Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2026/0333

 

й

 

 

 

 

   2026          04           06                                   128/ШШ2026/0333

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Г*******    

Хариуцагч: Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Ба

Гуравдагч этгээд: Н.И

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ба

Нэхэмжлэлийн шаардлага: Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9 /ТҮ-11/ албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн цалин болох 648,400 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, нөхөн олгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9 /ТҮ-11/ албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн цалин болох 648,400 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, нөхөн олгуулахшаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтыг дурдвал

2.1.Нэхэмжлэгч Т.Г******* нь Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд архив, мэдээллийн дэд сангийн ерөнхий технологич инженерээр ажиллаж байсан байх бөгөөд хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/1 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Г*******ыг тус төвийн дарга А.З******* өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнтэй холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тус төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулжээ.

2.2.Дээрх Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1 дугаар тушаал нь Монголын улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар 16.5.3, 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар 3.1.4, 43 дугаар зүйлийн 43.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 109 дүгээр зүйлийн 109.6 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”, 241 дүгээр тогтоолын 10 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээ”-г, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 05/тоот албан бичгийг тус тус үндэслэл болгожээ.

2.3.Нэхэмжлэгч Т.Г******* нь Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 20 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-г байгуулсан байна.

2.4.Уг гэрээний 1.6-д “Хөдөлмөрийн гэрээний гэрээний хугацаа:Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргыг сонгон шалгаруулалтаар томилох хүртэл;” гэжээ.

2.5.Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газар нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/63, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/, 20 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 01/, 20 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/ дүгээр албан бичгүүдээр маргаан бүхий Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтыг явуулж өгөхийг хүссэн хүсэлтүүдийг хүргүүлж байсан байх боловч тухайн сонгон шалгаруулалтад оролцон тэнцэж, жинхлэн томилогдсон иргэн байхгүй байна.

2.6.Дээрх байдлаар Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцэж, жинхлэн томилогдсон иргэн байхгүй байсан тул хариуцагч нь маргаан бүхий Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/ дүгээр тушаалаар Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Г*******ыг хавсран гүйцэтгэж байгаа Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс нь чөлөөлжээ.2.4.Тус шүүх Т.Г*******ын гаргасан “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9/ТҮ-11/ албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн цалин болох 648,400 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, нөхөн олгуулахшаардлага бүхий нэхэмжлэлээр Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдуулан 20 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч Т.Г******* миний бие Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төв /Ус, цаг уур, орчны шинжилгээний төв/-д архив, мэдээллийн дэд сангийн технологич инженерээр ажилладаг. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1 тоот тушаалаар Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс томилогдон, төвийн даргын эрх үүргээ ёс зүй, сахилга бат, мэргэжлийн зөрчил дутагдал гаргалгүй албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэсээр ирсэн.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Л.Ою би 20 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулж, энэхүү гэрээний 1.6-д зааснаар “Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргыг сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэл ажиллахаар хөдөлмөрийн гэрээнд заасан, гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байсан. Т.Г******* миний бие өөрийн хүсэлтээр хариуцаж байсан байгууллагын үйл ажиллагаанд аудитын дүгнэлт гаргуулахаар 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 тоот албан бичгээр Цаг уур, орчны шинжилгээний газарт хандсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр хариугаа авсан. Энэ аудитын дүгнэлтээр Ус цаг уур, орчны шинжилгээний төв нь хэвийн ажиллаж байгаа гэж дүгнэлт гарсан юм. Энэхүү даргын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд агентлагийн дарга Л.О нь удаа дараа ажлын өрөөндөө дуудаж “Яам болон Яамны Төрийн нарийн бичгийн даргын зүгээс Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргад шаардлага хангахгүй хүн томилсон байна. Хурдан соль гэсэн шаардлага тавиад байна” гэж амаар дарамт үзүүлэх болсон.

Үүнд: 1.2024 оны 01 дүгээр сарын -ны өдөр агентлагийн дарга Л.Ою уулзах үед “нэгэнт уулзсаных дуулгачихъя чамайг яамнаас шаардлага хангахгүй хүн томилсон байна гэсэн, энэ асуудлыг дараа ярилцъя” гэж байсан.

2. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр агентлагийн дарга Л.О дуудаж уулзан “Яамнаас чамайг хурдан өөрчил гэж шахаад байна. Ойрын үед чамайг өөрчилнө” гэж хэлсэн.

3. 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын хүний нөөцийн ажилтан н.Э утсаар залган “Агентлагийн дарга Л.О дарга Н.Ид******* хэлтсийн даргаар авах талаар ярилцаадах гэсний дагуу ярьж байна гэхэд нь миний бие хууль зөрчин орны хүнийг халах асуудал хөндөгдөх тул боломжгүй талаар хариу өгсөн.

4. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр агентлагийн дарга Л.О дуудаж уулзсан. Уулзалтад Захиргааны хэлтсийн дарга Р.Б, хүний нөөцийн ажилтан Ж.Э нар оролцсон. Л.О хэлэхдээ Яамнаас хурдан чамайг соль гэж хэлсэн, чи ажлаа хийж чадахгүй байна. танай төв байнга ажиглалтын мэдээ хоцроож байна гэх мэт баримт нотолгоогүй зүйлс ярьсан. Чиний тушаалыг гаргачих л байлаа, чамд 3 дахь өдөр хүртэл бодох боломж олгоё. Н.И гэдэг хүнийг хэлтсийн даргаар ажилд авах талаар бодоод хариу өгөөрэй” гэсэн. Үндэслэлгүйгээр нэг хүний албан тушаалыг өөрчлөх асуудал хөндөгдөх тул би боломжгүй гэж урьд өгсөн тайлбараа өгсөн болно.

Т.Г******* миний бие агентлагийн дарга Л.Ою уулзах бүрдээ “Томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын сонгон шалгаруулалтад тэнцэж томилогдсон хүнд ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн” гэдгээ илэрхийлж байсан. Миний бие цаг уурын байгууллагад тасралтгүй 20 жил ажиллахдаа хүний сэтгэл зүйд ямар нэгэн байдлаар дарамт үүсгэхгүйгээр чин сэтгэлээсээ ярилцах, хүн гэдэг утгаар нь бүх албан хаагчдадаа тэгш хандаж ирсэн билээ. Цаг уур орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгч Л.О нь олон сар миний сэтгэл зүйгээр тоглож, дарамталж явсанд гомддог. Гэтэл Н.И нь 2014-2016 онд Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн төвийн дарга, 2017 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Агентлагийн дарга Л.О 2024 онд Н.Ид******* тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох гэж оролдсон боловч үүрэг гүйцэтгэгчийг тус төв болон ус, цаг уурын байгууллагад ажиллаж байгаа албан хаагчийг томилох нь зүйтэй гэсэн эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Миний дээрх хариултуудад Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.О нь дургүйцэж, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/ тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг гол үндэслэл болгож, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас хувийн сонирхлоор, үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр дээрх хуулийн зүйл хэсгийг оруулж чөлөөлсөн нь алба хаагчийн нэр хүнд, сэтгэл зүйг үл ойшоож тохуурхан хууль зөрчиж тушаал гаргасан гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтаар “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” гэсэн. Гэтэл намайг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон төрийн байгууллага, хяналт шалгалт, хууль шүүх, прокурорын шийдвэр огт гараагүй, тогтоогдоогүй үйл баримтыг үндэслэж тушаал гаргасан нь хуулийг ноцтой зөрчлөө. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.О нь Б/ тоот тушаалыг хамт олны дунд амаар тайлбарлахдаа “Т.Г******* миний биеийг ажиглалтын мэдээ хоцроосон, буруу дамжуулсан, үүрэг даалгавар биелүүлээгүй /албан бичгээр болон албан ёсны хурлын протоколоор өгсөн үүрэг даалгавар байхгүй” гэх мэт нотолгоо баримтгүй үндэслэлүүдийг дурдсан. Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын сонгон шалгаруулалт огт явагдаагүй, зарлагдаагүй байхад 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/ тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлж, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өөрийн хамаарал бүхий Н.Ид******* томилсон, Н.И нь албан тушаалтын тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлт хангаагүй болохыг манай байгууллагын ажилтан бүр мэднэ.” гэв. 

            4.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1 дугаартай тушаалаар төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдсон. Тухайн албан тушаал дээр нийт 9 сар ажилласан. Энэ хугацаандаа ямар нэгэн сахилга бат, мэргэжлийн зөрчил дутагдал гаргаагүй. Албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлж гүйцэтгэж ирсэн. Тухайлбал миний бичиж байсан тайлангууд Цаг уур, орчны шинжилгээний газарт бүгдээрээ байгаа. Мөн өмнөх даргын хийсэн ажлуудыг засахтай холбоотой засаж залруулах зүйл байсан учраас Цаг уур, орчны шинжилгээний газарт албан бичиг өгсөн. Үүний дагуу манай байгууллага дээр хяналт шалгалт явуулж 05 дугаар сард албан бичгээр хариу тайлбар өгсөн. Тус албан бичигт ажил хэвийн явагдаж байгаа гэж дүгнэсэн байсан. Мөн хариуцагч тал 2024 оны 09 дүгээр сард намайг ажил албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг үндэслэсэн байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан шиг мэргэжлийн хувьд тэнцэхгүй шалтгаанаар ажил албан тушаалаас чөлөөлөөгүй. Тухайн үед төсвийн жил дуусаагүй байсан. Сүүний ашгийг 12 дугаар сард олгодог. Тухайлбал намайг 09 дүгээр сард сүүний урамшууллыг олгоогүй гэж тайлбарлаж байгааг нь ойлгохгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу ажил албан тушаалдаа эргүүлэн томилогдсон албан тушаалтны цалин, хөлсийг буруу тогтоосон гэж тайлбарлаад байна. Гэтэл миний бие 12,, төгрөгийг гаргах гэж ажил албан тушаалаасаа бусад ажлуудыг хавсарч хийж байж тухайн шүүхийн шийдвэрийн мөнгийг гаргаж өгч байсан. Хэн нэгний цалин, хөлснөөс хассан зүйл байхгүй. Өөр дээрээ бүх ачааллыг авч ажилласан. Үүнийг манай байгууллагын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга нөхөн олговрыг маш хурдан хугацаанд ийм сайн хийсэн хүн байгаагүй гэж намайг сайшааж магтаж байсан удаа бий. Мөн тус байгууллагад 20 гаруй жил ажилласан. Иймд тус байгууллагын дотоод уур амьсгалыг маш сайн мэдэж байгаа. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг тус байгууллагын уур амьсгалыг чиглүүлэх чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж тайлбарласан. Мөн тус албан тушаалд тохирохгүй гэж тайлбарласан. Миний бие энэ тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хуралдаан бүрд намайг тус албан тушаалд тэнцэх мэдлэг, туршлагагүй гэж тайлбарлаж ярьж байгаад нь гомдолтой байна. Түүнчлэн ямар нэгэн шүүхийн шийдвэр, аудитын дүгнэлт гараагүй байхад хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил албан тушаалтнаас чөлөөлөх шийдвэр гаргасан үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зарлаад шалгаруулсан бол миний зүгээс гомдол байхгүй. Гэтэл адилхан ажилсан жил нь хүрээгүй хүнийг тус албан тушаалд томилсон. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар тус байгууллагын системийг сайн мэдэхгүй. Тэгэхээр намайг мэддэг юм шиг гүтгэж тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч хүнд ч бас хүнийг хүндлэх сэтгэл зүй байх ёстой. Түүнчлэн тус албан тушаалд томилогдсон Н.И гэдэг хүний дарамтад би байнгын ажиллаж байна. Үүнээс болж 3 сарын цалингүй чөлөө авсан байгаа. Энэ асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа төлөөлөгч, өмгөөлөгч нар мэдээгүй юм шиг байна.” гэв.

         5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Т.Г******* нь Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд Архивын мэдээллийн дээд сангийн технологичоор ажилладаг байсан. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1 тоот тушаалаар уг төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс томилогдоод ажил үүргээ гүйцэтгэж явахад нь Л.О дарга 2024 оны 02 тоот хөдөлмөрийн гэрээний 1.6-д Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргыг сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэл хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжинэ гэсэн гэрээний заалтыг зөрчиж гэнэт ажлаас чөлөөлсөн. Чөлөөлсөн шалтгаанаа Н.И даргыг чи ажилд ав, ажилд авахгүй бол даргаар томилохгүй. Чамайг чөлөөллөө. гээд чөлөөлсөн байдаг. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр чөлөөлсний дараа Н.Ид******* 09 дүгээр сарын 04-ний өдөр Б/91 тоот тушаалаар даргын албан тушаалд томилсон. Л.О даргын Б/ тоот тушаалын гол үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг үндэслэсэн буюу албан үүргээ гүйцэтгэх ажил мэргэжлийн ур чадварт тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус. Хөдөлмөрийн хуульд зааснаар энэ зөрчлийг хангаагүй. Хөдөлмөрийн хуульд ур чадвар, ажил мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь аливаа байгууллагын шийдвэр тогтоолоор тогтоогдсон тохиолдолд чөлөөлөхөөр заасан. Гэтэл байгууллагаас комисс томилогдож ямар нэгэн ажил үүргийн ур чадварт тэнцдэг, мэргэжлийн түвшинд тохирсон шалгалт, комиссын дүгнэлт гараагүй. Харин ч 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн аудитын дүгнэлтээр энэ байгууллага нь сайн ажиллаж байна. Удирдлага нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна. Т.Г*******ыг сайн ажиллаж байгаа гэж дүгнэсэн. Энэ хугацаанд бид хугацаа алдаж иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий тушаал Хөдөлмөрийн хуульд заасан зохицуулалтуудыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байгаа. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчид ямар нэгэн мэдэгдэл өгч байгаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг баримталсан нь маш ноцтой зөрчил буюу нэхэмжлэгчийн цаашид ажилд орох болон ажиллах нөхцөл боломжийг алдагдуулж байна. Бодит байдал дээр тус заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас нь чөлөөлчихсөн. Түүнчлэн гуравдагч этгээдийн шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон нотлох баримтууд дандаа 20 оноос хойших үйл баримтуудтай холбоотой асуудлууд байсан. Тэгэхээр энэ тайлбар, нотлох баримтууд энэхүү хэрэг маргаанд хамааралгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Н.И нь тухайн үед дарга байгаагүй учраас тайлбар гаргах эрхгүй. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа хууль зүйн үндэслэл болон нотлох баримтаа хангалттай тайлбарлаж чадаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.      

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Аш З******* нь өөрийн хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Тухайн байгууллагыг төсөв захирагчгүй байлгаж болохгүй тул бид “Хөдөлмөрийн тухай” хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу тус төвийн Архив, мэдээллийн дэд сангийн ерөнхий технологич инженер Т.Г*******ыг Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг хавсарган, түр гүйцэтгүүлэх тухай Цаг, уур орчны шинжилгээний газрын даргын 2023 оны 12 дугаар 28-ны Б/1 дугаар тушаал гарсан. Т.Г******* нь Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч юм.

Цаг, уур орчны шинжилгээний газрын даргын 2024 оны Б/ дугаар тушаалаар Т.Г*******ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь чөлөөлөөгүй тэрээр Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төв Архив, мэдээллийн дэд сангийн ерөнхий технологич инженерээр одоо ч ажиллаж байна.

Өмнө удирдах албан тушаалд ажилласан туршлага байхгүй хүнд хавсран гүйцэтгүүлсэн тул яаралтай сонгон шалгаруулалтаар тохирох хүнийг томилох зорилгын хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 22 өдрийн “Сонгон шалгаруулалт явуулах хүсэлт гаргах тухай” 01/63 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын сул орон тоонд тусгай шалгалтыг зохион байгуулж, сонгон шалгаруулалтыг явуулж өгөхийг хүссэн. Уг хүсэлтийн дагуу 2024 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын сул оронд тусгай шалгалтын зар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем тавигдаж, тусгай шалгалтад хамрагдах иргэдийг 2024 оны 04 дүгээр сарын 8-19-ний өдрүүдэд бүртгэсэн. Уг шалгалтад 2 хүн бүртгүүлсэн байсан бөгөөд хоёулаа албан тушаалын шаардлага хангахгүй тул шалгалтад орж чадаагүй. Ингэснээр Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын сул орон тоог сонгон шалгаруулалтаар нөхөж чадаагүй.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/91 дугаар тушаалаар тус газрын орчны шинжилгээний хэлтсийн агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Ид******* ажлын туршлагыг үндэслэн, сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж буй тушаал хуулийн хүчин төгөлдөр байгаа бөгөөд Н.И нь төвийн үйл ажиллагааг удирдан явуулж байна.

Т.Г*******ын ажлын ачааллыг арилгах, Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх гэсэн шалтгааны улмаас маргаан бүхий тушаалыг гаргасан нь түүний эрх ашгийг хөндөөгүй. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Даш З******* гэх төвийн даргын ажил үүргийг гүйцэтгэж байсан иргэн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр даргын албан тушаалаас өөр үндэслэлээр чөлөөлөгдсөн. Төсөв захирдаг байгууллага учраас төсвийг захирагчтай байлгах, захирагчгүй байлгаж болохгүй гэдэг агуулгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу өөрийнх нь үндсэн ажил үүрэгтэй нь хавсаргах байдлаар төвийн даргын ажил үүргийг өдөр бүр гүйцэтгүүлэх тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг үндэслээд чөлөөлчихлөө. Намайг ажил албан тушаалдаа тэнцэхгүй байсан нөхцөл байдлыг тогтоох ёстой шүү дээ гэдэг агуулгаар тайлбар өгч байна. Нэхэмжлэгч нь ажил, орон тоо нь хууль ёсоор хамгаалагдах ажлын байранд байгаагүй. Өөрөөр хэлбэл түр орлон гүйцэтгэгч гэдэг статустай байсан. Өөрийнх нь Үндсэн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Мэдээлэл технологийн сангийн ерөнхий технологич гэдэг албан тушаалдаа ч гэсэн ажиллаад явж байгаа. Тухайн үед ч гэсэн ажиллаж байсан. Энэ ажлыг хавсаргах байдлаар түр орлон гүйцэтгүүлж байсан гэдгийг нь тайлбарлая. Зорилго нь хөдөлмөрийн гэрээгээр түр орлон гүйцэтгэгчээр томилоод, сонгон шалгаруулалт зарлагдсаны дагуу ялагч тодрох хүртэл гэж гэрээнд заасан. Үүнтэй холбоотой ажил олгогчийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сонгон шалгаруулалт явуулах тухай хүсэлтийг салбар зөвлөл буюу Байгаль орчны яамны дэргэдэх салбар зөвлөлд гаргасан. Үүний дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажил 2024 оны 04 дүгээр сард даргын сул орон тоон дээр тусгай шалгалтын зар байршсан. Уг зарын дагуу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 19-ний өдөр бүртгүүлэх хугацаа олгосон. Н.И, нэхэмжлэгч Т.Г******* нар бүртгүүлсэн. Тавигдсан шаардлага нь уг албан тушаалд томилогдохын тулд 3 жилээс багагүй хугацаанд удирдах албан тушаал хашсан байх шалгуур тавьсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн хувьд нийтдээ 1 жил 8 сарын хугацаатай удирдах алба хашиж байсан. Н.Иы тухайд 2 жил 6 сарын хугацаанд удирдах албан тушаал хашиж байсан. Ингээд шалгуурт заасан нэр дэвшигч орж ирээгүй шалтгаанаар сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлж чадаагүй. Үүнээс хойш Т.Г*******тай холбоотой асуудлууд зөндөө гараад байсан. Тодруубал, Багануур өртөөний дарга н.Э гэдэг хүнийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон. Тэгээд 12 сая төгрөгийн цалин хөлс олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг суутгаж аваагүй процессын зөрчил гарсан. н.Н******* гэх даргыг ажиглагчаар Хан-Уулын өртөөнд ажиллуулаад байсан. Гэхдээ даргын цалинг олгоод явж байсан. Цалин, хөлс мөнгө гаргаагүй. Мөн хийн генераторч н.Батчулуун гэх хүнийг хортой нөхцөлийн горим буюу сүүний мөнгийг 2024 оны 01 дүгээр сард огт олгоогүй. Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэхдээ ажилтан, албан хаагчдадаа огт танилцуулж мэдэгдээгүй, санал аваагүй зэрэг зөрчлүүд гаргасан. Мөн н.А******* гээд байгаа хүн шүүхээр ороод нийтийн албанд хамрагдах эрхээ 2 жилээр хасуулсан байсан. 2 жилээр хасуулсан байсан албан хаагчид чөлөө олгоод, нийтийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргах байтал хүүхэд асрах цалинтай жилийн чөлөө олгосон байсан. Нийгмийн даатгалын шимтгэл тасалдуулаагүй явсан зөрчлүүд гаргасан. Өөрийнх нь тухайд 2024 оны 01 дүгээр сарын -ны өдөр Япон улс руу шинжилгээ хийлгэх болоод байна гээд чөлөө хүсдэг. 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө олгоод өгөөч гэж хүсдэг. Дээр нь төвийн даргын ажил, өөрийнх нь ерөнхий технологичийн ажил, нэг хэлтсийн дарга нь байхгүй, нярав нь байхгүй гээд 4-5 ажлуудыг би хавсаргаж гүйцэтгээд байна гэдэг зайлшгүй нөхцөл байдал үүсээд байсан. Үүнтэй холбоотойгоор Цаг уур, орчны шинжилгээний төвийн ажлыг сайжруулах зорилгоор түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Г*******ыг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үүрэгт ажил түр орлон гүйцэтгэгчээс нь чөлөөлөөд төвийн ерөнхий технологичийн ажлыг өнөөдрийг хүртэл хийж байгаа. Тэгэхээр энэ хүний эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байгаа. Төвийн даргын сонгон шалгаруулалтад салбар зөвлөл рүүгээ 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хандаад шаардлага хангасан хүн байхгүй учраас цаашаа сонгон шалгаруулалт явагдаагүй. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөн Байгаль орчны яамны салбар зөвлөлд шалгаруулалт явуулаад өгөөч гэдэг хүсэлтийг гаргасан. 20 оны 02 дугаар сарын 24-ны өдөр мөн гаргасан. 20 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөн хүсэлт гаргасан. Бид салбар зөвлөлдөө хандахад Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яамны дэргэдэх салбар зөвлөл нь яамны сайд өөрчлөгдөж байгаа гэдэг агуулгаар бүтэц бүрэлдэхүүн, орон тоо нь бүрэн хүрэхгүй байгаа учраас сонгон шалгаруулалтыг зарлаж өгч чадахгүй өдийг хүрсэн бөгөөд Н.И ажлаа хийгээд явж байгаа.

Миний зүгээс нэхэмжлэгч тал харилцаагаа буруу ойлгоод байх шиг байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан албан тушаал дээрээ эргүүлэн томилогдох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл үүнийгээ тайлбарлахдаа жинхэнэ албан тушаалтны эрх, үүрэгтэй адилтгаж тайлбарлаад байна. Шүүх үүнийг ялгаж салгаж хууль зүйн дүгнэлт өгөх байх. Н.И гэдэг хүн анх 2004 онд хариуцагч байгууллагад томилогдоод 2017 оноос өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн байсан. Тухайлбал хариуцагч байгууллагад 15 жил ажиллаж байсан. Үүний 2.6 жилд нь удирдах албан тушаалд ажиллаж байсан. Гэтэл нэхэмжлэгч удирдах албан тушаалд ажиллаж байгаагүй буюу сүүлд томилогдоод нийт 9 сар л ажилласан туршлагатай байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн жилийг гүйцээх үү, гуравдагч этгээдийн жилийг гүйцээх үү гэдэг сонголтыг хариуцагч байгууллага хийх байсан. Иймд маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж гуравдагч этгээдийг сэлгэн ажиллуулах тушаал гаргасан. Нэхэмжлэгч тус албан тушаал дээр байхдаа төвийн үйл ажиллагааг сайжруулах үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлж чадаагүй. Үүнийг шүүх ойлгох байх гэж бодож байна. Мөн нэхэмжлэгч аудитын дүгнэлт асуудалгүй гарсан гэж тайлбарлаад байх шиг байна. Гэтэл санхүүгийн агуулгын аудит ороогүй. Зөвхөн дотоод аудит л орсон. Хариуцагч байгууллага маш олон ажилтантай учраас удирдлага нь янз бүрийн байр суурийг нэгтгэж чиглүүлж явах ёстой байдаг. Өөрөөр тухайн байгууллагын дотоод уур амьсгал муу байсан. Тухайн ажилчид нэхэмжлэгчтэй удаан хамт ажилласан учраас удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлж чадахгүй байна гээд хүлээн зөвшөөрөхгүй асуудлууд гарсан. Үүнийг нэхэмжлэгч өөрийн удирдах арга барилаараа зохицуулах ёстой байсан боловч зохицуулж чадаагүй. Иймд нэхэмжлэгчийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн. Үндсэн ажил албан тушаалд нь ямар нэгэн байдлаар халдаагүй. Мөн нэхэмжлэгч анх ажлаа хүлээж авчхаад эрүүл мэндийн шалтгааны улмаас Япон Улс руу явж эмчлүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр 5 хоногийн чөлөө авч байсан. Түүнчлэн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр 8 хоногийн чөлөө авч байсан. Сая нэхэмжлэгч өөрөө би хэлтсийн дарга, нярав, хүний нөөц гээд 4, 5 ажил албан тушаалыг зэрэг хийж гүйцэтгэж байсан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө удирдах албан тушаалтны үүднээс байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх, удирдан чиглүүлэх ажилд тэнцэхгүй гэдэг нь нотлогдож байна. Мөн сонгон шалгаруулалтын тухайд орон тооны салбар зөвлөл бүрдэж өгөхгүй байгаа учраас сонгон шалгаруулалт зарлагдахгүй байгаа. Иймд дээрх үндэслэлүүдийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

8.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай төвийн архив мэдээллийн сангийн зохицуулагч Т.Г*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь эс зөвшөөрч байна. Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Цаг уур, Орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/ дугаар тушаалаар Т.Г*******ыг төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн нь үндэслэлтэй юм. Улмаар Н.И намайг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, өнөөдрийг хүртэл албан үүргээ гүйцэтгэн, төвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргыг түр орлон гүйцэтгэгч Н.И миний бие 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төвийн даргын албан үүргийг хүлээж авсан өдрөөс өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлуудын тухай:

1.Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэх ажлын хэсгийг байгуулж, бүх ажилчдаас санал авч, нийт ажилчдын хурлаар хэлэлцэж, 100 хувийн дэмжсэн саналаар шинэчлэн баталсан.

2.Албан тушаалын тодорхойлолтыг ажлын хэсэг байгуулан шинэчлэн боловсруулж, тушаалаар баталсан.

3.Бүх албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан.

4.Шинжилгээний ажлын зарим нэгж талбайн газруудад шинээр кадастр хийлгэж гэрчилгээжүүлсэн.

5.40 гаран мянган хүн амтай Нийслэлийн Налайх дүүрэгт хэмжлийн шинэ цэг байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа тул, автомат станц суурилуулах, цаашлаад цаг уурын өртөө байгуулах ажлыг эхлүүлж, дүүргийн тамгын газартай хамтран газар сонгох, кадастр хийлгэх, хамгаалалтын хашааг холбогдох зардлыг дүүргээс гаргуулах зэрэг ажлуудыг удирдан зохион байгуулж ажиллаж байна.

6.Улсын төсвийн хөрөнгөөр өртөөний шинэ ажлын байрыг барьж байгуулах ажлыг Төвийн харьяа Тэрэлж, Хан-Уул өртөөдөд хууль журмын дагуу эхлүүлж, 2026 онд багтаан ашиглалтад оруулах ажлыг удирдан зохион байгуулж ажиллаж байна.

7.Түүхэндээ анх удаа 33.5 сая төгрөг бүхий улсын төсвөөр Хэрлэн-Багануур усны харуулыг шинэ ажлын байртай болгов.

8.Төвийн байранд албан хаагчдын тав тухтай ажиллах орчныг бүрдүүлж, дотор 00-ын өрөөтэй болгов (зах зээлийн ханшнаас доогуур буюу нийт 7 сая төгрөгийг зарцуулсан).

9.Багануур өртөөний албан хаагчдын ажиллах аюулгүй орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд гадна замын гэрэлтүүлэг, хяналтын камер суурилуулж, шинэ багаж хэрэгслээр хангав.

10.Төвийн ажилчдын тав тухтай, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж гадна зам, талбайн гэрэлтүүлэг хийж тохижуулав.

11.Тог тасарсан үед мэдээлэл тасардаг байсан асуудлыг шийдэж УБ, Тэрэлж, Багануур өртөөнд улсын төсвийн хөрөнгөөр тог баригч, нарны панель шийдэж өгөв.

12.ERP цаг бүртгэл, цахим мэдээлэл солилцох системийг байгууллагадаа анх удаа бүрэн нэвтрүүлж, бүх албан хаагчид ажлын цагаа бүртгүүлж хэвшив.

13.Засгийн газрын албан даалгавар болох №04 тоот тогтоол, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын А/162 тоот тушаалын дагуу төрийн албаны орон тоог 9%-иар цомхотгох ажлын хүрээнд 51 орон тооноос 15.6%-ыг цомхотгох албан үүргийг нэг ч гомдол, саналгүй хэрэгжүүлсэн.

14.Албан хаагчдын эрүүл мэндэд анхаарч, дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, эмчилгээ үйлчилгээ, вакцинд үнэ төлбөргүй хамруулсан ба цаашид жил бүр тогтмол зохион байгуулахаар болгов.

15.Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд 30 ахмад настнуудад тус бүр 50. төгрөг, ар гэрийн гачигдалтай албан хаагчдад тус бүр 0. төгрөг, нийт 2 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг олгосон.

16.Харуулын ажлын байрыг 3.7 сая төгрөгийн төсвийн хөрөнгөөр бүрэн шинэчилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

9.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.И гэдэг хүнийг анх төвийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор маргаан бүхий албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Өөрөөр хэлбэл 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийн хүртэл маргаан бүхий албан тушаал дээр ажиллаж байна. Энэ хугацаанд Н.И гэдэг хүн төвийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой ажлыг өнөөдрийг хүртэл идэвхтэй хийж гүйцэтгэсэн буюу ажил албан тушаалдаа сайн гэх үнэлгээтэй албан тушаалтан байгаа. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн хариу тайлбартаа ямар ямар ажлуудыг яаж хэрхэн гүйцэтгэсэн тухай тодорхой дурдсан байгаа. Жишээ нь тус албан тушаалд томилогдсоноос хойш хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэх ажлын хэсэг байгуулж, нийт ажилчдын хурлаар хэлэлцүүлэн 100%-ийн саналаар дэмжигдсэн байдаг. Мөн бүх албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Түүнчлэн зарим нэгж талбарын газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг шийдсэн гэх мэтчилэн аж ахуйн үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Иймд тус албан тушаал дээр нэхэмжлэгчийг буцааж томилох үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч тал нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9 /ТҮ-11/ албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн цалин болох 648,400 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлагын хүрээнд тайлбар хэлэхэд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А.З******* гэдэг хүнийг ажил албан тушаалаас чөлөөлөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч тус албан тушаалд ажиллаж эхэлсэн байдаг. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйл болон Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд тус тус заасны дагуу түр орлон гүйцэтгүүлэх буюу өмнө ажиллаж байсан инженерийн албан тушаалтай нь хавсрах байдлаар томилсон. Нийт 9 сарын хугацаанд ажил албан тушаалд тохирох албан тушаалтан гэдгээ нотолж чадаагүй буюу үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж үзээд нэхэмжлэгчийг тус албан тушаалаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно гэж заасны дагуу байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах зорилгоор нэхэмжлэгчтэй тохиролцож тус албан тушаалд томилсон. Тодруулбал үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор ажил олгогч хэзээ ч эрх хэмжээгээ хэрэгжүүлэх боломжтой. Үүний дагуу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийг тус албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Манай талаас баримт бичигтэй холбоотой тодорхой хэмжээний зөрчил гаргасан гэдгийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг тус албан тушаалд томилох болон чөлөөлөх тус тус тушаал гаргачихсан учраас нэхэмжлэгч үүнтэй холбоотойгоор маргаж байна гэж ойлгож байна. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тушаал нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна. Тус албан тушаал болон хариуцагч байгууллагын салбар чиглэл бүгд төрийн үйлчилгээний ангилалд хамаардаг. Тухайлбал маргаан бүхий албан тушаалд томилогдох гэж байгаа албан тушаалтан Төрийн албаны зөвлөлийн 2 дугаартай тогтоолын дагуу төрийн албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл маргаан бүхий албан тушаалд удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэх шаардлагыг тавьдаг. Нэхэмжлэгчийн хувьд тус шаардлагыг хангаагүй. Тэгэхээр шүүх шаардлага хангахгүй албан тушаалтныг эргүүлэн томилуулах шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйл болон Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгчийг тус албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн үндсэн ажил албан тушаалын чиг үүрэг дээр нэмэлтээр хавсаргасан ажил албан тушаалын үүрэг нэмэгдэж ажлын ачаалал нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн доголдол, асуудал гарвал ажил олгогч өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд шийдүүлэх шаардлага үүснэ. Тэгэхээр нэхэмжлэгчийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөх бүрэн эрх ажил олгогчид байгаа. Иймд хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгчээс “... Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нь Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын сонгон шалгаруулалт зарлагдаагүй байхад намайг уг албан тушаалын үүрэг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлага хангаагүй хүнийг тус төвийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Нэхэмжлэгч Т.Г******* нь Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй тул хавсран гүйцэтгэж байсан албан тушаалаас нь чөлөөлсөн тул маргаан бүхий тушаалыг гаргасан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй.” гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч Т.Г*******аас Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдуулан “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9 /ТҮ-11/ албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн цалин болох 648,400 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, нөхөн олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Нэхэмжлэгч Т.Г******* нь Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд архив, мэдээллийн дэд сангийн ерөнхий технологич инженерээр ажиллаж байсан байх бөгөөд хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/1 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Г*******ыг тус төвийн дарга А.З******* өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнтэй холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тус төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулжээ.

5.Дээрх Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1 дугаар тушаал нь Монголын улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар 16.5.3, 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар 3.1.4, 43 дугаар зүйлийн 43.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 109 дүгээр зүйлийн 109.6 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”, 241 дүгээр тогтоолын 10 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээ”-г, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 05/тоот албан бичгийг тус тус үндэслэл болгожээ.

6.Нэхэмжлэгч Т.Г******* нь Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 20 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-г байгуулсан байна.

7.Уг гэрээний 1.6-д “Хөдөлмөрийн гэрээний гэрээний хугацаа:Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргыг сонгон шалгаруулалтаар томилох хүртэл;” гэжээ.

8.Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газар нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/63, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/, 20 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 01/, 20 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/ дүгээр албан бичгүүдээр маргаан бүхий Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтыг явуулж өгөхийг хүссэн хүсэлтүүдийг хүргүүлж байсан байх боловч тухайн сонгон шалгаруулалтад оролцон тэнцэж, жинхлэн томилогдсон иргэн байхгүй байна.

9.Дээрх байдлаар Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцэж, жинхлэн томилогдсон иргэн байхгүй байсан тул хариуцагч нь маргаан бүхий Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/ дүгээр тушаалаар Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Г*******ыг хавсран гүйцэтгэж байгаа Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс нь чөлөөлжээ.

10.Маргаан бүхий дээрх тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн  тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

11.Дээрх тушаалаар гарсантай холбоотойгоор хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Н******* Ид******* сэлгэн ажиллуулах тухай” Б/91 дүгээр тушаалаар гуравдагч этгээд Н.Ид******* Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

12.Маргаан бүхий Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаал байна.

13.Төрийн албаны тухай хуулийн дугаар зүйл.“Төрийн жинхэнэ албан тушаалд томилох нийтлэг журам”, .1.“Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.”, гэж заажээ.

14.Хуулийн дээрх заалтаас үзвэл, төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилохоор байна.

15.Маргаан бүхий Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан тушаалын тухайд тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад орж, хамгийн өндөр оноог авсан иргэн тухайн албан тушаалд томилогдохоор байна.

16.Харин нэхэмжлэгч Т.Г*******ын тухайд маргаан бүхий Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцсон гэх боловч шалгалтад тэнцээгүй, тухай албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасны дагуу томилогдсон байх тул хамгаалагдах эрх үүсэхгүй гэж үзэхээр байна.

17.Тодруулбал, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4.“Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна.” гэж заасны дагуу үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ маргаан бүхий төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан тул хамгаалагдах эрх байхгүй гэж үзэв.

18.Учир нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.“Энэ хуулийн 43.3.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана.” гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох эрх нь эрх бүхий албан тушаалтан буюу төсвийн шууд захирагчид хамаарах эрх байх тул хуульд заасан болзол, шаардлага хангаагүй иргэн намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсонгүй гэж маргах эрхгүй байна.

19.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгчээс хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу тухайн төвийн дарга сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэл би түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах эрхтэй гэж маргаж байгаа боловч тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэх үндэслэлээр түр орлон гүйцэтгэгчийг сольж, томилж байгаа хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

20.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Г*******аас Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдуулан гаргасан “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9/ТҮ-11/ албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн цалин болох 648,400 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, нөхөн олгуулахтухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн дугаар зүйлийн .1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.4-т заасныг тус тус баримтлан Т.Г*******аас Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдуулан гаргасан “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9/ТҮ-11/ албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн цалин болох 648,400 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, нөхөн олгуулахтухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ