2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/05234

 

 

 

 

 

 

 

2025 06 17 192/ШШ2025/05234

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** хороо, Арцатын ам Наадамчдын зам гудамж, ***  байр, ** тоот хаягт оршин суух, Б овогт Ц-н О /рд:******/

Хариуцагч: С дүүрэг, * хороо, Энхтайваны өргөн чөлөө 15А/5 Амбассадор ***Б тоот хаягт оршин суух, ******* овогт************** /иргэний бүртгэлийн дугаар: 111916970667/

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, 11 хороолол, 10/2-21 тоот хаягт байрлах, Жи Эм Эс Эс ХХК /рд:5338255/

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох тухай

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.М нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Онон нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013.06.20-ны өдөр Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсан Соёмбот уулын хормойд Mountain view residence орон сууцны 2-р орц 105 тоот 27.6 м.кв тайлбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авч 2015.06.25-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулсан. Гэтэл уг орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгч болох Жи Эм Эс Эс ХХК-ийн санхүүгийн асуудлаас болоод одоог хүртэл Үл хөдлөх хөрөнгө өмчлөн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-г авч чадахгүй ирсэн. Иймд намайг уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жи Эм Эс Эс ХХК нь Х дүүрэг, ** хорооны нутаг дэвсгэрт Mountain view residence хотхоны үйлчилгээтэй 188 айлын 12 давхар орон сууцыг 2015 оны 1 сард ашиглалтад оруулсан. Ц.О нь Орон сууцыг захиалан бариулах гэрээ-ний орон сууцны төлбөрийг гүйцэтгэгчид саадгүй төлсөн бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан хороололд, Дүнжингаравын гудамж, 51 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206024794 дугаарт бүртгэгдсэн 51 байрны 27.6 кв талбай бүхий 2-р орц 10-р давхрын 105 тоот орон сууцыг өөрийн өмчлөгчөөр тогтоолгох Ц.Ононгын нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч Ц.Онон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Жи ХХК болон Ц.Мөнхбаатар нарыг хариуцагчаар татсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг Жи Эм Эс Эс ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагч Ц.Мөнхбаатараас татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Онон нь хариуцагч Ц.Мөнхбаатар, Жи Эм Эс Эс ХХК нарт холбогдуулан орон сууцны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Ц.Онон нь Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж, ** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэгдсэн ** байрны 27.6 м.кв талбай бүхий *-р орц **-р давхрын **** тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байна.

3. Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025.05.14-ний өдрийн итгэмжлэлээр хариуцагч Жи Эм Эс Эс ХХК нь төлөөлүүлэх эрхээ Ц.М-т олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

5. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ц.О-н нэхэмжлэлтэй, Жи  ХХК-д холбогдох орон сууцны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт, хариуцагч нь нэхэмжлэгч Ц.О нь Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж, 51 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэгдсэн 51 байрны 27.6 м.кв талбай бүхий *-р орц **-р давхрын 1*** тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрч тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь хамтран хариуцагч Ц.М-с татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ц.О-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН