| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04467/И |
| Дугаар | 192/ШШ2025/05219 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/05219
2025 06 17 192/ШШ2025/05219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** хороо, Буянт ухаа-*, 7***-** тоот хаягт оршин суух, Х овогт Г-н У /рд********/
Хариуцагч: С дүүрэг, ** хороо, ** байр, ** тоот хаягт оршин суух, У овогт Б-н Д /рд*****/
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Г.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.М нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Д-тай 2017 онд танилцаж, 2018 оноос хамтран амьдарсан. Бидний хүү Д.Б 2021.02.20-ны өдөр төрсөн. Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээ авч хүү маань эцгээрээ овоглосон. Бид зан харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж 2022 оны 12 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүү Д.Б нь цэцэрлэгт суралцаж байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас бусад зардлууд нь өсөж байгаа тул миний бие уг зардлыг хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2021.02.20-нд төрсөн хүү -т эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б-н төрсөн эцэг мөн. Иймд хүүхдээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн 243 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, эрүүл өсөж бойжиж байгаа тодорхойлолт, Хан-Уул дүүргийн ** хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Б.Д-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.
2. Зохигчид 2017 онд танилцан, 2018 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2021.02.20-ны өдөр хүү Д.Б төрж, эрүүл мэндийн төвийн хяналтад өсөн бойжиж, сурч боловсорч байгаа болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн 2025.05.12-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн 243 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 4-7 дугаар тал/
3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг төсөөтэй хэрэглэж, хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй хэдий ч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр асрамжийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгч хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээнэ гэснийг хариуцагч хариу тайлбартаа хүлээн зөвшөөрч маргаагүй тул хүү Д.Б-г эх Г.У-н асрамжид үлдээх нь зүйтэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй . . . хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй., 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т эцэг, эх үр хүүхдүүдээс тусдаа амьдарч байгаа хэдий ч энэхүү үүргийг биелүүлэх тул эл хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Д.Б-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б-р тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагч Б.Даваадалайгийн хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч Г.У саад болохгүй байхыг тайлбарлах нь зүйтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2021.02.20-ны өдөр төрсөн хүү Д.Бг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Даваадалайгаар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү Д.Бат-Очирыг эх Г.Ундрахын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар Б.Даваадалай нь тус хуулийн 26.2-т заасан үүргийг эхийн адил хүлээхийг, энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Г.У саад болохгүй байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН