2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/06492

 

 

 

 

2025 08 26 192/ШШ2025/06492

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Япон Улс, Канагава, Сагамихара Ёшинодай 2ЧО МЭ **-**  Реопалас Бэржюү Ёшинодай *** тоот хаягт оршин суух, С овогт Г-н Д /рд******,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** хороо, *** байр, *** тоот хаягт оршин суух, Ц овогт -Дн А /рд:******/,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгийг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э хариуцагч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Д нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд Д.А-тэй танилцсан. Тэгээд бидний дундаас 2013.02.16-ны өдөр том хүү А.Д, 2016.11.11-ний өдөр бага охин А.Н нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхэлсэн. Тэгээд 2018 онд Д.А нь миний төрсөн дүүгийн биед хүнд гэмтэл учруулж шүүхээс ял оногдуулж хорих ял эдэлсэн. Би 2020.04.01-ний өдөр Япон улс руу явсан. Япон улсад байх хугацаандаа Д.А-г уучилж Японд хамт амьдарсан. Гэтэл Д.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нэр хүнд гутаасан. Тэгээд би засрах бодолгүй байгаа юм гэж үзээд олон жил бодсоны эцэст шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөрөнгийн асуудлаар нотариат дээр очиж гэрээ хийсэн. Орон сууцны зээлийг төлөөд 6 жилийн дараа том хүүхэд 18 нас хүрэхээр хариуцагч үл маргах журмаар нэр лүү шилжүүлж өгнө гэж тохиролцсон гэжээ.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2025.08.11-ний өдрийн шүүх хуралдаанаас хойш бид уулзаж ярилцсан. Дундын хөрөнгийн асуудлаараа эвлэрч гэрээ байгуулсан гэв.

3. Нэхэмжлэгч талаас 2025.03.19-ний өдрийн 0776 дугаар итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл, Иргэний үнэмлэхийн лавлагаа, хүү А.Да-н төрсний бүртгэлийн лавлагаа, охин А.Н төрсний бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Өрхийн эмнэлгийн эрүүл өсөж бойжиж байгаа тодорхойлолт, Оршин суугаа бүртгэлийн лавлагаа, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гаргасан.

4. Хариуцагч талаас хариу тайлбар, Ипотекийн зээлийн гэрээ, хаан банкны хуулга, барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, эвлэрлийн гэрээ гаргасан.

Шүүх хуралдаанаар зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Д.А-д холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдэд тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

Харуиуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, зохигчид гэр бүлийн дундын хөрөнгийн талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

2. Г.Д, Д.А нар 2012 онд танилцаж, 2016.11.07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2013.02.16-ны өдөр хүү А.Д, 2016.11.11-ний өдөр А.Н нар төрсөн, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж, сурч боловсорч байгаа болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна. /хэргийн 7-11 дүгээр тал/

3. Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж дуусгавар болсон, гэрлэгчид зан харилцаа таарч тохирдоггүй, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэх тайлбарыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Г.Д, Д.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэлт цуцлах үед хүүхдийг хэний асрамжид үлдээхийг хамтатган шийдвэрлэх ба хүү А.Д, А.Н нарыг нэхэмжлэгч өөрийн асрамжид авна гэх шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул талууд энэ асуудлаар харилцан тохиролцсон гэж үзэн, хүү А.Д, охин А.Н нарыг эх Г.Д-н асрамжид үлдээн шийдвэрлэв.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д . . . эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй гэж заасан бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч зохигчдын хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь зохигчдын хэн аль нь саад болохгүй байхыг тайлбарлаж байна.

6. Г.Д болон Д.А нар 2025.08.25-ны өдөр дараахь эвлэрлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулжээ. Эвлэрлийн гэрээнд:

6.1. Г.Д-н гэрлэлт цуцлуулах шаардлагыг Д.А хүлээн зөвшөөрч, 2016.11.07-ны өдрийн 8219000010 дугаар бүхий гэрлэлтийн бүртгэлийг цуцлах;

6.2. Д.А нь хүү А.Д, охин А.Н нарын асрамжийг эх Г.Д-д үлдээхийг хүлээн зөвшөөрч;

6.3. Г.Д нь хүүхдүүдийг 18 нас хүртэл хоёр хүүхдэд тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэхгүй, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах;

6.4. Д.А нь улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол, Архивчдын гудамж, *** дүгээр байр *** тоот хаягт байрлах, 46.98 метр квадрат хэмжээтэй, 2 өрөө орон сууц /цаашид орон сууц гэх/-ыг Г.Доржнамжимын нэрлүү шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байна;

6.5. Д.А нь 2025.08.25 өдөр орон сууцны эзэмшил, ашиглалтыг В.Д-д шилжүүлэн өгнө;

6.6. Д.А болон Х банк нарын хооронд 2024.11.11-ний өдрийн ЗГ/202458055752 дугаартай ипотекийн зээлийн гэрээ, 2024.11.11-ний өдрийн БГҮ/******2 дугаартай барьцааны гэрээ байгуулсан ба Г.Д нь зээлийн гэрээний хавсралтад заасан 2025.08.25-ны өдрийн байдлаар 111,231,087.03 төгрөгийн үлдэгдлийг 6 жилийн дотор эсвэл гэрээний 1 дүгээр хавсралтад заасан төлбөр төлөх хугацаанд Х банканд бүрэн төлж дуусгах үүрэг хүлээнэ;

6.7. Шилжүүлэн авсан орон сууцны урсгал зардал болох тог, цахилгаан, СӨХ зэрэг холбогдох гарах зардлыг Г.Доржнамжим хариуцна;

6.8. Г.Д нь ипотекийн зээлийн гэрээний үүрэгт төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд Д.А нь орон сууцны өмчлөх эрхээс сайн дураар татгалзаж, нэрээ үл маргах журмаар хасуулна.

6.9. Д.А нь Хаан банк болон бусад улсын бүртгэлийн байгууллага зэрэг газраас бичиг баримтын бүрдлийг гарган Г.Д-д өгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон бусад холбогдох баримт бичгийн бүрдлийг хангаж, нэрийг шилжүүлэх үүрэг хүлээнэ гэжээ.

7. Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд дээр дүгнэсэн ба дундын хөрөнгийн асуудлаар эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

8. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 1,198,150 төгрөг төлсөн нь 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,127,950 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгон, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Сайн оюут овогт Г-н Д /рд:ДЕ94042506/, Цоохор овогт Доржсүрэнгийн Амартүвшин /рд:ДЕ89030619/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү А.Д, охин А.Н нарыг эх Г.Д-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар хуулиар хүлээсэн эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь зохигчдын хэн аль нь саад болохгүй байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.А нь 2025.08.25 өдөр улсын бүртгэлийн Ү-2206127823 дугаартай, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, ** дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол, Архивчдын гудамж, *** дүгээр байр ** тоот хаягт байрлах, 46.98 метр квадрат хэмжээтэй, 2 өрөө орон сууцны эзэмшил, ашиглалтыг В.Доржнамжимд шилжүүлэн өгөх, Д.Амартүвшин болон Хаан банк нарын хооронд 2024.11.11-ний өдрийн ЗГ/202458055752 дугаартай ипотекийн зээлийн гэрээ, 2024.11.11-ний өдрийн БГҮ/2****** дугаартай барьцааны гэрээ байгуулсан болохыг дурдаж, Г.Доржнамжим нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарь ёсоор 2025.08.25-ны өдрийн байдлаар 111,231,087.03 төгрөгийн үлдэгдлийг 6 жилийн дотор эсвэл гэрээний 1 дүгээр хавсралтад заасан төлбөр төлөх хугацаанд Хаан банканд бүрэн төлж дуусгах үүрэг хүлээх, Г.Д шилжүүлэн авсан орон сууцны урсгал зардал болох тог, цахилгаан, СӨХ зэрэг холбогдох гарах зардлыг хариуцах, Г.Доржнамжим нь ипотекийн зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд Д.Амартүвшин нь орон сууцны өмчлөх эрхээс сайн дураар татгалзаж, өмчлөх эрхийг Г.Д-д шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,198,150 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 1,127,950 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН