| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03876/И |
| Дугаар | 192/ШШ2025/05218 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/05218
2025 06 17 192/ШШ2025/05218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** хороо, *б хэсэг гудамж, **-* тоот хаягт оршин суух, С овогт Б-н Б /рд**************/
Хариуцагч: Х дүүрэг, ** хороо, *а хэсэг, ** тоот хаягт оршин суух, Ш овогт -н Э /рд***********/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.М нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 онд М-тэй танилцаж, 2011 онд хамтран амьдарсан. БИд 2018.04.19-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан. Бидний хүү Э.Э 2012.10.21-ний өдөр, охин Э.Э 2015.12.28-ны өдөр төрсөн. 2019 оноос бид зан харилцаа таарч тохирохгүй болсон. 2020 оны 4 сараас тусдаа амьдарч 2020 оны 5 сард эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй. Тусдаа амьдрах хугацаандаа миний бие хүүхдээ өөрийн асрамжид авсан. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б-н гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл өсөж бойжиж байгаа тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН