| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03084/И |
| Дугаар | 192/ШШ2025/06438 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/06438
2025 08 18 192/ШШ2025/06438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** хороо, Жанжин * дүгээр гудамж, *** тоот хаягт оршин суух, Б овогт Д Дү /рд:*****6/
Хариуцагч: Дорноговь аймаг З сум, **-р баг ** хэсэг*** байр ** тоот хаягт оршин суух, Х Х овогт -н У /рд:/
Нэхэмжлэлийн шаардлага: 45,000,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч П.Г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Н нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гболон Д.У нар нь Мираж ресторанд Д.Д-тэй уулзаж ...автомашины наймаа хийх гэж байгаа та бид хоёрт 60,000,000 төгрөгийг хүүтэй зээлээч гэсэн... байдаг. Тэгээд Дарьхүү нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр талийгаач дүү Галсан болон түүний найз Д.Ууганбаяр нартай 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Д.Днь 60,000,000 төгрөгийг Галсангийн данс руу шилжүүлсэн. Галсан, У нар нь Ц-с Тоёота Альфарт маркийн тээврийн хэрэгсэл худалдан авч Ууганбаяр нь уг тээврийн хэрэгслийн албан ёсны өмчлөгчөөр нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан. Галсан нь 2023 оны 6 дугаар сард Австрали улс руу амьдрахаар явсан. Тэгээд Г нь ах Д.Д-д ...танаас зээлсэн мөнгийг Д.У төлнө. Ууганбаярын нэр дээр худалдаж авсан машин байгаа. Машиныг зараад танд мөнгө өгөх ёстой... гэж хэлсэн байдаг. Тухайн үед Д нь Д.У-тай уулзахад ... Би таны мөнгийг машинаа зараад өгнө... гэж хэлсэн. Д.Д нь мөнгө авах талаар удаа дараа мэдэгдсээр У нь 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дарьхүүгийн данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш зээлийн хүү төлөөгүй. Хэдий 10 хувийн хүүтэй гэсэн боловч хуульд зааснаар албан ёсоор бичгээр гэрээ байгуулаагүй амаар хороондоо тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болохоор зээлийн хүү шаардахгүйгээр 45,000,000 төгрөгийг Д.Ууганбаяраас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хамтарч зээл авсан Галсан нь 2024 оны 02 дугаар сард Австрали улсад нас барсан гэдэг. Уг зээлийг талийгаач Галсан нь Ууганбаяр төлнө гэдэг үүнийг нь Ууганбаяр мөн адил хүлээн зөвшөөрч тайлбарладаг. Хариуцагч Д.Ууганбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 5 сарын 26-ны өдөр гардаж авч 6 сарын 09-ний өдөр хариу тайлбар өгөх байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авч үүнтэй холбоотой тайлбараа гаргаж өгөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож.... энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагчийн эзгүйд шийдвэрлэнэ... гэж заасан. Иймд хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбараа шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдав.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хугацаат дансны харилцагчийн хуулга, Д.Г-н нас барсан талаарх тодорхойлолт, итгэмжлэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Д.Д-с хариуцагч Д.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлийг Д.Галсан, Д.Ууганбаяр нарт 2022.11.30-ны өдөр 60,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, Д.Г Австрали улс руу явахдаа мөнгийг Д.У төлнө, учир нь тэрээр зээлсэн мөнгөөр машин авсан гэж хэлсэн, Д.Г нас барсан бөгөөд Д.У 2023.07.21-ний өдөр 15,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх мөнгийг гаргуулна гэжээ.
2. Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2025.05.26-ны өдөр гардуулсан боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй. Энэ нь тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үр дагавар үүсгэнэ.
Мөн хариуцагч Д.У-т хэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
3. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Д.Д-эс Д.Г 2022.11.30-ны өдөр 52,500,000 төгрөгөөр, 7,500,000 төгрөгөөр, нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь Д.Д болон Д.Галсангийн банкны дансны хуулгаар тогтоогдож байна /хэргийн 9, 13 дүгээр тал/;
3.2. Д-с Хаан банкны 5750296836 тоот дансанд галаа гэх агуулгаар 8,500,000 төгрөг, 5163046624 тоот дансанд машин гэх агуулгаар 45,116,000 төгрөг шилжүүлсэн байх ба уг үйл баримтыг 2023.07.21-ний өдөр 5750296836 тоот данснаас ууганбаяраас гэх агуулгаар Д.Дарьхүүд 15,000,000 төгрөг шилжүүлсэнтэй харьцуулж үзэхэд нэхэмжлэгч Д.Дарьхүүгээс хариуцагч Д.Ууганбаяр машин авах зорилгоор мөнгө зээлсэн гэх тайлбар үндэслэлтэй. /хэргийн 9, 13 дүгээр тал/;
3.3. Д.Д-д 2023.07.21-ний өдөр 5750296836 тоот данснаас ууганбаяраас гэх агуулгаар 15,000,000 төгрөгийн орлого орсон нь дээр дурьдсан үйл баримттай харьцуулан дүгнэхэд Д.Ууганбаяр үүргийн зарим хэсгийг гүйцэтгэсэн гэж үзнэ. /хэргийн 9 дүгээр тал/
4. Зохигчид 2022.11.30-нд зээлийн гэрээ байгуулж, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн, Д.Галсангаар дамжуулан мөнгийг хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.
Гэрээний талуудын хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан нь зээлийн гэрээ бол бодит гэрээ болохыг илэрхийлж, энэ нь гэрээний зүйл буюу мөнгийг бодитоор олгосон нөхцөлд түүнийг буцаан шаардах эрхтэй гэсэн агуулгатай.
6. Иймээс хариуцагч Д.У2023.07.21-ний өдөр 15,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 45,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-үд олгох үндэслэлтэй.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан учир нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг үнийн дүнг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ууганбаяраас 45,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 382,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН