| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04362/И |
| Дугаар | 192/ШШ2025/06101 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/06101
2025 08 04 192/ШШ2025/06101
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** хороо, Усны гудамж, Төгөлдөр ** байр *** тоот Ф ББСБ ХХК /рд******/
Хариуцагч: Сонгинохайхан дүүрэг, ** дүгээр хороо, зээл[D1] **-** тоотод оршин суух Б овогт Хн Т /р******/
Зээлийн гэрээний үүрэгт 44,977,764 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Зээлдэгч Х овогтой Т нь Ф Экспресс ББСБ ХХК-тай 2024 оны 08 сарын 19-ний өдөр FX/2024/2134 дугаартай Зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулан 39.200.000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу авсан зээлээ төлөхгүй, зээл авснаас хойш зээлээ хугацаандаа төлөхгүй, зээлээ төлөхийг анхааруулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлд 1,124,074 төгрөг, зээлийн хүүд 2,644,424 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 318 төгрөг нийт 3.768.818 төгрөг төлсөн. Мөн фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авахаар удаа дараа хариуцагчийн хаягаар очиж үзсэн боловч тээврийн хэрэгсэл байдаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй учир фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэг шаардсан. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 38,075,925 төгрөг, зээлийн хүү 6,824,875 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58.464 төгрөг, наториатын хөлс 18,500 төгрөг, нийт 44,977,764 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Х.Т нь нэхэмжлэлийн шаардлага 44,977,764 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.08.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2025.09.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2025.10.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2025.11.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2025.12.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.01.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.02.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.03.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.04.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.05.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.06.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.07.26-ны өдөр 3,748,147 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь хариуцагч Х.Төрболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,977,764 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Х.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 44,977,764 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.08.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2025.09.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2025.10.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2025.11.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2025.12.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.01.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.02.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.03.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.04.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.05.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.06.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.07.26-ны өдөр 3,748,147 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Фин Экспресс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар 2025.05.05-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Ф Экспресс ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Ш.Б олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,238 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 192,119 төгрөгийг улсын орлогоос, 192,119 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ф Экспресс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ф Экспресс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Т-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 44,977,764 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Х.Т нь нэхэмжлэлийн шаардлага 44,977,764 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.08.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2025.09.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2025.10.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2025.11.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2025.12.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.01.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.02.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.03.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.04.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.05.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.06.26-ны өдөр 3,748,147 төгрөг, 2026.07.26-ны өдөр 3,748,147 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Фин Экспресс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,238 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 192,119 төгрөгийг улсын орлогоос, 192,119 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ф Экспресс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
[D1]?