| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03681/И |
| Дугаар | 192/ШШ2025/06356 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/06356
2025 08 18 192/ШШ2025/06356
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, ** дугаар хороо, Нарны хороолол, **-2**тоотод оршин суух хаягтай О овогт Ө Д /рд:ЧЕ66021101/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс дунд гол гудамж, **б байр, **тоот хаягт оршин суух Л овогт Ц Т /рд:******/,
Нэхэмжлэлийн шаардлага: 60,350,410 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ө.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө овогтой Д нь Багануур дүүрэгт оршин суудаг. Багануур дүүргийн Г банкны захирал Ц.Т 2024.11.28-ны өдөр утсаар болон санал тавьсны дагуу хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцож, иргэд хоорондын зээлийн гэрээ үйлдэж, 2024.11.29-ний өдөр өөрийн эхнэрийн Хаан банкны 5954154085 дугаартай Б.Гн дансанд 50,000,000 төгрөг зээлсэн болно. Зээлийн гэрээний хугацаа нь 5 сар байхаар тохиролцсон боловч Ц.Т нь Голомт банкны салбарын захирлын албан тушаалаа 2025.04.11-ний өдөр хүлээлцэж, шинэ салбарын захиралд томилогдсоныг 2025.04.14-ний өдөр мэдсэн. Анх мөнгө зээлэхээр уулзах үед Б ХХК нь зарласан тендерт оролцсон ба гэрээний дагуу бараа материал, сэлбэг нийлүүлэх үед гаалийн татвар төлөхөд шаардлагатай санхүүгийн хүндрэл учирсан гэх шалтгаанаар хадгаламж барьцаалсан зээл авхуулж, банкны хүү, зээлийн хүүг өгөхөөр тохиролцсон. Г банкны хадгаламжийн хугацаа 2025.04.14-ний өдөр дуусаж, хадгаламж барьцаалсан зээлийн хүүд нийт 52,850,410 төгрөг суутгаж авсан. Одоогоор хариуцагч тал нь мөнгөө хэзээ өгөх нь тодорхойгүй, эрхэлсэн ажил байхгүй ба бид захирал байсан гэдгээс өөр зүйл мэдэхгүй, маш их санаа зовж өдийг хүрлээ. Би ямар ч барьцаагүй сарын 3 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн.
Иймд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй зээлдэгч Ц.Т-с үндсэн зээл, 50,000,000 төгрөг, зээлийн хүү 7,500,000 төгрөг, хадгаламж барьцаалсан зээлийн хүү 2,850,410 төгрөг нийт 60,350,410 төгрөгийг өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Ө.Д нь 60,35,0410 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Миний бие Ө.Д-с 50,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн болно. Уг мөнгийг график гарган төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ө.Д 60,350,410 төгрөгийн гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь 2,850,410 төгрөгөөс татгалзаж, 57,500,300 төгрөгийг хариуцагч 2025.09.18-ны өдөр 14,375,000 төгрөг, 2025.10.18-ны өдөр 14,375,000 төгрөг, 2025.11.18-ны өдөр 14,375,000 төгрөг, 2025.12.18-ны өдөр 14,375,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Д нь хариуцагч Ц.Т-д холбогдуулан 60,350,410 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч Ө.Д 60,350,410 төгрөгийн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 2,850,410 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 57,500,300 төгрөгийг 2025.09.18-ны өдөр 14,375,000 төгрөг, 2025.10.18-ны өдөр 14,375,000 төгрөг, 2025.11.18-ны өдөр 14,375,000 төгрөг, 2025.12.18-ны өдөр 14,375,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025.08.08-ны өдрийн итгэмжлэлээр хариуцагч төлөөлүүлэх эрхээ К.О-т олгосон нь хууль зөрчөөгүй, хариуцагчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
5. Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ө.Д-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.-Т-д холбогдох 60,350,410 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ө.Д 60,350,410 төгрөгийн шаардлагын 2,850,410 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 57,500,300 төгрөгийг 2025.09.18-ны өдөр 14,375,000 төгрөг, 2025.10.18-ны өдөр 14,375,000 төгрөг, 2025.11.18-ны өдөр 14,375,000 төгрөг, 2025.12.18-ны өдөр 14,375,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хойшлуулсныг дурдаж, нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамжид 459,702 төгрөг төлүүлж, хариуцагчаас 222,725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН