Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 302/ШШ2025/00507

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 302/ШШ2025/00507

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б аймгийн Н сумын 5 дугаар багт оршин суух, Н овогт С.А.

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Н сумын Ховд аймгийн бага сургуульд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, тус аймгийн Н сумын Ерөнхий боловсролын сургуульд 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус бага ангийн багшаар  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан байх тул тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.А нь Б аймгийн Н сумын Ховд аймгийн бага сургуульд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, тус аймгийн Н сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Б аймгийн Н сумын Ховд багийн бага сургуульд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс одоо хүртэл  39 дэх жилдээ бага ангийн багшаар ажиллаж байна.

1.2.Миний хөдөлмөрийг дэвтрийг сургуульд өмнө ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт гаргасан ня-бо гээсэн юм.

1.3.Би анх шүүхэд гаргасан  хүсэлтэд 1986 оноос өнөөдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн боловч хүсэлтийн шаардлагаа багасгасан болно.

1.4.Иймд миний Б аймгийн Н сумын Ховд аймгийн бага сургуульд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, тус аймгийн Н сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус бага ангийн багшаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 7-р сарын 20-ны өдрийн 120 тоот тушаалын 3-р хавсралт, хөдөлмөрийн дэвтрийн холбогдох хуудас, Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 120 тоот тушаал, мөн хэлтсийн 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 127 тоот тушаал, Х.Ж, С.А, А.Х, А.К нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 0040313 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлах илэрхийлэхийн хувь

зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 518, 519 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний 12/456 дугаар албан бичгээр ирүүлсэн С.А болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаар албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 120 тоот, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 127 тоот, Н сумын 10 жилийн сургуулийн 1990 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 104 дугаартай “1989-1990 онд багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай” хавсралтын хамт, 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай “Урамшил явуулах тухай”, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаартай “Урамшил шагнал явуулах тухай” тушаал хавсралтын хамт, 1993 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай “Урамшил шагнал явуулах тухай”, 1994 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай “Тэргүүний ажиллагаатай багш сурагчид ажилчдын зургийг хүндэт самбарт тавьж алдаршуулах тухай”, 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай “Багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 1998 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт,1998 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай “Багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 1999 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 1999 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2001 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаартай “Зөвлөл байгуулах тухай” тушаал, 2002 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2002 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дугаартай “Багш зохицуулан ажиллуулах тухай” тушаал, 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” тушаал, 2003 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаартай “Багш ажилчдын цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2001 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаартай “Багш авч ажиллуулах тухай” тушаал хавсралтын хамт, 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 49 дугаартай “Салбар секцийн ахлагчдыг батлах тухай” тушаал хавсралтын хамт, 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай “Түлээ түлшний хөнгөлөлт үзүүлэх тухай” тушаал хавсралтын хамт, 2006 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, Б аймгийн Н сумын Ахлах сургуулийн захирлын 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай “Ээлжийн амралт батлах тухай”  тушаал хавсралтын хамт, 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2007 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 33 дугаартай “Ажил хариуцуулах тухай” тушаал хавсралтын хамт, 2008 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 44 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 40 дугаартай “цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 62 дугаартай, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дугаартай, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаартай, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаартай, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 56 дугаартай тушаалуудыг, мөн Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 401 дугаар албан бичгээр Б.Ж-д олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Н сумын Ховд багийн бага сургуульд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс одоо хүртэл  39 дэх жилдээ бага ангийн багшаар ажиллаж байна. Миний хөдөлмөрийг дэвтрийг сургуульд өмнө ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт гаргасан ня-бо гээсэн юм. Тэтгэвэр гарах нас маань болчихсон учраас 1986-1995 он хүртэл ажиллаж байсан талаарх нотлох баримт олдоогүй учраас анхан шатны шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан гэжээ.

5.Хүсэлт гаргагч С.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6. Хүсэлт гаргагч С.А нь Б аймгийн Н сумын Ховд аймгийн бага сургууль болон Н сумын Ерөнхий боловсролын сургуульд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1. Хүсэлт гаргагчаас хэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 120 тоот тушаалын 3 дахь заалтаар их, дээд сургууль болон тусгай мэргэжлийн дунд сургууль төгсөж ирсэн багш нарыг 3 хавсралтаар баталж, 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн хуваарилагдсан сургуулиуд дээр ажиллуулахаар тогтоож, уг тушаалын  3-р хавсралтад .... Н сумд ... 2.С.А Ховд бригадад бага ангийн багшаар ... гэж бичигдсэн байдал,

6.2.Б аймгийн Н сумын 10 жилийн сургуулийн захирлын 1990 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 104 дугаартай “1989-1990 онд багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаалаар 1990 оны ээлжийн амралтыг хавсралт 1 ёсоор баталсан ба уг тушаалын хавсралтын 53-рт А, багш, 06/18-07/14 .. гэж хүсэлт гаргагчийн нэр бичигдсэн байдал,

6.3.Мөн захирлын 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай “Урамшил явуулах тухай”  тушаалын 4 дэх заалтаар нээлттэй хичээлийн өдөрлөгт оролцож сургууль аймагтаа шалгарсан М, .... А нарт тэргүүн туршлага эзэмшигчийн гэрчилгээ олгож 180 төгрөгөөр шагнасан байдал,

6.4.Мөн захирлын 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаартай “Урамшил шагнал явуулах тухай” тушаалаар ... нийт сурагчидад, багш  нарыг шагнан урамшуулахад үнэртэй ус 48 төгрөгийн үнэтэй 1 ширхэг, 10 төгрөг 20 мөнгө зарцуулахаар шийдвэрлэсэн ба уг тушаалын хавсралтын хүсэлт гаргагч С.Ан нэр бичигдсэн байдал,

6.5.Мөн захирлын 1993 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай “Урамшил шагнал явуулах тухай” тушаалаар ... ажилд идэвх зүтгэл гаргаж ажилласан .... Б, А ... нарыг тус бүрийг 30 төгрөгөөр урамшуулан шагнасан байдал,

6.6.Мөн захирлын 1994 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай “Тэргүүний ажиллагаатай багш сурагчид ажилчдын зургийг хүндэт самбарт алдаршуулах тухай” тушаалд тэргүүний ахлах багш С.А гэж бичигдсэн байдал,

6.7. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12/456 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 1995 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүүхэд нь болох А.Берикболатын Төрснийг бүртгэх анкетад ... 11.Эцгийн овог нэр: С А, регистрийн дугаар: 0000000, ... ажилладаг байгууллага: Н 10 жилийн дунд сургууль, эрхэлдэг ажил: багш... гэж бүртгэгдсэн байдал,

6.8. Хамт ажилласан гэх гэрч Х.Ж, С.А, А.Х, А.К нарын ... Н сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш С.А 1986-1987 оны хичээлийн жилд тус сумын Ховд багийн бага сургуульд ажиллаж байгаад 1987-1988 оны хичээлийн жилд шилжиж ирж бага ангийн багшаар өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа нь үнэн болно гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

7.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн №0040313 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн эхний хуудсанд  овог: С, нэр: А, батлах олгосон: Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга А.К, 2009 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэж бичигдсэн байна.

8.Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Н сумын 10 жилийн сургуулийн захирлын 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай “Багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 1998 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт,1998 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай “Багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 1999 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 1999 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2001 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаартай “Зөвлөл байгуулах тухай” тушаал, 2002 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2002 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дугаартай “Багш зохицуулан ажиллуулах тухай” тушаал, 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” тушаал, 2003 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаартай “Багш ажилчдын цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2001 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаартай “Багш авч ажиллуулах тухай” тушаал хавсралтын хамт, 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 49 дугаартай “Салбар секцийн ахлагчдыг батлах тухай” тушаал хавсралтын хамт, 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай “Түлээ түлшний хөнгөлөлт үзүүлэх тухай” тушаал хавсралтын хамт, 2006 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, Б аймгийн Н сумын Ахлах сургуулийн захирлын 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай “Ээлжийн амралт батлах тухай”  тушаал хавсралтын хамт, 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2007 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 33 дугаартай “Ажил хариуцуулах тухай” тушаал хавсралтын хамт, 2008 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 44 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 40 дугаартай “цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал хавсралтын хамт, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал хавсралтын хамт, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 62 дугаартай, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дугаартай, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаартай, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаартай, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 56 дугаартай тушаалууд нь хүсэлт гаргагч С.Ан 1986-1994 оныг дуустал ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх тушаалуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

9.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, С.А нь Б аймгийн Н сумын Ховд аймгийн бага сургууль болон Н сумын Ерөнхий боловсролын сургуульд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоож  шийдвэрлэв.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Найман овогт С-ийн А  Б аймгийн Н сумын Ховд аймгийн бага сургууль болон Н сумын Ерөнхий боловсролын сургуульд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Ан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК