| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03615/И |
| Дугаар | 192/ШШ2025/06355 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/06355
2025 08 18 192/ШШ2025/06355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, То гудамж, ** байр **** тоот хаягт оршин суух хаягтай Их **** овогт Б-н Б /рд:******/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,*** дугаар хороо, Бүти таун хотхоны **** байр CEO оффисийн *** тоотод байрлах **** констракшн ХХК /рд:*****/,
Нэхэмжлэлийн шаардлага: 80,000,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Баярсайхан нь 2022.08.03-ны өдөр "Аконстракшн" ХХК-тай UR/011 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулан Баянзүрх дүүргийн 8 хороо, Юник Резиденс хотхоны А блок байрны 1002 тоот хаягтай 56,99 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,500,000 төгрөгөөр тооцон 85,485,000 төгрөг, авто машины зогсоолыг 28,000,000 төгрөгөөр тооцон нийт 113,485,000 төгрөгөөр мөн тухайн өдрөө UR/012 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж тус байрны 1008 тоот хаягтай 56,50 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,500,000 төгрөгөөр тооцон 84,750,000 төгрөг, авто машины зогсоолыг 28,000,000 төгрөгөөр тооцон нийт 11,750,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцсон. Б.Баярсайхан нь орон сууц захиалан бариулах гэрээнд заасны дагуу 2 орон сууц болон авто машины зогсоолын урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөгийг "Анаво констракшн" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 821001591 тоот дансанд 2022 оны 08 сарын 03 өдөр, 40,000,000 төгрөгийг "Анаво констракшн" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 821001591 тоот дансанд 2022 оны 08 сарын 04 өдөр тус тус төлсөн. Орон сууц захиалан бариулах гэрээний 3.3-д заасны дагуу "А констракшн" ХХК нь 2023 оны 9 дүгээр сард орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх ёстой байсан боловч орон сууцны суурийн ажил хийгдсэнээс хойш ажлын явц зогсонги байдалд орж одоог хүртэл барилгын ажил огт явагдаагүй байна. Б.Б нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж урьдчилгаанд төлсөн 80,000,000 төгрөг "Анаво констракшн" ХХК-аас буцаан авахаар утсаар ярьж, очиж уулзахад ...төлбөрийг буцаан өгнө... гэж ярьдаг боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд "А констракшн" ХХК-аас 80,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, Орон сууц захиалан бариулах гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, банкны дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Аконстракшн ХХК-д холбогдуулан 80,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлийг хариуцагч талтай 2 орон сууц, 2 автомашины зогсоолыг нийт 226,235,000 төгрөгөөр, 2023 оны 09 дүгээр сард багтаан бариулахаар тохиролцож, 80,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн боловч барилга суурийн хэсгээс цааш баригдаагүй тул өгсөн мөнгөө буцаан гаргуулна гэжээ.
3. Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2025.05.19-ний өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй байна. Энэ нь тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үр дагавар үүсгэнэ.
Мөн хариуцагч А констракшн ХХК-д шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Б.Б нь А констракшн ХХК-тай 2022.08.03-ны өдрийн UR/011 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээгээр Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Юник Резидэнс хотхоны А блок ** давхар**** тоот 56.99 мкв, 3 өрөө орон сууцыг 1 м.кв үнийг 1,500,000 төгрөгөөр тооцож нийт 85,485,000 төгрөгөөр, зогсоолыг 28,000,000 төгрөг, нийт 113,485,000 төгрөгөөр захиалахаар тохирчээ. /хэргийн 6-19 дүгээр тал/
4.2. Б.Б нь А констракшн ХХК-тай 2022.08.03-ны өдрийн UR/012 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээгээр Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Юник Резидэнс хотхоны А блок 10 давхар 1008 тоот 56.50 мкв, 3 өрөө орон сууцыг 1 м.кв үнийг 1,500,000 төгрөгөөр тооцож нийт 84,750,000 төгрөгөөр, зогсоолыг 28,000,000 төгрөг, нийт 112,750,000 төгрөгөөр захиалахаар тохирчээ. /хэргийн 20-33 дугаар тал/
4.3. Б.Б 2022.08.03-ны өдөр 40,000,000 төгрөгийг Баярсайхан байрны урьдчилгаа UR/011 гэрээ гэх агуулгаар, 2022.08.04-ний өдөр 40,000,000 төгрөгийг Баярсайхан байрны урьдчилгаа UR/012 гэрээ гэх агуулгаар тус тус "А констракшн" ХХК-д шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 36 дугаар тал/
5. Талууд гэрээгээр хүсэл зоригоо илэрхийлж, гол нөхцөлийг тохирсон, гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн бичгийн хэлцэл байгуулагдсан гэж үзнэ. Хариуцагч А констракшн 2 орон сууц, 2 автомашины зогсоолыг барьж гүйцэтгэн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Б.Б төлбөр төлөх үүргийг хүлээж байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
6. Талуудын байгуулсан гэрээний 3.3-т үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 09 дүгээр сард багтаан хүлээлгэх өгөхөөр тохиролцсон, нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт хариуцагчийн барьж буй барилга суурийн ажлаас хойш хийгдээгүй төсөл зогсож, хариуцагч орон сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй болсны улмаас хариуцагчид төлсөн 80,000,000 төгрөгийг буцаан шаарджээ.
7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, мөн хуулийн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар учирсан хохиролд гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого хамаардаг бөгөөд энэ хэргийн тохиолдолд гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрийг оруулж тооцно.
8. Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан шаардлага, үндэслэл, баримтыг эсэргүүцэх аливаа тайлбар, баримт гаргаагүй тул нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, баримтыг үнэн зөв гэж үзнэ.
9. Иймд хариуцагч А констракшн ХХК-аас 80,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Анаво констракшн ХХК-аас 80,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 557,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН