байгууллагад тогоочийн ажил хийж байсан. Б.Н-ын эхнэрийн дугаарыг мэдэхгүй. Тухайн модон амбаар цоожгүй зүгээр цоож зүүгээд орхичихсон байсан. 250,000 төгрөг нэхэмжилж байна. Нэг бол гагнуурын аппартаа авмаар байна. ...” гэх мэдүүлэг [1],

 

2. Хохирогч Ж.З-ын мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дахин мэдүүлсэн: “...Би Б.Н-тай хамтран ажиллах гэрээ байгуулж байсан. Гэрээнд ажил тасалвал 50,000 төгрөг хасна, ажилд орохдоо цалингаас 100.000 төгрөг суутгана гэж тохиролцсон. Н- надад 100,000 төгрөгний барьцаанаас 50,000 төгрөг өгч байсан. Хамтран ажиллаж байх хугацаандаа 3-4 хоног ажил тасалж, архи ууж алга болсон. Тэгэхээр нь би ажиллахаа боль гэж хэлж байсан. Тэгэхэд Н- би дахиж архи ууж ажлаа таслахгүй гэж хэлээд манай ажлын байран дээр байрлаж байсан. 3-4 хоног ажил таслахад би мөнгө суутгаж аваагүй. Б.Н-т гэрээний хуудсаа өгөөд өөрөө хугацаагаа тавь гэж хэлсэн. Тэгэхэд Б.Н- хугацаагаа тавиагүй байсан. Гэрээнд бол 07 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 15-ны хооронд гэж тусгагдсан байдаг. Тухайн гэрээнд Б.Н- өөрийн ажиллах хугацаагаа тавиагүй байсан. Би хүмүүсийн тавьсан хугацаанаас хамаарч барьцааны 100.000 төгрөгийг үнэлж олгодог. Би Б.Н-ын цалингаас барьцааны мөнгө гэж 50,000 төгрөг авч байсан. Дахиж барьцаа авч байгаагүй. Тэгээд Н-т ажиллаж байх хугацаанд нь цалингаас гадна урамшууллын мөнгө гэж 50.000 төгрөг өгч байсан. Н- нь цалингаа авчихаад ажил зогсоогүй байхад ажилчдын гэрээс хөнжил гудсаа аваад З- гэх эмэгтэйг дагуулаад ажлаа хаяад яваад өгсөн. Түүнээс хойш ирэхгүй байж байгаад 2017 оны 10 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө үүдний амбаар дотор байсан гагнуурын аппараатыг аваад явсан байсан. Б.Н- манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа тухайн амбаар руу нэвтэрч гагнуурын аппарат авч ажлаа хийчихээд буцаагаад оруулж тавьдаг байсан. Харин ажлаа хаяж явснаас хойш ажлаас гарсан гэж үзэж байгаа тул манай амбаар руу нэвтрэх эрх байхгүй. Манай гагнуурын аппаратыг захиран зарцуулах эрх байхгүй. Тус аппаратыг авч явсан үйлдлийг хулгайн үйлдэл гэж үзэж байна. Би Б.Н-ыг ажилд авахдаа ажилд авсан талаар тушаал гаргаагүй. ...Ажлаас халсан талаар тушаал шийдвэр гаргаж байгаагүй. Ажлаа хаяад явсан болохоор ажлаас гарсан гэж үзэж байна. ...” гэх мэдүүлэг [2],

 

3. Гэрч Э.З-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Би Б.Н- гэдэг хүнтэй 2017 оны 08 дугаар сарын эхээр
танилцсан. Тэгээд найзындаа хамт хоёр хоног байж байгаад Б.Н- ажил руугаа яваад би ажил дээр нь хамт очоод Ж.З- гэдэг хүний ажил дээр тогооч хийх болсон. Тэнд Б.Н-тай хамт ажиллаж байгаад 0000 дүгээр сарын сүүлээр Нэмэхээ цалингаа авчихаад ажлаасаа гарлаа, хөдөө ажилд орно гэж хэлсэн. Бид хоёр тэр шөнөө ажлаа хаяж яваад эргэж очоогүй. Тэрнээс хойш Н- бид хоёр цуг байж байгаад өдрийг нь санахгүй байна нэг өдөр найзынхаа гэрийг нь барилцаж өгчихөөд Н-ыг чи найзындаа очоод хоночих, би одоо харихгүй гэж хэлээд тэрнээс болж муудалцсан. Түүнээс хойш уулзахгүй байж байгаад өчигдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Н- над руу залгаад ярихаар нь “чи яачихсан юм бэ” гэж асуусан чинь “би Ж.З- ахын гагнуурын аппаратыг авчихсан юм” гэж хэлэхээр нь “чи цагдаа дээр очиж учраа олооч, цагдаагаас над руу залгаад байна” гэж хэлсэн чинь “за” гэж хэлээд тасалсан. ...” гэх мэдүүлэг [3]

 

4. Гэрч Ч.О-рийн мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Би Б.Н-ыг танина. Ж.З-ын блокны үйлдвэрт хамт
ажилладаг байсан. Н- нь сууж байгаа гээд эмэгтэйтээ хамт байдаг байсан. Тэр эмэгтэйг нь З- гэдэг. ...Ж.З- даргын гагнуурын аппарат алдсаныг мэдсэн. Камерийн бичлэг дээр бичигдсэн байгаа бичлэгийг нь харсан. ...”  гэх мэдүүлэг [4],

 

5. Б.Н-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Би З- гэж хүнтэй гэрээ байгуулж ажиллаж байсан. Гэрээний хугацаа дуусч барьцаалсан мөнгөө авъя гэхэд ажил зогсохоор мөнгийг чинь өгнө гээд өгөхгүй байсан. Тэгэхээр нь 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө амбаараас нь гагнуурын аппаратыг нь авчихсан юм. Маргааш нь Дарь-Эхийн хуучин эцэст ломбарданд тавьсан. Тухайн үед бичиг баримтгүй байсан учраас нэр, регистрийн дугаараа хэлээд ломбарданд тавьсан. Тавьсан ломбардаа зааж өгч чадна. Би З- гэж хүнтэй 5 сар хамт ажилласан. Сар болгон цалин дээрээс 50,000 төгрөг барьцаанд авч байсан. Гэрээний хугацаа дуусчихсан байхад барьцаанд авсан 200.000 төгрөгийг маань өгөхгүй байсан. Гагнуурын аппаратыг шөнө аваад бариад алхчихсан. Маргааш өглөө нь автобусаар авч яваад ломбарданд тавьсан. Надад эд зүйлийг нь авах эрх байгаагүй. Гагнуурын аппаратаа тэнд хадгалдгийг нь мэддэг байсан болохоор л авчихсан юм. Би 1000000002 оны 05 сарын 12-нд Б-ийн бага хүү болон мэндэлсэн. 2008 онд 0000 дүгээр анги төгссөн. Сургуулиа төгсөөд Төв аймгийн Зуунмод суманд мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн сантехник гагнуурын ангид суралцаж төгсөөд Улаанбаатар хотод “Б” ХХК-д гагнуурчингаар ажиллаж байсан. ...Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй орцоор амьдарч байгаа. Манай аав, ээж хоёр Аймагт оршин суудаг ба 2017 оны хавраас хойш очоогүй. ...” гэх мэдүүлэг [5],

 

6. “Х” ХХК, Б.Н- нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” [6], “Г” ХХК-ний хашаанд байрлах камерийн бичлэгт үзлэг хийхэд “... хар өнгийн амбаартай монгол эсгий гэр байв. Тус амбаарын урд талын ирмэгт цагаан өнгийн тавган антен харагдаж байх ба зүүн доод буланд жижиг модон амбаар, камерийн гол хэсэгт тоног төхөөрөмж суурилагдсан, 22 цаг 32 минут 53 секундэд нэг эрэгтэй хүн орж ирэх ба тус эрэгтэй хүн нь “майти” тээврийн хэрэгслийн хажуугаар гараад хар амбаарын урд зогсоно. Тус эрэгтэй нь шингэн халимаг үстэй, зулай хэсгээр халцарч байгаа, захаа босгосон өвдөг хүрсэн урттай хүрэм өмссөн, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд, бор гуталтай. 22 цаг 34 минут 37 секундэд модон амбаарын хаалгыг онгойлгоно. 22 цаг 35 минутад тухайн залуу амбаар руу цээжин хэсгээрээ тонгойж 22 цаг 35 минут 15 секундэд амбаараас хайрцагтай эд зүйл авч суурилуулсан багажны хажууд зогсоно. ...Хайрцагтай эд зүйл барьсан босоо захтай хүрэмтэй залуу 22 цаг 35 минут 27 секундэд гарч явсан...” гэсэн тэмдэглэл [7], 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гагнуурын аппарын үнийг тогтоосон үнэлгээ [8],

 

7. Б.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [9], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [10], , Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол[11], Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Ариг банкны Б.Н- данс эзэмшдэггүй тухай лавлагаа [12] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-ыг агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчид 240,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Б.Н- нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Дүүргийн хороо, 12 дугаар гудамжны 2а тоотод үйл ажиллагаа явуулдаг “Г” ХХК-ний хашаанд байрлах блокны үйлдвэрийн тоног төхөөрөмж хадгалдаг иргэн Ж.З-ын эзэмшлийн амбаарт 2017 оны 10 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, иж бүрэн гагнуурын аппаратыг хулгайлж, 240,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Ж.З-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “..Би хувиараа “Г” ХХК-ний хашаанд блокны үйлдвэр ажиллуулдаг. Манай байгууллагад ажиллаж байсан Н- нь 2017 оны 10 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө модон амбаарт байсан иж бүрэн гагнуурын аппаратыг хулгайлаад аваад явчихсан. ...” гэх мэдүүлэг [13], түүний дахин мэдүүлсэн: “...Б.Н- гагнуурын аппаратыг захиран зарцуулах эрхгүй. Б.Н-т гагнуурын аппарат агуулж байсан амбаар руу нэвтрэх эрх байхгүй. ...” гэх мэдүүлэг [14], мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үүдний амбаар дотор байсан гагнуурын аппараатыг аваад явчихсан байсан. Б.Н- нь ...ажлаа хаяж явснаас хойш ажлаас гарсан гэж үзэж байгаа тул манай амбаар руу нэвтрэх эрхгүй тул аппаратыг авч явсан үйлдлийг нь хулгайн үйлдэл гэж үзэж байна. ...” гэх мэдүүлэг [15],

-Гэрч Э.З-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Н- над руу залгаад ярихаар нь “чи яачихсан юм бэ” гэж асуусан чинь “Би Ж.З- ахын гагнуурын аппаратыг авчихсан юм” гэж хэлэхээр нь чи цагдаа дээр очиж учираа олооч цагдаагаас над руу залгаад байна гэж хэлсэн чинь за гэж хэлээд тасалсан. ...” гэх мэдүүлэг [16],

-Гэрч Ч.О-рийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Ж.З- дарга  гагнуурын аппаратаа алдсаныг мэдсэн. Камерийн бичлэг дээр бичигдсэн байгаа бичлэгийг нь харсан. ...”  гэх мэдүүлэг [17],

-Б.Н-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...Би З- гэж хүнтэй гэрээ байгуулж ажиллаж байсан. Гэрээний хугацаа дуусч барьцаалсан мөнгөө авъя гэхэд ажил зогсохоор мөнгийг чинь өгнө гээд өгөхгүй байсан. Тэгэхээр нь 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө амбаараас нь гагнуурын аппаратыг нь авчихсан юм. Маргааш нь Дарь-Эхийн хуучин эцэст ломбарданд тавьсан. ...Надад эд зүйлийг нь авах эрх байгаагүй. Гагнуурын аппаратаа тэнд хадгалдгийг нь мэддэг байсан болохоор л авчихсан юм. ...” гэх мэдүүлэг [18], “Г” ХХК-ний хашаанд байрлах камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл [19],  эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан баримтаар Б.Н- нь “Х” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, шүүгдэгч нь ажиллаж байсан байгууллагын эд хөрөнгийг хулгайлсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын мэдүүлгүүдэд дурдагджээ. Иймд шүүхээс хэний өмчлөлийн эд хөрөнгө алдагдсан эсэх, хохирогч зөв тогтоогдсон эсэхийг нягтлаж хохирогчоор тогтоогдсон иргэн Ж.З-оос шүүх хуралдаанд тодруулахад  “блокны үйлдвэр нь “Х” ХХК-ний үйлдвэр бөгөөд тус байгууллагын менежерээр би ажилладаг, компаний төлөөлөгч, Б.Н-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан. Харин алдагдсан гагнуурын аппаратыг “Х” ХХК-ний хөрөнгөөр худалдаж авсан боловч би өөрийн цалингаас тус компанид мөнгийг төлж, аппаратыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан, миний өөрийн хөрөнгө юм гэж” мэдүүлсэн.

Иймд иргэн Ж.З-ыг хохирогчоор тогтоосныг буруутгах үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н- гэм буруугийн талаар маргаагүй.

Хэрэг үйл явдал гарсны дараа “Г” ХХК-ийн хашаанд байрлуулсан хяналтын  камерийн бичлэгийг үзэхэд “Б.Н- нь гагнуурын аппаратыг хулгайлсан болох нь тус бичлэгт бичигдсэн бөгөөд, энэ талаар камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тодорхой дурдсан.

Мөн Б.Н- нь 2017 оны 0000 дүгээр сард ажлаа хаяж явсан, 2017 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй, улмаар иргэн Ж.З-ын эзэмшлийн амбаарт нэвтрэх эрхгүй байсан байна. Түүнчлэн хохирогч Ж.З- нь амбаарын орчим хяналтын камер суулгасан байсан талаар мэдүүлсэн нь тус амбаар тусгайлан хамгаалагдсан гэж үзэх боломжтой юм.

Иймд шүүгдэгч Б.Н-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан хамгааласан агуулахад нэвтэрч хулгайлсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн дээр дурдсан тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна гэж шүүх дүгнэсэн, шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

Б.Н- нь гагнуурын аппаратыг ломбардад тавьсан, барьцаалан зээлдүүлэх газар нь аппаратыг худалдсан байсан тул буцааж авч чадаагүй гэж мэдүүлсэн.

Иргэн Ж.З-ын эзэмшлийн гагнуурын аппаратны үнийг 240.000 төгрөгөөр тогтоосон байх тул аппартны үнэ 240,000 төгрөгийг Б.Н-аас гаргуулж хохирогч Ж.З-т олгох үндэстэй байна.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.Н- нь улсын яллагчийн санал, дүгнэлтэд хэлэх зүйл алга байна гэсэн тайлбарыг гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй ба шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Н- нь ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүхийн захирамж зэргээр урьд 1 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байна.

Иймд шүүхээс Б.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчмыг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял шийтгэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            4.Бусад асуудлаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар Б.Н-ын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг буюу 2 хоног баривчилагдсан хугацаа, мөн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс тогтоол гарах өдрийг хүртэлх хугацаанд  цагдан хоригдсон хоногийг тус тус түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н-ын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнийн хяналтын камерийн бичлэг бүхий CиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Н-ыг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг буюу 2 хоног баривчилсан, 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон бүгд 64 (жаран дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2017 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнийн хяналтын камерын бичлэг бүхий CиДи-г тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 400007 дугаар зүйлийн 400007.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-аас 240,000 (хоёр зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.З-т олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

0000.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА

 

 

 


[1] хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 27-28 дугаартал.

[3] хавтаст хэргийн 31 дүгээр тал.

[4] хавтаст хэргийн 32 дугаар тал.

[5] хавтаст хэргийн 48-49 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[7] Хавтаст хэргин 12 дугаар тал.

[8] хавтаст хэргийн 63 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.

[11] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 54-56 дугаар тал.

[13] хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[14] хавтаст хэргийн 26 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 27-28 дугаартал.

[16] хавтаст хэргийн 31 дүгээр тал.

[17] хавтаст хэргийн 32 дугаар тал.

[18] хавтаст хэргийн 48-49 дүгээр тал.

[19] Хавтаст хэргин 12 дугаар тал.