Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 302/ШШ2025/00502

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 302/ШШ2025/00502

Баян-Өлгий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Хны төв байр, ШХ 00, 00 тоот хаягт үйл ажиллагаа явуулах, Х ХК (гүйцэтгэх захирал Г.Ц)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, С овогт Ш.Н-д холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,443,152.14 төгрөг, зээлийн хүү 1,613,732.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224,371.53 төгрөг, нийт 7,281,256.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч  Ш.Над холбогдох иргэний хэргийг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Н нь нэхэмжлэгч Х ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн үүрэгт үндсэн зээл 5,443,152.14 төгрөг, зээлийн хүү 1,613,732.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224,371.53 төгрөг, нийт 7,281,256.28 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,450 төгрөгийн тал 65,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 65,725 төгрөг, мөн хариуцагч Ш.Наас 65,725  төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Х ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Ш.Н нь нэхэмжлэгч Х ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн үндсэн зээл 5,443,152.14 төгрөг, зээлийн хүү 1,613,732.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224,371.53 төгрөг, нийт 7,281,256.28 (долоон сая хоёр зуун наян нэгэн мянган хоёр зуун тавин зургаан төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,450 (нэг зуун гучин нэгэн мянган дөрвөн зуун тавин) төгрөгийн тал 65,725 (жаран таван мянган долоон зуун хорин таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 65,725 (жаран таван мянган долоон зуун хорин таван) төгрөг, мөн хариуцагч Ш.Наас 65,725 (жаран таван мянган долоон зуун хорин таван)  төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК