2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/05326

 

 

 

 

 

 

2025 06 19 192/ШШ2025/05326

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * хороо, *** хороолол, Роял кэстл **** байр, **** тоот хаягт оршин суух, О овогт Б-н Э /рд:ЧИ71031506/

Хариуцагч: Х дүүрэг, ** хороо,** байр, * тоот хаягт байрлах, Б ХХК /рд:5583748*****28,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ч финанс ББСБ-тай 2022.08.10-ны өдөр МД360122 дугаартай хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний төлбөрт 52,000,000 төгрөгийг 2022.08.10-ны өдөр хариуцагч Хаан банкны 5115046698 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т зааснаар жилийн 21 хувийн хүү тооцож гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2023.08.10-ны өдөр 61,828,000 төгрөг төлөхөөр тохирсон. Хариуцагч нь өөрийн бүртгэлтэй хаягт үйл ажиллагаа явуулахаа зогсоосон бөгөөд өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэг, 11 хороо, 49 байр, 6 тоот байрлаж байгаа тухай тайлбар гаргасан. Иймд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл огт биелүүлээгүй байх тул хариуцагч Ч финанс ББСБ ХХК-аас 61,828,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ч финанс ББСБ ХХК-ийн төлөөлөгч Л.Н нь нэхэмжлэлийн шаардлага 61,828,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг нэхэмжлэгчийн Хаан банкны 5115046698 тоот дансанд 2025.08.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 11,828,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ч финанс ББСБ ХХК-д холбогдуулан 61,828,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 61,828,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг нэхэмжлэгчийн Хаан банкны 5115046698 тоот дансанд 2025.08.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 11,828,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 11 сарын 12-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Б.Э нь төлөөлүүлэх эрхээ Ц.Эрдэмбилэгт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467,090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 233,545 төгрөгийг улсын орлогоос, 233,545 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.-Эд олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Б.Э-н нэхэмжлэлтэй, Ч финанс ББСБ ХХК-д холбогдох 61,828,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 61,828,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны 5115046698 тоот дансанд 2025.08.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 11,828,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Эрдэнэтуулд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467,090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 233,545 төгрөгийг улсын орлогоос, 233,545 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН