2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/05322

 

 

 

 

 

 

2025 06 19 192/ШШ2025/05322

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: С дүүрэг,** хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Х банк ХК /рд:2***7/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** хороо, Алтан овоо ** гудамж, * тоот хаягт оршин суух, М овогт -н М /рд******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** хороо, Амины орон сууц * гудамж, ** тоот хаягт оршин суух, С овогт -н Н /рд******/

Зээлийн гэрээний үүрэгт 5,817,942.45 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Иргэн Э.М, Н.Намид нар нь Х банк ХК-тай 2020.09. 18-ны өдөр ***** дугаартай Зээлийн гэрээ байгуулан 11,700,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Х банк нь 2020.09.18-ны өдөр зээлдэгч Э.Мягмартулгын Хас банк дахь 5000692231 тоот дансанд 11,700,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээл олгосон. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 7,021,604.28 төгрөг, зээлийн хүүд 2,577,940.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,322.82 төгрөг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1030037639 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 439 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1030037396 дугаартай зээлийн гэрээний 8.2.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 4,678,395.72 төгрөг, 2023.08.08-ны өдрийн байдлаарх хүү 1,013,396.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,177.22 төгрөг, нийт 5,817,942.45 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Х банк ХК нь хамтран хариуцагч Н.Н-с татгалзаж, хариуцагч Э.М нь Х банк ХК-ийн нэхэмжилсэн 5,817,942.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.06.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 1,817,942.45 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Э.М, Н.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,817,942.45 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Х банк ХК нь хамтран хариуцагч Н.Н-с татгалзаж, хариуцагч Э.м нь Х банк ХК-ийн нэхэмжилсэн 5,817,942.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.06.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 1,817,942.45 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025.06.19-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Хас банк ХК нь төлөөлүүлэх эрхээ Э.А, Я.Н нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөг нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,037.08 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 54,018.54 төгрөгийг улсын орлогоос, 54,018.54 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Мягмартулга, Н.Намид нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,817,942.45 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэгч Хас банк ХК нь хамтран хариуцагч Н.-с татгалзаж, хариуцагч Э.М нь нэхэмжлэлийн шаардлага 5,817,942.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.06.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 1,817,942.45 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,037.08 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 54,018.54 төгрөгийг улсын орлогоос, 54,018.54 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН