Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 302/ШШ2025/00506

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 302/ШШ2025/00506

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б аймгийн Н сумын 3 дугаар багт оршин суух, И овогт Т.К

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Н сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Т.К,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.А,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Орчуулагч Т.Х,

Гэрч Б.А, К.Ж, Ж.Р,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Т.К нь Б аймгийн Н сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Миний бие тус аймгийн Н сумын Партизан нэгдэлд 1987 оноос 1992 он хүртэл мал маллаж малчнаар ажиллаж байсан.

1.2.1992 онд тус нэгдэл хувийн хэвшлийн аж ахуйд шилжсэн тул Н сумын 3 дугаар багт хувиараа мал маллаж, малчнаар ажиллаж өдий хүртэл тус багт малчин байгаа юм.

1.3.Би тэтгэвэрт гарах болоод нийгмийн даатгалын байгууллагад очиход таны малчнаар ажилласан дутуу байгаа та шүүхэд хандаж хувиараа мал маллаж, малчин байсан жилийг шүүхээр тогтоолгоно уу  гэж зөвлөсөн юм. Мөн нэгдлийн 70-р дансанд 1998-1999 оны материалд таны эцгийн нэр К-аар бичигдсэн байна, үсгийн зөрүүтэй байна гэж хэлсэн.

1.4.Иймд тус аймгийн Н сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хувиараа мал маллаж, малчин байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Н сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/77 дугаартай албан бичиг, Б аймгийн Н сумын Ховд 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03/85 дугаартай тодорхойлолт, 1999 оны мал тооллогын А карт, Б.А, К.Ж, Ж.Р нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2020/00374 дугаар шийдвэр, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00160 дугаар шийдвэр, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00427 дугаар шийдвэр, 0202000213 дугаартай Баталгаажилтын хуудас, 77 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 556 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12/476 дугаартай албан бичгийн дагуу Т.Кын ХААТР маягтууд, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 404  дугаартай албан бичгээр Б.Ж-д олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Миний бие тус аймгийн Н сумын Партизан нэгдэлд 1987 оноос 1992 он хүртэл мал маллаж малчнаар ажиллаж байсан. 1992 онд тус нэгдэл хувийн хэвшлийн аж ахуйд шилжсэн тул Н сумын 3 дугаар багт хувиараа мал маллаж, малчнаар ажиллаж өдий хүртэл тус багт малчин байгаа юм. Би тэтгэвэрт гарах болоод нийгмийн даатгалын байгууллагад очиход таны малчнаар ажилласан дутуу байгаа та шүүхэд хандаж хувиараа мал маллаж, малчин байсан жилийг шүүхээр тогтоолгоно уу  гэж зөвлөсөн учир шүүхэд хандаж байна гэжээ.

5.Хүсэлт гаргагч Т.К нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлаж олгосон 1999 оны мал тооллогын баримтын 2-рт К.К, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:7, малчин өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:7, малчдын тоо:7, энэ жилийн төл эр:1, эм:1, 1998 оны эцсийн тооллогоор байсан бүгд 120, тэмээ:3, адуу:9, үхэр:4, хонь:41, ямаа:63,  1999 онд бэлэн тоологдсон төл:32, унага:2, тугал:1, хурга:10, ишиг:20, .... 1999 оны эцэст тоологдсон мал бүгд:119, тэмээ:2, адуу:8, үхэр:3, хонь:34, ямаа:75  ... гэж тухайн онуудад тоолуулсан малын тоо тус тус бүртгэгдсэн байна.

6.2.Б аймгийн Н сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/77 дугаартай албан бичигт ... тус сумын Ховд /3-р/ багийн малчин иргэн Тилеухан овогтой К нь 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хувийн мал аж ахуй эрхэлж малчнаар ажиллаж байсан нь үнэн болно гэсэн байна.

6.3.Б аймгийн Н сумын Ховд 3-р багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03/85 дугаартай тодорхойлолтод тус багийн малчин иргэн Тилеухан овогтой К нь 000000000 тоот регистрийн дугаартай , 60 настай, ам бүл-3, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд багт мал маллаж амьдардаг. Иргэн Т.К 1998-1999 онуудад хувийн мал аж ахуй эрхэлж одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэсэн байна.

6.4.Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2020/00374 дугаартай шийдвэрээр Т.К нь Б аймгийн Н сумын Партизан нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг,

Мөн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00160 дугаартай шийдвэрээр Т.К нь Б аймгийн Н сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсныг,

Мөн шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00427 дугаартай шийдвэрээр Т.К нь Б аймгийн Н сумын 3 дугаар багт 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоосон байна.

6.5.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12/476 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Т.Кын БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 (А) маягтын ...14-рт Ажилладаг байгууллага: Партизан нэгдэл, ажилд орсон он: 1987, оршдог сум: Н, эрхэлдэг ажил: хоньчин ... гэж бүртгэгдсэн байна.

6.6. Гэрч Б.А, К.Ж, Ж.Р нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр асуухад өгсөн мэдүүлэгт... Т.К нь тус багт 1987 оноос эхлэн мал маллаж байсан ба 1998 оноос 1999 онуудад тус багт хувиараа мал маллаж, малчин байсан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн байна.

6.7. Хүсэлт гаргагч Т.Кын 0202000213 дугаартай баталгаажилтын хуудсанд И овгийн Т.К /РД:00000000/-нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.

6.8.2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт гаргагч Т.Кт Мал маллах арга ухааныг эзэмшсэн тул Малчин мэргэжлийн үнэмлэх олгогдсон байна.

7.Иймд хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хүсэлт гаргагч Т.К нь Б аймгийн Н сумын 3 дугаар  багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг  дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож шийдвэрлэв.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан И овогт Т.К нь Б аймгийн Н сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг  дуустал мал маллаж, малчин байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.Кын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК