| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03978/И |
| Дугаар | 192/ШШ2025/05236 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/05236
2025 06 17 192/ШШ2025/05236
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Х банк ХК /рд:******/
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 42 хороо, 87б байр, 101 тоот хаягт оршин суух, Т овогт О-ны О/рд:*******/
Зээлийн гэрээний үүрэгт 20,403,262.52 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Х банк ХК нь харилцагч С.С-н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024.09.16-ны өдөр 2010117163 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 18,935,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 631,166.66 төгрөг, зээлийн хүү 201,352.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 705,52 төгрөг төлсөн. О.О нь 2010117163 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024.11.05-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025.04.24-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 170, зээлийн үлдэгдэл 18,303,833.34 төгрөг, хүү 39,932.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,932.62 төгрөг, нийт 20,403,262.52 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 20,403,262.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч О.О нь Х банк ХК-ийн нэхэмжилсэн 20,403,262.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.07.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 4,100,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 4,100,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 4,100,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 4,103,262.52 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч О.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,403,262.52 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч О.О нь нэхэмжлэлийн шаардлага 20,403,262.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.07.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 4,100,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 4,100,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 4,100,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 4,103,262.52 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025 оны 04 сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Х банк ХК нь төлөөлүүлэх эрхээ Э.Н-д олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,966.31 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 129,983.15 төгрөгийг улсын орлогоос, 129,983.15 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, О.Оролмаад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,403,262.52 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч О.О нь нэхэмжлэлийн шаардлага 20,403,262.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.07.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 4,100,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 4,100,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 4,100,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 4,103,262.52 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,966.31 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 129,983.15 төгрөгийг улсын орлогоос, 129,983.15 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН