2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/05173

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 16 192/ШШ2025/05173

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** хороо, **-** тоот хаягт оршин суух, М овогт Г-н М /рд:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Т-г эрэн сурвалжлуулах тухай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаранг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.М миний бие нь өөрийн зүс таних хүн болох хариуцагч О.Т гэгчид түүний тавьсан саналын дагуу өдрийн нэг хувийн хүүтэй мөнгө зээлэх үү гэхээр нь 2024.10.02-нд 2 сая төгрөг, 2024.10.04-нд 5 сая төгрөг, 2024.10.10-нд 1.5 сая төгрөг, 2024.10.29-нд 5 сая төгрөг, 2024.11.04-нд 2 сая төгрөг, 2024.11.05-нд 5 сая төгрөг, 2024.11.21-нд 10 сая төгрөг, 2024.11.22-нд 2.2 сая төгрөг, 2024.10.23-нд 1 сая төгрөг, 2024.11.04-нд 1.2 сая төгрөгийг зээлсэн бөгөөд мөн хариуцагчийн өөрийнх нь хүсэлтээр зээлээр 11 грамын 2,330,000 төгрөгийн үнэ бүхий монетан эдлэл, мөн 2,890,000 төгрөгийн үнэ бүхий алтан гинж зэргийг тус тус зээлсэн байдаг бөгөөд нийт үнийн дүн нь 40,120,000 төгрөг болж байгаа ба хариуцагч өнөөдрийг хүртэл дээрх зээлсэн мөнгө зээлээр авсан бараа бүтээгдэхүүний төлбөрүүдийг төлөхгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосоор байна. Энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргатал шүүх хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч О.Т нь хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүхийн баримтаар нотлогдож байгаа тул О.-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.М нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Түмэн-Өлзийг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

О.Т нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин байх газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.21-ний өдрийн 192/ШЗ2025/23106 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 5, 6 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчийн гаргасан О.Т-г эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасантай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар О-ны Т /рд:******/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М/утас:*******/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН